x

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өнөөдөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1,000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус аж ахуйн нэгж нийт 5,000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж 2,500 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоолыг давхар шийджээ.

НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар “Цар тахлын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд гэр хорооллын дахин төлөвлөлт зогсолтгүй явж байгаа нь сайшаалтай. Анх Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогчийн ажлаа авах үед энэ хүрээнд 30 гаруй аж ахуйн нэгж талбарт шалгарсан байсан. Үүнээс зөвхөн 10 орчим аж ахуйн нэгж бодитой үйл ажиллагаа явуулж байлаа. Харин одоо 43 аж ахуйн нэгж 53 хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулж байна.

Жилд 1,500-1,800 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 4,500-6,000 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Баганат өргөө” ХХК-ийн бүтээн байгуулсан 300 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авч байна. Тухайн компани дахин төлөвлөлтийн ажилд манлайлан оролцож байгаа. Нийслэл болон Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээс хүсэж байгаа хэд хэдэн зүйл бий.

Тухайлбал ипотекийн зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд түлхүү өгөхөд анхаарах, мөн хөнгөлөлттэй зээлийг санал болгох, дэд бүтцийг анхаарах зэрэг юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь агаар, орчны бохирдлыг бууруулах хамгийн чухал төслүүдийн нэг учир бид аль болох дэмжин ажиллана” хэмээв.

“Баганат өргөө” ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан “Манай компани олон улсын жишигт нийцсэн барилга барихад анхаарч, инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцээ бэлдсэний дараа барилгын ажлаа эхлүүлсэн. 250 мянган метр квадрат бүхий айлын орон сууц, 160 мянган метр квадрат үйлчилгээний талбай багтаж байгаа. Гэрээний үүргийн дагуу 260 өрхтэй гэрээ байгуулснаас 200 гаруй айлын гэрээ дүгнэгдэж, 420 айл байранд орсон. Газар чөлөөлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Мөн хоёр сургууль, хоёр цэцэрлэг төлөвлөсөн. Нэг цэцэрлэгийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан.

Нийт 30.3 га талбайн 4.7 га талбайд барилга байгууламж, дөрвөн га талбайд авто зам, 16 га талбайд ногоон байгууламж бий болохоор шийдвэрлэсэн. Бүх ажлаа олон улсын стандартад нийцсэнээр хийж гүйцэтгэсэн” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 16 цаг 38 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 16 цаг 55 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 8 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 18 цаг 5 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 22 цаг 29 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 22 цаг 34 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 22 цаг 55 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 23 цаг 7 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 23 цаг 14 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 23 цаг 20 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 23 цаг 31 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 23 цаг 35 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 23 цаг 41 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top