Байгаль орчин, аялал жуулчлалын Б.Бат-Эрдэнэ Тусгай хамгаалалттай газартай холбоотой цахим орчинд явагдаж байгаа зар мэдээллийг хянаж ажиллаж байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрээр "Богдхан уулын дархан цаазат газрыг газрын наймааны бүс болгосонтой адилаар бусад газруудыг ийм болгохгүй. Горхи-Тэрэлж бол жинхэнэ утгаараа аялал жуулчлалын бүс болж хөгжих ёстой.
Тусгай хамгаалалттай газартай холбоотой цахим орчинд явагдаж байгаа бүхий л зар мэдээллийг хянаж ажиллаж байна" гэсэн байна.