x

ФОТО: Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км суваг барьж байна

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог.

Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна.

Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд 1.8 км үерийн хамгаалалтын суваг барьж буй юм. Тус байгууламжийн 50 хувийг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж байсан. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийн үндсэн дээр Нийслэлийн ЗДТГ-аас тус аманд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах ажлыг хийж, гүйцэтгэж байгаа юм.

Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг засан, шинэчилж байна.

ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Өмнөх жилүүдэд үерийн дуудлага ихээр ирж, гол болон туслах зам дээр их хэмжээний ус тогтдог байсан. Уг аюул, эрсдэлийг бууруулахын тулд нийслэлийн зүгээс ус зайлуулах шугам сүлжээг угсрах, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Тус ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр үерийн дуудлага, гамшгийн эрсдэл буурсан.

Улаанбаатар хотод буй замын ус зайлуулах 209 км шугамын 70 хувийнх нь насжилт хэтрээд байна. Мөн далан, сувгуудыг 1960, 1970 онд барьсан тул хуучирч, муудсан. Иймд тэдгээр 163 км далан, сувгийн засвар, шинэчлэлийг үе шаттайгаар хийхгүй бол үерээс хамгаалах бус, илүү дор нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэсэн юм.

ГУББГ-ын далан сувгийн ашиглалт засварын инженер Д.Ариунбаатар "Нисэхийн далан, сувгийг 1980-аад оны үед барьж байгуулсан бөгөөд насжилт хэтэрсэн. Далангийн эхлэл хэсэг ахуйн хог хаягдлаар дүүрч, дунд хэсэгтээ усанд идэгдэн нурсан байсныг бид үе шаттайгаар нөхөн сэргээж байна. Километр гаруй урттай энэ далан Нисэхийн тойргоос чиглэсэн авто замын ус, Жаргалантын амын үерийн хамгаалалт, Нисэхийн зурвасын үерийн усыг хүлээн авч Туул гол руу цутгадаг. Ийм насжилт хэтэрсэн далангуудад засвар хийдэг.

Тухайн даланд үерийн ус хүчтэй орж ирдэг тул хавтанжуулж байгаа. Энэ нь цутгалттай харьцуулахад илүү бат бөх, насжилт удаан юм. Далангийн засварыг хийхдээ авто замд хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажиллаж байна хэмээлээ.

Түүнчлэн үерийн аманд буусан айлуудыг үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч тухайн айлууд нүүдэггүй, үерийн далан, суваг барих газрыг чөлөөлөхгүй байх бэрхшээл гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ. Энэ тухайд ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн.

Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна. Айлуудад албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж, нүүж байрлах газрыг нь ч зааж өгдөг. Гэвч олон жил энэ газарт амьдарсан, хүүхдүүд нь ойролцоох сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн шалтгаанаар нүүдэггүй” хэмээн ярьсан юм.

Иймд иргэдийг үер буух эрсдэл өндөртэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 16 цаг 31 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 16 цаг 48 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 1 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 17 цаг 58 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 22 цаг 22 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 22 цаг 27 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 22 цаг 48 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 23 цаг 0 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 23 цаг 7 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 23 цаг 13 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 23 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 23 цаг 28 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 23 цаг 34 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top