Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг манай улсад ирсэн нь цахим орчин дахь хэлэлцүүлгийн гол сэдэв болов. Мөн түүнд Эрдэнэт үйлдвэрээс орон сууц бэлэглэсэн шуум гараад буй. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол манай улсаас Ц.Зоригт гурав дах удаагаа орон сууц бэлэглэж байгаа болж таарч байна.
Тэгвэл үе үе манай улсад ирж орон сууц бэлгэнд аваад, түүнийгээ зарчихаад явдаг байдал нь иргэдийн эгдүүцлийг хүргэх болжээ.
Энэ тухай цахим орчинд Ерөнхий сайд асан С.Баяр "Ю.Цэдэнбал гэх түүхэн хүнийг үнэлэх асуудлаар Баабартай санал би нийлдэггүй. Түүхээ өнөөгийн өнцгөөс дүгнэх аргагүй. Гэхдээ "Юмжаагийн Цэдэнбал” гэх номыг биш, Баабар бичсэн тул дүгнэх эрх түүнд бий. Ц.Зориг бол түүхэн хүн биш. Аавынхаа нэрээр амар олз хайсан оросын жирийн нэг бэртэгчин" гэжээ.
Мөн Ц.Зоригийн Монгол хэлээр ярьдаггүй байдал нь иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлдэг юм.
Сэтгэгдэл (2)