Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 настай хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны албан эх сурвалж "Коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийх Эрүүл мэндийн сайдын тушаал албажсан байгаа. Вакцинжуулалтыг Наймдугаар сард эхлүүлэхээр заавар журам, бэлтгэл ажил нь хангагдсан байна. Дээрх насны хүүхдүүдэд сарын зайтай хоёр тун вакцин хийнэ" гэсэн мэдээлэл өглөө.
"Pfizer" эмийн компаний бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг монгол улсад оруулж ирсэн бөгөөд одоогоор 300,000 тун вакциныг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж байгаа аж.