2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон. Энэ дагуу долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:
-
Автотээврийн хэрэгслийн албан татвар
-
Галт зэвсгийн албан татвар
-
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
-
Газрын төлбөр /газар эзэмшигч/
-
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
2022 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын мөнгийг журам ёсоор энэ сард иргэдийн дансанд шилжүүлэх ёстой. Харин дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоороо төлөх сонголттой юм. Татварын Ерөнхий Газраас II улирлын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд яг хэдний өдрөөс шилжүүлж эхлэхийг мэдээлээгүй байна.