Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны эхний таван сард 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 (33.3%) их наяд төгрөгөөр өсжээ.
Үүнд,
-
Шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 1.7 (67.4%) их наяд төгрөг,
-
Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 459.2 (22%) тэрбум төгрөг,
-
Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 180.2 (29.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны тавдугаар сард гурван их наяд төгрөг болж, өмнөх сараас 410 (15.6%) тэрбум төгрөгөөр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.