x

Б.Баялагмаа: Тусгаарлалтын хоногийг 21 болгосон УОК-ын шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан

Улсын онцгой комиссын тусгаарлалтын хоногийг 21 хоног болгож сунгасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн гишүүн өмгөөлөгч Б.Баялагмаа иргэний хувиар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Тус нэхэмжлэлийг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тус байгууллага 14 хоногийн өмнө тухайн шийдвэрийн бичгийн хувилбарыг гардан авч, хоёр хоногийн өмнө Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Фиделитас Партнерс ХХН "Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж 

1.хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн
2.шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйгээс гадна, шүүгч хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргаад байна" гэв. 

Тиймээс өмгөөлөгч Б.Баялагмаатай яагаад нэхэмжлэл гаргах болсон, шүүх хэрхэн шийдвэрлэсэн, яагаад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар ярилцсан юм.

-Сайн байна уу. Та Монгол Улсын Онцгой Комиссоос тусгаарлалтын хугацааг 21 хоногоор тогтоосон шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байсан. Анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Монгол Улсын Онцгой Комиссын гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд тусгаарлах хугацаа тогтоосон хоёр удаагийн хурлын тэмдэглэл буюу хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргасан.

Эдгээр шийдвэр нь улсын хэмжээнд үйлчилж байсан тул тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх учраас шууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хэрэг л дээ. Шүүх хуралдаан өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр болж “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр бичгэн хэлбэрээр зургаадугаар сарын сүүлд буюу үндсэндээ 40 хоногийн дараа гарсан. Тиймээс бид зургаадугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрийг гардан авч өчигдөр буюу долоодугаар сарын 4-ний өдөр давж заалдах гомдлыг Монгол Улсын Дээд шүүхэд гаргаад байна.

-Шүүхээс таны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь юу байсан бэ?

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс УОК-ын дээрх хурлын тэмдэглэлүүд нь захиргааны хэм хэмжээний акт мөн гэж үзсэн атлаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлээгүй байгаа нь хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Мөн хариуцагч УОК-ыг хүний эрхийг хууль бусаар хязгаарласан, хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг хүчээр дагаж мөрдүүлсэн гэж буруутгах боломжгүй гэх зэргээр хариуцагчийн зорилго, үйл ажиллагааг зөвтгөсөн дүгнэлтүүд хийсэн. Шүүхийн эдгээр дүгнэлтийг хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөхгүй, түүнтэй санал нийлэхгүй байгаа учраас Монгол Улсын Дээд Шүүхэд давж заалдах гомдол гаргасан.

-Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа таны үндэслэл юу вэ?

-Хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, Төрийн байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагаандаа “хууль дээдлэх”, “хуульд үндэслэх” зарчмыг баримтлах учиртай. Тэр ч үүднээсээ, тусгаарлан ажиглах хугацааг 21 хоног болгосон УОКомиссын хурлын тэмдэглэл нь хэм хэмжээний акт болохын хувьд түүнд тавигдах хууль зүйн шаардлагыг хангасан байх учиртай.

Гэтэл тэдгээр шаардлагыг хангаагүй. Тодруулбал, нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актууд нь хуульд үндэслэгдээгүй буюу хариуцагч УОК-т тусгай эрхийг хуулиар шилжүүлээгүй байхад захиргааны хэм хэмжээний акт гаргаж, маш хурдан хугацаанд хүний эрхийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлсэн. УОК тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг тооцоолох ёстой боловч энэ талаар судалгаа хийгээгүй. Энэ нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, шүүгч хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй гэж үзэж байгаа. Учир нь шүүгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болохынхоо хувьд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” ёстой. Гэвч шүүх хуулийг баримтлаагүй.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-д “...Хэдийгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3-2/65 дугаар лавлагаагаар дээрх шийдвэрүүд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон, мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5/32 дугаар албан шаардлагад “ …тусгаарлан ажиглах арга хэмжээ нь хүний эрхэд хязгаарлалт тогтоож байгаа хэлбэр мөн. Тиймээс уг арга хэмжээг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хэм хэмжээнд нийцүүлэх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангах ёстой…” гэсэн ч тухайн цаг үед хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангахаас илүүтэй халдварыг дотооддоо алдахгүй байх нэн тэргүүний зорилт хариуцагчийн хувьд байсан…” гэж, 5-д “...Бодит нөхцөл байдал, үр дагаврыг таамаглахын аргагүй байсан тухайн цаг үед аль болох эрсдэл багатай, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын төлөө ажиллаж байсан хариуцагчийг хүний эрхийг хууль бусаар хязгаарласан, хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг хүчээр дагаж мөрдүүлсэн гэж буруутгах үндэслэл шүүхийн хувьд тогтоогдсонгүй…” гэж тус тус дүгнэсэн байдаг.

Тусгайлсан хууль тогтоомжид зааснаас үзвэл Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой болохоос хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөх, түүнийг хамгаалах байгууллага биш. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж, хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчийн үйлдлийг илтэд зөвтгөн, “буруутгах арга байхгүй, онцгой тохиолдол” гэх зэргээр дүгнэлт хийхдээ хариуцагчийн хуульд нийцээгүй үйлдлийг дэмжиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Тэр бүү хэл, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Улсын онцгой комиссоос гаргасан захиргааны хэм хэмжээний актууд нь хүчин төгөлдөр болоогүй байхад хүчээр дагаж мөрдүүлснийг буруу гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчид учруулсан нөхөн төлбөрийг барагдуулах нь зөв” гэх дүгнэлт гаргасан боловч түүнийг хүлээн аваагүй. Хүлээн аваагүй үндэслэлээ “...дүгнэлт хууль зүйн талаасаа үндэслэлтэй боловч тухайн үеийн бодит нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд тусгаарлан ажиглах 21 хоногийн хугацаа тогтоосон 2 удаагийн актыг зөвхөн бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох нь үүсч болох сөрөг үр дагавартай дээрх байдлаар нийцэхгүй…” гэж дүгнэн тайлбарласан.

-Хүмүүс шүүхийн шийдвэрийг сонирхож байгаа байх. Хаанаас үзэх боломжтой вэ?

-Уг нь бүх шатны шүүхээс гарсан шүүхийн шийдвэр Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан болох shuukh.mn-д байршдаг боловч тус шийдвэрийг байршуулаагүй. Энэ талаар тодруулахад, давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг цахим санд байршуулах сонголт одоогоор байхгүй гэх тайлбарыг бидэнд шүүхээс өгсөн.

Тиймээс тус шийдвэрийг хүлээж, Хуулийн фирмээс сураглаж байсан тусгаарлагдсан иргэд, олон нийт болон захиргааны эрх зүй сонирхон судалдаг хуульч, судлаачдад шийдвэртэй бүхэлд нь танилцах боломжийг олгох зорилгоор бид өөрсдийн fidelitaspartners.mn сайтад нийтэлсэн болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top