x

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр боллоо.

Хурлаар Монголбанкны 2021 оны байдлаарх ашиг алдагдал, Монголбанкны пассив хөрөнгийн ашиглалтын тухай мэдээлэл хэлэлцэн санал дүгнэлт гаргах; Монголбанкны тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн Хяналтын зөвлөлд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах талаар гишүүд харилцан санал солилцох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн Хяналтын зөвлөлд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах, Хяналтын зөвлөлийн үндсэн үйл ажиллагааны олон улсын туршлага, ОУВС-ийн зүгээс өгсөн санал зөвлөмжийн талаар гишүүд харилцан санал солилцон тодорхой санал боловсруулан холбогдох төрийн байгууллагад хүргэх нь зүйтэй гэж санал нэгдэв.

Мөн Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбарын ажилтай газар дээр нь очиж танилцах, арилжааны банкуудын салбар, зарим хүнс хөнгөн үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага хийж, санал солилцон ажилласан талаарх илтгэлийг сонсож уг илтгэх хуудсыг Монголбанкны Дотоод аудитын газар, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн нарт хүргүүлж, тэнд гарсан санал дүгнэлтийг ажил хэрэг болгож ажиллахыг санал болгов.

Монголбанкны хяналтын зөвлөл нь Монголбанкны Өвөрхангай, Архангай, Завхан аймаг дахь хэлтэс, салбарын ажилтай газар дээр нь очиж танилцав. Мөн тус аймаг дахь арилжааны банкуудын салбар, зарим хүнс хөнгөн үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага хийж, санал солилцон ажилласан. Уулзалт ярилцлагаас үзэхэд цар тахлын дараах худалдаа бизнесийг сэргээх эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зээллэг голчлон чиглэгдсэн байна. Харин цаашдаа нийт зээлдэгчдийн наад зах нь тухайн аймагт бусад салбарыг дагуулаад явах 2-3 томоохон зээлдэгчдийг олж, бүх талаас дэмжих нь зарчмын ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцлон тэмдэглэж байна.

Мөн Аймгийн хэмжээний үйлдвэрлэлийн дулаан, уур, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээг бий болгох, ингэж чадвал арилжааны банкуудын зүгээс үйлдвэрлэлийг, технологийг дэмжих зээл олгох боломж илүүтэй нэмэгдэхээр байгааг,  дэд бүтэц бүрдвэл зээлийн чанарт нөлөөлөх,  өөрийн эргэлтийн хөрөнгийг бүрдүүлж чадах, цаашдын шинээр ажлын байрыг бий болгох боломж байгааг иргэд санал нэгтэй байлаа.

Цаашид улсын төсвийн эх үүсвэртэй сумыг хөгжүүлэх зээлийн сан, ЖДҮ-ийн зээлүүдийг цаашдаа зөвхөн арилжааны банкуудаар дамжуулан олгож байх нь илүү өгөөжтэй, эргэн төлөлт сайтай байх болно гэдгийг Монголбанкны болон арилжааны банкуудын орон нутаг дахь салбар, хэлтсийн ажилтнууд тэмдэглэж байсныг анхааралдаа авлаа.

Мөн Баялгийн өгөөжийн тодорхой хэсгийг албан журмын үндсэн дээр хуулиар хүүхдийн болон өндөр насны хадгаламж хэлбэрээр банкинд хуримтлуулж, эдийн засгийг урт дунд хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, ийм хадгаламж бий болсноор хүн амын ирээдүйн амьдралын баталгаа бий болно гэдэг санааг томилолтын явцад танилцуулж, зарим иргэд, банкныхан, бизнес эрхлэгчдийн анхааралд оруулсан байна.   

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 55 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top