Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 5 дугаар сард 3110.22 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 260.65, өмнөх сарынхаас 68.38 төгрөгөөр суларлаа.
Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 5 дугаар сард 464.22 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.23 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 9.11 төгрөгөөр чангарсан байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 48.34 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.84, өмнөх сарынхаас 10.20 төгрөгөөр суларсаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.