x

Б.Агар-Эрдэнэ: Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байна

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.

-Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь манайд түгээмэл үзэгдэл болж. Ганц шөнийн хугацаанд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 зөрчил илэрч байна. Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага зөөлдөөд байна уу. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-Эхлээд согтууруулах ундааны хэрэглээний талаар товчхон дурдъя. Согтууруулах ундаа нь тухайн хүний хариу үйлдэл аа үзүүлэх болон самбаачлах чадварыг хязгаарладаг. Тиймээс тээврийн хэрэгслийн осолд орох эрсдэл нэмэгддэг. Ингэснээр та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хувь заяаг согтуу ухаандаа найдаж байгаа хэрэг юм. Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээний улмаас гарч буй гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгааг энд онцолъё. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт болох Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг.

Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйлийн 3.7-ын а/-т “... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...”-ыг хориглоно гэж заасан. Жолооч нь дээрх хориглосон хэм хэмжээг зөрчиж, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар хариуцлага үүрдэг.Мөн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зохицуулсан байдаг.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд болон зохих журмын дагуу шалгуулахаас татгалзсан бол эрх хасах, торгох хариуцлага байдаг. Ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулдаг юм бэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “...жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг......зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” бол тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан үзэж гурван төрлийн ялаас сонгож, ял оноодог.

Дээрх зохицуулалтын гол нөхцөлүүдийн нэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардаж байгаа юм. Хохирогчид хүндэвтэр хохирол учирсан эсэхийг Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоо но.

Хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл гэдэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар “... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ...”, 2.3.2-т “... ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...” гэх шалгуур үзүүлэлтийг шаарддаг.

Хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан жолоочид торгох, эрх хасах болон нэг сараас нэг жил хүртэлх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байна. Харин согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэнд тооцон жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэлх хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Дээр дурдсан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулсан байна. Согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэлх хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулсан.

-Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэлийн хувьд хүндэвтэр гэмтэлд оногдуулах ялын хэмжээ, хүнд гэмтэлд оногдуулах ялын хэмжээ болон амь нас хохирсон тохиолдолд оногдуулах ялын хэмжээг чангатгах шаардлагатайг хуульчид онцолдог. Таны байр суурийг сонсъё.

-Дээр дурдсанаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдуулсан тээврийн хэрэгсэл жолоодож, хууль зөрчсөн хүнд оногдуулах хариуцлагын дээд хэмжээг зорчих эрхийг хязгаарлахаар тогтоосон. Нэг талд бүхэл бүтэн хүн хөдөлмөрийн чадвараа 15-30 хувь алдчихаад байна шүү дээ.

Нөгөө талд холбогдогч торгуулах, эсхүл зорчих эрхээ хязгаарлуулах гэдэг нь хохирогчийн зүгээс шударга санагдахгүй байх тохиолдлууд ч байдаг. Шүүхийн байгууллага хуульд заасан хэмжээнд л ял шийтгэл оногдуулдаг. Иймд манай улсын хувьд хуульд заасан хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг судлах шаардлагатай байна.

Хүндрүүлэх зүйлчлэл буюу энэ төрлийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ нь эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил...” гэж заасан гэмт хэргийг Хөнгөн гэмт хэрэг гэж үзнэ гэдэг тодорхойлолтод нийцэж байгаа юм.

Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэлх хугацаагаар тэнсэн харгалзах ял оноож болно” гэж зохицуулсан.

Нэг үгээр бол Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч болно гэсэн үг юм. Миний зүгээс энэ зохицуулалтыг сайтар нягталж, судалгаа хийж, ялын дээд хэмжээнд өөрчлөлт оруулахыг хүсдэг.

Нэг талд хохирогч амь насаа алдсан бол нөгөө талд хорих ял эдлэхгүйгээр тэнсэж байгаа биз. Согтууруулах ундаа хэрэглэсэн, хоёр ба түүнээс олон хүний амь нас хохирсон бол тэнсэхдээ орохгүй ч оногдуулах хорих ялын хэмжээ нь хоёр жилээс найман жил хүртэлх хугацаатай байхаар заасан. Ямар үйлдэлтэй гэмт хэрэгт хоёр жил, ямар үйлдэлд найман жил оногдуулах вэ? гэдэг асуултыг гагцхүү шүүх, прокурорын мэргэн ухаанд л даатгахаар болж байгаа юм. Харин хүн бүр мэргэн ухаанд захирагдаж чаддаг билүү гэдгийг бодох л асуудал байх.

-Бусад улс оронтой харьцуулахад манайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлага зөөлдөж байна уу?

-Монгол Улсын эрх зүйн эх сурвалжуудыг Герман улсаас эхтэй гэж үздэг. Герман улсын замын хөдөлгөөний дүрэмтэй харьцуулж үзэж болох юм.Германы архины хууль, хар тамхины хууль маш хатуу байдаг тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсвэл хар тамхи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оногдуулах шийтгэл маш хатуу байдаг. Торгуулийн хэмжээ нь 500-гаас 1500 еврогийн хооронд хэлбэлздэг. Нэмж дурдахад, жолоо барихыг удаан хугацаагаар хориглож, олон оноо авдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top