x

А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Тавдугаар сарын 28-нд нийслэл Улаанбаатар хотод олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно.

Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ жилийн хувьд марафоны бүртгэлээс эхлэн бүхий л явцад технологийн дэвшил ашиглан, оролцогч тамирчдын амжилтыг бүртгэж баталгаажуулж эхэлснээрээ онцлог юм.

Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн А.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. 

-“Улаанбаатар марафон-2022”-ын бүртгэлийг технологийн дэвшил ашиглаж хийж байгаа. Одоогоор хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ. Урьд өмнөх марафонд хэдэн хүн оролцож байсан бол?

-НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2022”-д оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байдаг. Хамгийн анхны буюу 2014 оны марафонд 14 мянган хүн анх оролцож байсан бол 2018, 2019 онд 30 мянга гаруй хүн оролцсон. Энэ жилийн хувьд мөн 30 мянга орчим хүн оролцоно гэж тооцоолж байна. Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 10 км, 21 км, 42 км-т гүйх оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.

Бүртгэлийг хоёр сувгаар хийж байна. Тухайлбал, вэб сайтаар буюу www.ubmarathon.hipay.mn сайт руу нэвтрэн гүйх төрлөө сонгон бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн HiPay аппликэйшнаар дамжуулан бүртгүүлээрэй.

-Гадаадын улс орнуудаас хэдэн тамирчин оролцох бол?

-“Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс ч  жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казакстан Улсын өндөр зэрэглэлтэй тамирчдаас гадна Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрын төлөөллүүд бүртгүүлээд байна. ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ гэхчлэн 15 улсын 80 гаруй тамирчин оролцохоор  мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад манай улсыг зорин ирж байгаа.

-Мэргэжлийн тамирчид хэрхэн, яаж оролцдог вэ?

-Мэргэжлийн тамирчид хагас, бүтэн марафонд ихэвчлэн гүйнэ. Энэ жилийн хувьд мэргэжлийн тамирчид маань хамгийн түрүүнд маш идэвхтэй бүртгүүлж байна.

-Марафонд оролцогчдын насны ангилал болон зай, маршрутын тухайд тодорхой мэдээлэл өгнө үү?

-Зай, маршрутын тухайд 42 км-ийн бүтэн, 21 км-ийн хагас марафон, 10 км-ийн марафонд 18-аас дээш, 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар явагдана.  Мөн 10 км-ын марафонд 18-аас дээш насныхан, 5 км-т 12-17, 18-аас дээш насныхан оролцох боломжтой. Энэхүү эрүүл мэндийн гүйлтэд манай марафонд оролцогчдын дийлэнх олонх нь оролцдог. Дээрээс нь 1500 метрийн гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын гараа бас бий.

-Тавдугаар сарын 26, 27 буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр энгэрийн тэмдэг, чипийг хүмүүст өгнө гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Марафоны үеэр энгэртээ зүүх чип нь оролцогчид, тамирчдын амжилтыг тодорхойлох юм. Хэдэн км, метр зайг хэдий хугацаанд туулсан бэ гэдгийг тодорхойлдог төхөөрөмж. Энэхүү чипийг марафонд оролцохоор бүртгүүлсэн иргэдэд "High Payment Solutions" ХХК-аас өнөөдөр болон маргааш тарааж өгнө. Харин 21 км, 42 км -ийн хагас, бүтэн марафонд оролцох мэргэжлийн тамирчдын энгэрийн тэмдэг чипийг  Монголын хэт холын марафон гүйлтийн холбоон дээр олгоно.

-“Улаанбаатар марафон-2022”-той холбоотойгоор авто замд хөдөлгөөн хязгаарладаг.  Хэдэн цагаас хаагуур зам хаах вэ?

-Тавдугаар сарын 28-ны өдөр Их, Бага тойруугийн замуудыг 06:00-18:00 цагийн хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм. Томоохон зах, худалдааны төвүүд мөн амарна. Энэ хугацаанд гүйгчдийн замд  гүйгчдэд зориулсан явуулын бие засах газар, үйлчилгээний цэгүүдийг дөрвөн байршилд гаргаж байгаа. Био 00, усны цэг, хог хаягдлын цэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ажиллуулна. Маршрутын дагуух энэхүү үйлчилгээ гүйгчдэд нээлттэй. Мөн маршрутын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бие засах газрууд, нийтийн бие засах газрууд ч үнэ төлбөргүй байх юм.

-Марафоны гараа хаанаас эхлэх вэ?

-Марафоны гараа Соёлын төв өргөөний үүдэнд байх юм. Бариа ч мөн уг газарт байна.

-Марафон гүйлтийн шагналын санг танилцуулж болох уу?

-“Улаанбаатар марафон-2022”-ын шагналын сан өндөр байдаг. Зай төрөл бүрд эрэгтэй, эмэгтэй 10 байр шалгаруулж, шагнал гардуулдаг. Хамтрагч байгууллагуудаас мөн бэлэг өгдөг. Шагналын хэмжээг нарийвчлан мэдье гэвэл манай марафонд оролцоорой.

-Гүйлтэд оролцогчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Марафонд оролцогчид Эрүүл мэндийн төвүүдэд очиж, даралт болон пульсээ үнэ төлбөргүй хянуулах боломжтой. Мөн усны цэгүүдэд ч эрүүл мэндийн үйлчилгээ бий. Гүйх үед шөрмөс татах гэх мэтээр гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож, тусламж үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл хангасан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top