x

Б.Отгон: Ирэх сараас эхлэн иргэд аппликэйшн ашиглан тоон гарын үсэг авдаг болно

Дэлхий нийтээр даяарчлагдаж буй энэ цаг үед тогтсон хэв маяг болох тамга, гарын үсэгтэй цаасан баримт бичгээс хэт хамаарах нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмж буурах, үр ашиггүй цаг үрэх нөхцөл болж байна. Тиймээс иргэдийг тоон гарын үсэгтэй болгох зорилгоор цахим гарын үсгийн тухай хууль баталсан бөгөөд иргэдэд цахим гарын үсэг олгох ажлыг УБЕГ хариуцан ажиллаж байгаа юм. Иймд иргэдэд тоон гарын үсэг олгох ажил хэрхэн явагдаж байгаа талаар УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Отгонтой ярилцлаа.

-Тавдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн тоон гарын үсгийг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн цахим гарын үсэгтэй болсон бэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль эцэслэн батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажилласан. Хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгож байна. Өчигдрийн байдлаар нийт 45.000 орчим иргэн тоон гарын үсгээ авсан байна.

-Тоон гарын үсэг олгож буй явцад ямар асуудал, саад бэрхшээл гарч байна вэ? 

-Улсын бүртгэлийн байгууллага нь цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаас хойш иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулсан болохоор хүндрэл бэрхшээл харьцангуй бага гарч байна. Харин иргэдийн зүгээс 25, 45 насанд иргэний үнэмлэхээ сольж авах хугацаандаа солиогүй гэх мэт хүчин төгөлдөр бус баримт бичигтэй ирэх асуудал их байна.

-Тоон гарын үсэг авахад ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ? Мөн улсын бүртгэлийн байгууллагад өөрийн биеэр очихгүй, хялбар аргаар цахим гарын үсэг авах боломжтой юу? 

-Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн тоон гарын үсэг авах хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагын аль ч нэгжид хандан гаргах боломжтой. Хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тоон гарын үсгийг хоёр хувилбараар олгож байна. Нэгдүгээрт, улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, 332 сум,  есөн дүүрэг, 172 хороо, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төвүүд дэх нэгжид хандан өөрийн биеэр очиж улсын бүртгэгчээс авч болно. Хоёрдугаарт, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машинаас иргэний үнэмлэхийн санах ойд бичүүлж авах боломжтой.

-Хилийн чанадад байгаа иргэдийг тоон гарын үсэгт хамруулж байна уу?

-Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдэдээ тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны гуравдугаар улиралд багтаан Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас хилийн чанадад  ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газартай хамтран үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.     

-Ухаалаг утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсэг олгодог болно гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-2022 оны зургаадугаар сараас эхлэн ухаалаг гар утсанд зориулсан  аппликейшнээр тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Иргэн Улсын бүртгэлийн байгууллагад иргэний үнэмлэхтэйгээ ирж мобайл аппликейшнд тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд бүртгэгч 24 цагийн хүчинтэй байх баталгаажуулах код /QR/-ыг хэвлэж өгөх юм. Иргэн уг кодыг уншуулснаар гар утсанд нэг удаагийн код /OTP/ ирнэ. Нэг удаагийн код нь хүсэлтэд бичсэн дугаарт ирэх бөгөөд түүнийг уншуулсны дараа пин кодоо оруулснаар гар утасны аппликэйшнд тоон гарын үсэг идэвхжиж, ашиглах боломжтой болно.

-Иргэд тоон гарын үсэгтэй болох нь ямар давуу талтай вэ?

-Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр олон асуудлыг шийдвэрлэх болно. Хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахим орчинд тодорхой үйл ажиллагааг явуулах боломж бүрднэ гэсэн үг. Жишээлбэл, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia-гаар бүх төрлийн төрийн үйлчилгээг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай авах, иргэд аливаа системд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийн оронд тоон гарын үсгийг ашиглан нэвтрэлт хийснээр нууцлал аюулгүй байдал бүрэн хангагдах болно.  

Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд олгож байгаа тоон гарын үсгийн системд тулгуурлан олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой бөгөөд цахим нотариат, цахим гэрээ хэлцэл, цахим даатгал, цахим худалдаа гэх мэт үйлчилгээг авах боломжтой болно.

-Тоон гарын үсгийг өндөр нууцлалтай, технологийн нарийн суурь бүтэцтэй хийж байгаа гэсэн. Гадны халдлагаас хэрхэн сэргийлж байгаа вэ?   

Тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн байдлыг хангадаг бөгөөд цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг. Ийм учир хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр хэмээн авч үзнэ. Түүнчлэн, тоон гарын үсэг нь маш өндөр нууцлал бүхий, нарийн технологийн суурь бүтэцтэй байдаг ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэн.  Олон улсад болон Монголд мөрдөгдөж байгаа стандарт, дүрэм журам, шаардлагыг хангасан 2048 битийн урттай,  технологийн нууцлал бүрэн хангагдсан гэж ойлгож болно.

eagle.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top