Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкуудын IPO хийх талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдрийн хэрэгжиж буй хуулиар системийн нөлөө бүхий банкууд 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө IPO хийх ёстой байсан.
Олон улсын жишгээс харахад IPO хийх зөвшөөрлөө авчхаад, сурталчилгаагаа хийх үйл явц сарын хугацаа багадаа шаарддаг. Тэгэхээр яаж ч бодсон энэ оны долоодугаар сарын 1-н гэхэд IPO хийж амжихгүй болчхоод байгаа юм. Банкууд анхнаасаа амжихгүй юм биш үү гээд асууж байсан. Төвбанкны зүгээс хууль бол хууль гэж байсан юм.
Энгийнээр тайлбарлавал, IPO хийх нөлөө бүхий банкууд жижигхэн хаалгаар гүйлдэж орцгооно. Энэ хаалга 2022 оны долдугаар сарын 1-нд хаагдана. Хаагдсанаас хойш IPO хийх асуудал байхгүй. Гэтэл одоогийн нөхцөл байдлын хувьд хаалгаараа ч багтахгүй төвөгтэй байдалд байгаа учраас хаалга хугацааг нь л 2023 оны долдугаар сарын 1 болгож сунгая гэж байгаа юм.
Ийм учраас банкуудын IPO хийх хаалга нээлттэй тул хаалгаараа тайван ор. Нээлттэй хувьцаат компани болчихсон байх ёстой хугацаа нь 2023 оны зургаадугаар сарын 30 гэсэн үг. Мөн ОУВС-гаас хойшлуулах санал тавьсныг та бүхэн мэднэ. ОУВС-гийн үгэнд ороод ажлаа заалгаад хийнэ гэж байхгүй. Гэхдээ хэлж ярьсныг нь сонсоно.
Мөн Хөгжлийн Банкны асуудлын үеэр AQR зарлах нь төвөгтэй байсан. Хуульд орсон заалтын дагаа Монголбанк AQR (Активийн чанарын үнэлгээ) хийлгэнэ. Олон улсын жишгийг харахад таван жилд нэг удаа хийлгэж байгаа.
Одоо AQR хийх санхүүгийн тайлангийн он сарыг хэдэн гэж тавих нь чухал. Нэгдүгээр улирлын тайлан гарч байгаа учраас гуравдугаар сарын 30-ны тайлан дээр AQR хийхээр ярьж байна. Ирэх долоо хоногоос гэрээ зурагдчихна. Ингэхээр системийн нөлөө бүхий таван банканд нийтдээ хоёр сарын хугацаанд хийж дуусах төлөвлөгөөтэй байгаа" гэв.