x

Эрүүгийн хуульд "доромжлох" гэмт хэргийг оруулж ирвэл нийгмээрээ эрүүгийн гэмт хэрэгтэн болно

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сонгогч олондоо дахин нэг "сюрприз" бэлджээ. Шинэ залуу сайд маань нам, төрийн удирдагчдаа тахиж шүтэж, магтан дуулдаг байсан өмнөх нийгмийн үе рүү ухарч, тэр үеийн Эрүүгийн хуульд байгаад олон жилийн өмнө үгүй болсон “доромжлох” гэмт хэргийг шинэ үеийн хуульдаа сэргээн батлуулахаар төсөл боловсруулжээ. Энэ тухай болон Эрүүгийн хуульд орж буй бусад өөрчлөлтүүдийн талаар “LPC CONSULT­ING” хуулийн фирмийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилтой ярилцсаныг уншигчиддаа хүргэе.

-Хууль зүйн яамнаас боловсруулж буй Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй танилцаж амжсан уу, та. Хуульчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Танилцсан. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь сайн зүйл гэж ойлгогдож болох ч эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж байгаа зарим зүйлүүд дээр нь санал нийлэхгүй тохиолдол байна.

-Жишээлбэл?

-Доромжлох гэмт хэрэг шинээр орж ирж байна. Мөн зах зээлийн манипуляци хийхийг гэмт хэрэг гэж хуулийн төсөлд тусгажээ. Энэ үйлдлүүдийг Эрүүгийн хуульд оруулж ирснээр ямар эрсдэл үүсэх талаар байр сууриа илэрхийлье л дээ. Доромжлох гэдэг өөрөө эрх зүйн ойлголт биш. Нийгмийн харилцааны явцад бий болдог харилцааны нэг хэлбэр. Үүнийг л гэмт хэрэг гэж оруулж ирлээ. Том зургаар нь харвал нийгмээрээ л эрүүгийн гэмт хэрэгтнүүд болох нь.

Энэ ялангуяа сэтгүүлчдэд илүү хор хөнөөлтэй гэж хувийн зүгээс харж байна. Сэтгүүлчид нийтийн мэдэх эрхийг хангах үүднээс мэдээлэл, сурвалжилга бэлтгэдэг. Жишээ татаад ярихад, нэг төрийн албан хаагчийг ажлаа муу хийлээ гэж бичье л дээ. Өнөөх нь “Миний нэр төрийг доромжиллоо” гэх үндэслэлээр гомдол гаргах эрх зүйн орчин бий болно.

-Доромжилсон эсэхийг яаж тогтоох нь ойлгомжгүй байна л даа.

-Ингэсэн тохиолдолд доромжлох гэмт хэрэг шүү гэдгийг хууль эрх зүйн хүрээнд тодорхойлох боломжгүй. Үүнийг тодорхойлох боломжгүй учраас доромжлуулсан гэх хүний хүслээр л алх тогшиж эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж байна л даа. Арай ч энэ хэвээр нь батлахгүй байлгүй дээ. Жишээ нь, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг тодорхойлохдоо зориулалтын төхөөрөмжөөр шалгадаг бөгөөд тэрхүү төхөөрөмжөөс гарч ирсэн үр дүнгээр согтуурсан гэх нөхцөл байдлыг тогтоож болж байна. Харин хүний нэр төрийг гутаан доромжилсныг тогтоох хууль зүйн ойлголт байхгүй байгаа юм. Ингэхлээр гомдол гаргагчийн л хүсэл сонирхол болж байгаа биз. Тухайн этгээд өөрийх нь тухай бусдын шүүмжлэлийг хэрхэн хүлээж авахаас л шалтгаалаад үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч “энэ намайг гутаан доромжиллоо” гэдэг байдлаар эрүүгийн гэмт хэрэгтэн болгох нөхцөл байдал үүсэх юм.

-Цахимд хувийн орон зайдаа хэн нэгний талаар үзэл бодлоо илэрхийлээд л эрүүгийн гэмт хэрэгтэн болох гээд байна уу?

-Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ингэж л суусан байна. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэхэд л таны хэлж байгаагаар Эрүүгийн гэмт хэрэгтэн болох нь. Хэн нэгний талаар бичихэд тухайн хүнд таалагдахгүй л бол “Миний алдар хүндийг гутаан доромжиллоо” гээд л хуулийн байгууллагад хандах эрх зүйн орчин нээлттэй болно шүү дээ. Хуулийн төслийн агуулгыг харахад ийм дүр зураг анзаарагдлаа.

-Эрх баригчид эхлээд гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулсан. Одоо доромжлохыг гэмт хэрэгт оруулахаар хуулийн төслийг нь боловсруулжээ. Энэ зүйл заалтуудыг эрүүгийн хууль руу оруулах ашиг сонирхлыг та хэрхэн харж байна вэ?

-Хууль тогтоох дээд байгууллагад суусан хүмүүс нэр төрдөө их хайртай юм. Албан тушаалтныг шүүмжлэх байдлаар үзэл бодлоо илэрхийлэхэд л эрүүгийн хуулиар шийтгэх нь. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл л дээ. Дахин онцлоход, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд харшилтай зүйл заалт орсон байна. Гүтгэх гэмт хэргийн шинж нь илт худал мэдээлэл тараах байдаг шүү дээ. Харин доромжлох бол тухайн этгээдийн байгаа байдлыг нь түүнд таалагдахгүй өнцгөөр нь бусдад хүргэх, биеийн гаднах аливаа согог, түүнчлэн нас хүйс, арьсны өнгө, шашин шүтлэгтэй нь холбогдуулан гутаасан үйлдлийг ойлгоно.

2002 оны Эрүүгийн хуульд Гүтгэх, доромжлох нь гэмт хэрэг гэж байсан юм. 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хассан байсан боловч Эрх баригчид эхлээд гүтгэх гэдэг Зөрчлийн хуульд байсан заалтыг Эрүүгийн хуульд илт худал мэдээлэл тараах гэдэг байдлаар оруулж ирсэн. Сэтгүүлч болон албан тушаалтнуудын хооронд хуулийн хүрээнд үл ойлголцол гарч магадгүй тэдний хэвлэн нийтэлсэн үйл баримтууд илт худал биш учир гэмт хэрэг болохгүй буюу нөгөө сэтгүүлчид нь баримт бариад ирэхэд өнөө дарга нар арга мухардана. “Одоо яах вэ” гэж хэлэлцэж байгаад л олсон шийдэл нь “доромжлох” гэдэг зүйлийг эрүүгийн хуульд оруулсан үйлдэл юм болов уу даа. Хууль баталж төрийн эрх мэдлээр далайлгаж хүссэнээ хийх ашиг сонирхол үүний ард ил цагаан харагдаж байна.

-Зах зээлийн манифуляци хийхийг Эрүүгийн гэмт хэрэг гэж оруулж иржээ. Чөлөөт зах зээлийн нийгэмд энэ нь хэр оновчтой вэ. Таны зүгээс хэрхэн харж байна вэ?

-Энгийнээр тайлбарлахад, зохиомол байдлаар үнийг хөөрөгдүүлэх, үнийг буулгах үйл явцыг манифуляци гэж ойлгож болно. Компаниудын хувьцааны үнэ унахад нь эрэлт үүсгэх зорилгоор өөрсдөө худалдаж авч үнийг өсгөх нь хэвийн үйл явц шүү дээ. Үүнийг Эрүүгийн хуульд оруулж ирсэн байна. Эцсийн дүндээ төр хүртэл бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулаад байгаа биз дээ. Тэгэхээр төр нь хүртэл гэмт хэрэг үйлддэг болох гээд байна л даа.

-Таны зүгээс үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Ямар хор уршигтай юм бэ?

-Төсөлд өөртөө болон бусдад ашигтай байдал бий болгох зорилгоор зах зээлийн чөлөөт үйл ажиллагаанд зориуд нөлөөлөх зорилгоор худал мэдээллийг харилцаа холбооны хэрэгсэл, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр тарааж зохиомол байдал бий болгож төөрөгдүүлсний улмаас худалдааны хэмжээ өөрчлөгдөж бусдад хохирол учруулах нөхцөл байдал бүрдүүлсэн бол гэмт хэрэг гэж тусгасан байгаа юм. Хуулийн этгээд манай бүтээгдэхүүн сайн гэх байдлаар зар сурталчилгаа явууллаа гэж үзье л дээ. Ингэхэд ижил төрлийн өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагч нар гомдол гаргаж болохоор эрх зүйн орчин бүрдэнэ. Өөрсдийн бүтээгдэхүүнээ сайн гэж рекламдаж байгаа нь бусдын бүтээгдэхүүний борлуулалтын үйл явцад саад учруулах нь гэж үзэхэд л зах зээлийн манифуляцийн гэмт хэрэг болж байна. Зар сурталчилгааны үндсэн зорилго нь бусдыг татах шүү дээ. Зохиомлоор зохицуулах нь байж болох хэвийн үзэгдэл гэдгийг энд онцолъё. Гэмт хэрэг гэж оруулж ирж байгаа нь учир дутагдалтай.

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулахад хуульч, өмгөөлөгч нарын саналыг авсан уу?

-Хуульч нараас байр суурь авсан. Саналдаа энэ мэт асуудлуудыг нь онцлоод л явуулсан. Төслийг хэлэлцэх шат дарааллын явцад энэ бүхэн цэгцрэх болов уу гэж найдаж байна.

О.Дашням

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 19 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top