x

Б.Гоомарал: Хүнсний онлайн захиалгууд хаагдсан, Таобао хүртэл Шанхайн захиалгыг зогсоосон

"Шинэ ногоо хүнсэндээ хэрэглэдэг шанхайчуудад хөл хорио хүнд тусаж байна"

БНХАУ-ын Шанхай хотод өнгөрсөн сард коронавирусийн халдвар дэгдэж, хатуу хөл хорионд шилжээд байгаа билээ. Халдвар болон хөл хорионы нөхцөл байдал ямар байгаа талаар тус хотод оршин сууж буй Б.Гоомаралтай холбогдож ярилцлаа.

-Шанхай хотын аль хэсэгт амьдарч байна вэ?

-2019 оны зургадугаар сараас хойш Шанхай хотын Минхан дүүрэгт ажиллаж, амьдарч байна.

-Шанхай хот ковидын нөхцөл байдлаас болж хатуу хөл хорионд шилжээд ямар хугацаа өнгөрөв өө?

-Миний амьдарч байгаа дүүрэгт байрлах гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан "Хуа Тинг" зочид буудалд гуравдугаар сарын 11-нд коронавирус илэрснээс хойш Шанхай хотын Засгийн газраас яаралтай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Манай хотхоны хувьд өнгөрсөн сарын 16-наас эхэлж анх хөл хорионд орсон. Карантины эхэн үед хотхон дотроо гарч явж болж байсан л даа. Бүх дэлгүүр хоршоо хэвийн ажиллаж байсан учир хүмүүсийн сэтгэл санаа, аж амьдрал ч хэвийн байлаа. Гэвч халдварын тохиолдлууд нэмэгдэж бүртгэгдэж эхэлснээс хойш байр байраараа хатуу хөл хорионд орсоор гуравдугаар сарын 23, 24 гэхэд бүх нийтээрээ гэрээсээ ч гарахыг хориглосон хатуу карантинд шилжсэн.

Энэ үед хотхон доторх дэлгүүр хоршоо хүртэл бүгд хаагдсан. Хөл хорионы хугацаа дүүрэг бүрт өөр. өөр байгаа. Манай дүүргийн хувьд одоогоор хамгийн удаан хугацаанд хөл хорионд орсон байна.

-Ковидын тархалт ямар байна вэ. Мэдээллээ та бүхэн яаж авч байна?

-Тохиолдлууд нэмэгдсээр л байгаа. Сүүлийн хоёр өдрөөс хүмүүс нас барсан талаар мэдээллүүд гарч эхэлж байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдээ шинж тэмдэгтэй, шинж тэмдэггүй гэж хоёр хуваагаад нарийн тоогоо гаргаж байгаа юм байна лээ. Өнөөдөр гэхэд Шанхайд шинж тэмдэгтэй өвчтөн 2472, шинж тэмдэггүй 16,983 бүртгэгдсэн байна. Нийт 145 хүн нас барсан гэсэн мэдээлэл rap утсанд ирээд байгаа.

-Хатуу хөл хорионы үед юуг хориглож байх юм бэ?

-Мэдээж гэрээсээ гарч болохгүй. Гаднаас хүн оруулж болохгүй, онлайн захиалгууд бүгд хаагдсан. "Таобао" дээрээс юм захиаллаа гэхэд Шанхайн хаяг бол захиалга хийхийг хориглочихсон. Шинжилгээг эмч нар эерэг тохиолдол гарсан байрнуудад айл бүрийн үүдэнд ирж авч байна. Энгийн байрны оршин суугчид орцны үүдэндээ нэг нэгээрээ дугаарлаж байгаад л шинжилгээгээ өгдөг болсон.

-Хүнсний хангамжаас үүдэж үймээн самуун дэгдсэн тухай мэдээллүүд нэлээд түгсэн. Газар дээрээ ямар байх юм бэ?

-Мэдээж бүх дэлгүүр хаагдсан, гэрээсээ гарч болохгүй. Онлайн захиалга ч байхгүй болохоор энэ олон хоногийн хөл хорионы дараа маш олон хүн хоол хүнсгүй болж эхэлсэн. Энэ улсын иргэдийн хүнсний хэрэглээ мэдээж манайхаас өөр. Ялангуяа Шанхайд удаан хадгалах боломжгүй шинэ ногоог хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс дийлэнх учир тэдний хувьд маш хүндрэлтэй байгаа. Олон хоногийн хөл хорионд нөөцөлсөн ногоо нь нэг бол муудаж, нэг бол дуусаж эхэлсэн.

Энэ байдлыг харгалзаж үзээд зохион байгуулалттайгаар өөр хотуудын тариачдаас будаа, ногоо авч үнэгүй тараасан. Дүүрэг болгоны зохион байгуулалтын хугацаа, мөн тусламжийн хүнсээ авч байгаа газрууд нь өөр учраас зарим газар нь түрүүлж өгөөд зарим газар хоцорч очсон гэх мэт асуудлууд гарсан байна лээ. Мөн хотхон бүрийн "Хөршийн хороо", манайхаар бол СӨХ-ноос тараасан хүнсний зүйлс нь бас өөр, өөр байсан. Зарим хотхон ганцхан уут гоймон тарааж байхад зарим нь тор дүүрэн хүнсний ногоо өгч байх жишээтэй.

Манай хотхоны хувьд одоогийн байдлаар нийт дөрвөн удаа тусламжийн хүнс аваад байна. Нэг хаалганд нэг уут хүнс очно. Дотор нь хажуу өрөө нийлж хөлсөлдөг гурван айл байна уу, нэг айл байна уу хамаарахгүй. Бас гадаадын иргэн, дотоодын иргэн гэж ялгахгүйгээр бүгдэд нь ижил тэгш тарааж байгаа.

-Саяхан л иргэд хотхоноороо нэгдээд захиалга хийхэд ямар ч асуудалгүй байна гэцгээж байсан. Нөхцөл байдал дорджээ?

-Хотхон бүр өөр, өөр байгаа. Манайх бол гаднаас хүнс бараа захиалж болохгүй. Хотхон дотроо ганцхан дэлгүүр нээсэн. Тэндээсээ орц орцныхонтойгоо нийлж нэгдсэн захиалга өгөх хэлбэрээр хэрэгтэй хүнсээ авч болж байгаа.

Өмнө нь хүнсний хүргэлт хийгдэж байсан. Гэвч хүргэлтийн ажилчид халдвар тараах тохиолдол гарсан учраас аль болох гаднаас дотогшоо ачаа бараа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байх шиг байна.

-Танктай цэргүүд оруулж байна гэх мэдээлэл ч цахим сүлжээнд гарч байсан. Ер нь хөл хориог хэрэгжүүлэхийн тулд авч байгаа хатуу арга хэмжээ нь юу байна вэ?

-Энэ тухай Монголд байсан хүмүүсээс ганц нэг сонссон. Бидэнд бол мэдэгдэх юм байсангүй. Мэдээ энэ тэрээр ч гараагүй. Угаасаа тийм зүйл боллоо гэхэд дотроо байгаа хүмүүст мэдэгдэхгүй шүү дээ.

-Нөгөө талаар энэхүү хөл хориог ковидын сэрэмжлүүлэг гэхээс илүү нийгмийн инженерчлэлийн сэтгэл зүйн туршилтыг хийж байна гэж үзэх хүмүүс ч байна?

-Хөл хорионд байгаа учраас энэ талаар нарийн сайн хэлж мэдэхгүй юм.

-Хөл хорионы улмаас гарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Мэдээж хүнсний хомсдол зэрэг наад захын л асуудал. Гэхдээ бие өвдөх ч юм уу эсвэл яаралтай гадагшаа гарах хэрэгтэй болоход яах ёстойгоо сайн мэдэхгүй л байна. Хотхон бүрийн бүх зохион байгуулалтыг тухайн хотхоны Хөршийн хороо хариуцаж байгаа болохоор хамгийн түрүүнд тэдэнд л асуудлаа хэлэх байх даа.

-Шинжилгээ, эмчилгээг шуурхай үзүүлж байгаа тухай өмнөх зочид маань ярьж байсан. Одоо ч хэвээрээ юү?

-Нэг удаагийн тестээр өдөрт хоёр удаа өглөө орой болгон шалгаад байрныхаа групп чатдаа оруулдаг. Тэрнээс гадна хоёр хоногт нэг удаа эмч нар ирж ПСР шинжилгээ авч байгаа. Эерэг хариутай гарсан хүмүүсийг маргааш нь нэгдсэн зохион байгуулалттайгаар автобус ирж авч байгаа.

-Хатуу хөл хорио хэзээ сулрах нь вэ. Нөхцөл байдал өмнөхөөс өөрчлөгдөж байна уу?

-Хатуу дэглэмтэй хэвээрээ л байна. Хөл хорио хэзээ тавигдах талаар ямар нэгэн мэдээлэл алга байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 20 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top