x

Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийн санхүүжилт зогсоогүй, зээлийн үнэлгээ хийх тусгайлсан хэлэлцээр явагдаж байна

Сүүлийн үед нийгмийн, тэр дундаа баруун аймгуудын анхаарлын төвд байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахиалгаан станцын асуудлаар тус төслийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн асуудлаар сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?

-Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэж өнгөрсөн оны 11 дүгээр сард БОАЖЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан. Мөн энэ оны Байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Тус ажлын хэсгээс төсөл хэрэгжих орон нутагт дэд ажлын хэсгүүдийг байгуулан үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ны өдөр төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Пауэр Чайна-Пауэр Чайна Ченгду түншлэлтэй гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компанийн инженер, техникийн ажилчид газар дээр нь ирж ажиллаж барилга угсралтын ажлын бэлтгэл ажил хангагдсан. Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд төслийн нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэх ажлыг хуулийн хүрээнд тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгж болон яам, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас холбогдох хүмүүс төслийн нөлөөлөлд өртөж буй иргэдтэй хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулан ажиллаад байна. БНХАУ-ын санхүүжилт зогсохгүй. Түрүүн хэлсэн 2015 оны ерөнхий зээлийн хэлэлцээр 2018 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу энэ төсөл шат дарааллын дагуу хэрэгжиж байна.

Сэргээгдэх эрчим хүчний төслүүд улам олноороо хэрэгжих тусам цахилгаан эрчим хүч экспортлох боломж нээгднэ гэсэн үг. Ойрын ирээдүйд бид өөдрөгөөр төсөөлж, өөрсдөөс хамаарах бүхий л арга хэмжээг авч ажиллаж чадвал Европын холбооны улс, БНХАУ хамтарч санхүү хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, байгаль орчинд ээлтэй технологиудыг нэвтрүүлж ажиллахад бэлэн байгаа. Энэ нь ганц Монгол Улсын асуудал биш юм. Дэлхий нийтийн цаг агаарын дулаарал, агаар орчны бохирдлын эсрэг, цөлжилтийн эсрэг бидний хийж чадах ажил шүү дээ.

-Тус төслийн дийлэнх санхүүжилтийг БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлийг гаргах хугацааг нэг жилээр сунгалаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт яригдаагүй. Харин нэмэлт судалгаа хийх, зээлийн үнэлгээ хийх тусгайлсан зээлийн хэлэлцээр явагдаж байна. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийг авахад шаардагддаг процессын ажил юм. Монгол улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар 2015 оны 11 дүгээр сард нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулсан юм. Энэ хугацаанаас хойш төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн хийх, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, төсөл хэрэгжих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтарч ажиллах, нөлөөллийн асуудлуудыг шат дараалан шийдвэрлэх ажлууд хэрэгжиж дууслаа. Тэгэхээр нэг жил гэсэн хугацааны асуудал байхгүй. Тусгайлсан зээлийн хэлэлцээр дуусахад санхүүжилт хийгдэж ажил эхэлнэ гэж ойлгож болно.

-Яг хэзээ энэ төсөл бүрэн дуусах вэ. Ерөнхий төлөвлөгөөндөө таван жил тусгагдсан байсан. Олон жил ярьж байна шүү дээ?

-Олон жил ярьж байгаа гэдэг үнэн. Тэртээ 1964 оноос хойш ярьж байгаа. Харин ч сүүлийн хоёр жил тулгамдсан асуудлууд хурдацтайгаар шийдвэрлэгдэж, санхүүжилтээ авах асуудлаар шийдвэрүүд гарган ажиллаж байна. Монгол Улсад эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, импортын эрчим хүчний хараат байдлыг багасгах тал дээр ажлуудыг гацаах, гадаад улсаас хараат байлгах тодорхой сонирхол бүхий этгээд байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бидний гол зорилго энэ нөлөөлөлд үл автаж Монгол Улсын Засгийн газрын эрчим хүчний талаар баримтлах бодлогыг төлөвлөсөн хугацаанд хийж хэрэгжүүлэх нь нэг номерын асуудал мөн.

-Хамгийн их тулгамдсан асуудал бол тухайн төсөл хэрэгжих газар нутагт оршин суугаа малчид, айл өрх байгаа. Саяхан тус бүсэд суурших айл өрхүүдэд нөхөн олговор олгох асуудал Засгийн газар дээр яригдсан. Нөхөн олговортой холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ асуудлаар нэг сарын дотор гүйцэтгэж ашиглалтад оруулах гэрээ байгуулсан байгаа. Бэлтгэл ажлыг хоёр тал сайн хангаж чадвал үүнээс богино хугацаанд хийж гүйцэтгэх болно. Монгол Улсын Засгийн газрын хурлаар төслийн нөлөөлөлд өртөж буй иргэн бүрт нөхөн олговор олгох тооцоо судалгааг танилцуулж зохих шийдвэрүүдийг гаргасан. Үүний хэрэгжилтийг бид тавдугаар сараас эхлэн ханган ажиллана. Нэг удаагийн нөхөн олговор нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцож олгохоор шийдвэр гаргасан. Төсөл хэрэгжсэнээр баруун таван аймагт үйлдвэр, үйлчилгээ хөгжиж ойрын 15-20 жилд эрчим хүчээр бүрэн хангах тооцоо байна. Мэдээж аль болох хурдан асуудлыг шийдвэрлэж БНХАУ болон Монгол Улсын найрсаг харилцааны хүрээнд тогтсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд бүхий л талын оролцоог ханган шийдвэрлэж ажиллаж байгаа.

-Санхүүжилтийн хувьд дотоодын банк тэр дундаа Хөгжлий банк, зээл олгохгүй юу. Зөвхөн зуун хувь БНХАУ-ын банкнаас зээл авахаар байгаа юу. Зээлийн эргэн төлөгдөх нөхцөл ямар байгаа вэ?

-Зээлийн санхүүжилтийн 95 хувийг БНХАУ-ын Экспорт-Импортын банкнаас 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа. Таван хувийг Монгол Улсын Засгийн газар хариуцан ажиллана. Энэ нь зээлийн ерөнхий хэлэлцээр дээр тохиролцсон асуудал тул зээлийн санхүүжилтээр ямар нэгэн асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Ер нь цаашид хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улс дангаараа санхүүжүүлэх боломжууд бий гэж хардаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 1 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top