x

Голомт банк УБЕГ-тай хамтран дижитал шилжилт хийнэ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран иргэд харилцагчдын цаг завыг хэмнэсэн технологийн дэвшилт шийдлийг ирэх долоо хоногоос эхлэн нэвтрүүлэхээр болсон байна.

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нар өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.

Талууд хамтран иргэн болон хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэхтэй холбоотой асуудлыг технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх юм.

Тухайлбал, иргэн орон сууцаа барьцаалж, банкнаас зээл авах болбол УБЕГ-т очиж, эд хөрөнгө эзэмшигчийн лавлагаа авах хэрэгтэй болдог. Улмаар банканд очин гэрээгээ байгуулж, нотариатаар батлуулаад дахин бүртгэлийн байгууллагад өгч, ажлын 3 хоногийн дотор бүртгэгдсэн гэрээгээ авдаг байсан. Үүний дараа банкнаас зээл авах боломж бүрддэг байв.

Тэгвэл Голомт банк болон УБЕГ хамтран online EPRS систем нэвтрүүлснээр дундын мэдээллийн сантай болж, дээрх олон шат дамжлагыг халж чаджээ.

Банкны ажилтан банк болон харилцагчийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлэх, гэрээ дуусгавар болгохтой холбоотой хүсэлтийг холбогдох  нотлох баримтын хамт цахимаар илгээнэ, бүртгэлийн байгууллага түүнийг нь хүлээн авч, нягталж шийдвэрлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн талаар хариу мэдэгдэнэ. Ингэснээр банк тухайн харилцагчид зээлийг нь олгох юм.

Иргэд зөвхөн банканд хүсэлтээ өгөхөд л болно гэсэн үг.

Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Нийт бүртгэлийн үйлчилгээний 62 хувийг барьцааны гэрээтэй холбоотой бүртгэл эзэлдэг. Банк болон бүртгэлийн байгууллагатай холбоотой энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хэмжээнд анх удаа  Голомт банктай хамтран шийдвэрлэснээр олон шат дамжлагатай процессыг товчилж чадлаа” гэв.

Харин Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Иргэд болон банкны харилцагчдыг холбож, цаг завыг нь хэмнэх үүднээс бид энэ ажлыг эхлүүлсэн. Бид нээлттэй банк стратегийн хүрээнд дэд бүтцээ бусад байгууллагатай холбон ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн хувьд хамтын ажиллагааг бодит болгож буй нь энэ ажлын гол онцлог юм” гэлээ.

Хоёр байгууллагын хооронд бүртгэлийн ийм хялбар систем нэвтрүүлэх дижитал шилжилтийг банк санхүүгийн салбараас  Голомт банк, төрийн байгууллагуудаас УБЕГ түүчээлэн эхлүүлж байна. Та бүхэн даваа гаригаас эхлэн Голомт банкны бүх салбараар энэ үйлчилгээг авах боломжтой.

Мөн уг системийг цаашид бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 24 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top