x

С.Амарсайхан: Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Өнөөдрийг хүртэл нийт 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулж өгсөн.

Ипотекийн зээлийн хүү 8% байхад Монголбанк арилжааны банкуудад 4%-ийн хүүтэй зээл олгодог байсан. Монголын Ипотекийн Корпорац Орон Сууцны Санхүүжилтийн Компани (МИК ОССК) ХХК дийлэнх хувийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй.

Ипотекийн зээл өнөөдөр 6%-ийн хүүтэй болсон хэдий ч МИК зээлийн шимтгэл гэж 1.6 орчим хувийг авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас 1%-ийн хүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 6%-аас 1.6%-ийг нь МИК шимтгэл байдлаар авч байна гэсэн үг. 100% хувийн ААН зах зээлийн зарчмаар санхүүжилтээ босгоод иргэдэд ипотекийн зээл олгодог байсан бол өөр хэрэг.

Цаашид Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) МИК-д тавьдаг хяналтаа сайжруулж, Монголбанк Ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй" гэлээ. 

Яагаад энэ асуудлыг одоо ярьж байна вэ, өмнө ярихгүй яасан юм бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Шадар сайд "Би хотын дарга байхдаа энэ асуудлыг хөндөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол олон жил дарагдсан. Өмнө нь ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк гаргадаг байсан бол одоо арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээсээ 40 хувийг гаргаж байна.

МИК-ийг татан буулгах, эсвэл төрд шилжүүлэх тухай яриагүй. Зохион байгуулалт, бүтцээ эргэж хар. Хяналтаа сайжруул гэж хэлж байгаа юм. Хүүг 0.5%-аар ч болтугай бууруулах ёстой. Саяхан би хэлсэн. ХХБ-д оролцохгүй салбар, ороогүй үйл ажиллагаа гэж алга. МИК-ын дийлэнх буюу 50-аас дээш хувийг ХХБ, Улаанбаатар хотын банк эзэмшиж байна" гэв.

Дашрамд сануулахад, МИК групп компани нь Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорилготой. МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (MИK OCCK ХХК) мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 28 Тусгай зориулалтын компаниудаас (ТЗК) бүрдэн үйл ажиллагаагаа явуулдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 47 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top