Чипийн тасралтаас болоод автомашины үйлдвэрлэлийн хувьд хүндхэн өнгөрсөн 2021 онд цахилгаан болон хайбрид машины худалдаа хоёр гаруй хувиар нэмэгджээ.
Нөхцөл байдлаас улбаалан цахилгаан машины худалдаа өмнөх оныхоосоо мэдэгдэхүйц өссөн байна.
Statista байгууллага цахилгаан болон хайбрид машины худалдааг мөн зайг нь цэнэглэх боломжийн үзүүлэлтийг 2012 оноос хойш гаргаж эхэлжээ.
2021 онд ойролцоогоор 6,6 сая хайбрид болон цахилгаан машин зарагдсан бол 2020 онд 3 сая зарагдсан байна. Энд хамгийн өндөр үзүүлэлтийг Хятад эзэлсэн ба тэд худалдаагаа 1,2 саяас 3,4 сая хүргэсэн байна. Европ, Америкт ч мөн худалдан авалт нэмэгджээ. Энэ гурван зах зээлд бүх худалдааны 90 хувь нь ноогдоод байна. Ер нь 2017 оноос хойш энэ төрлийн худалдаа нь зургаа дахин нэмэгдсэн байна.
Дотоод шаталтын хөдөлгүүрээс татгалзаж байгаа тэргүүн орон нь Норвеги. Энэ улсад цахилгаан машины худалдаа бүх худалдааны 64,5 хувь болж өсчээ. Харин Германд энэ үзүүлэлт 13,6 хувь, Хятадад 12,7 хувь болсон бол АНУ-д 2,6 хувь байна.
М.ЦОГТ