x

"Төв банкууд инфляцаа 4-5 хувиар нэмэгдүүлсэн. Монгол Улсыг үүнийг тойрохгүй"

Мөнгөний бодлогын талаар Монголбанкнаас гаргасан шийдвэрийг танилцуулсан хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засгийн төсөөлөл, бодлогын шийдвэрийн талаар сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг тоймлов.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Шокийн шинжтэй нөлөөлөл орж ирсэн учраас бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн

зурагКовидын хүнд үед эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжиж, Төв банк бодлогын хүүгээ нам дор түвшинд хадгалж ирсэн. Эдийн засгаа сэргээх нь чухал гэж үзэж байсан. 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 15.7 хувиар өссөн. Өсөлт түүнээс хойш удааширч, 2021 оны эцэст 1.4 хувийн өсөлттэй гарсан. Иймд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулах нь эдийн засгаа дэмжих бус эсрэгээрээ улам хүндрүүлэх магадлалтай байсан учраас болгоомжилж байв.

Гэтэл олон улсад бидний төсөөлж, таамаглаж байгаагүй төвөгтэй нөхцөл байдал үүслээ. Манай гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр томоохон дарамтууд үүсэж байгаа учраас энэ цаг үед бодлогын хүүг нэмэгдүүлэх, тэр дундаа огцом арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл бодлогын хүүг нам дор түвшинд хадгалж ирсэн нь эдийн засгийн хувьд суурь шалтгаантай байсан. Харин одоо авч хэрэгжүүлж буй бодлогын алхмын шалтгаан нь арай өөр зүйл болж байгаа юм. Олон улсын харилцааны хурцадмал байдал манай улсад дам нөлөөгөөрөө нэлээд хүчтэй, шокийн шинжтэй орж ирж байгаа учраас огцом арга хэмжээ авахад хүргэлээ. Хэрвээ энэ шок түр зуурын шинжтэй байгаад, бүх зүйл хэвийн байдалдаа шилжвэл бид эргээд бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авах боломжтой. Эсрэгээрээ энэ нөхцөл байдал удаан үргэлжлээд, хүндрэл нэмэгдвэл дараагийн шатны арга хэмжээг авна.

Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь болгож буурууллаа зураг

Бид оны өмнө 2022 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5 хувь байхаар тооцоолж байсан. Энэ удаад тодорхой бус байдалтай холбоотойгоор 2.6 хувьтай байх болов уу гэдэг урьдчилсан суурь төсөөллийг боловсрууллаа. Цар тахлын хөл хорио суларч байгаатай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний салбарт сэргэлтүүд үргэлжилж байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн эрчим хүчний салбарт сэргэлт гарч байна. Энэ өсөлтүүд цаашдаа үргэлжилнэ гэж харж байгаа.

Харин нөгөө талдаа импортын орцуудын зардал өсөж байна. Зардлын энэхүү өсөлт нь үйлдвэрлэлийг бууруулах нөлөө үзүүлж байгаа. Мөн хил гааль дээр байгаа хязгаарлалтуудтай холбоотойгоор зарим үйлдвэрлэлийн орц хугацаандаа орж ирж чадахгүй байна. Энэ нь импортын орцыг ашигладаг салбаруудын үйлдвэрлэлийг сааруулах хандлагатай байна. Уул уурхайн салбарын хувьд экспортоос гадна олборлолт ч саарч байна. Үүн дотроо Оюутолгойн экспортын зэсийн хүдэр дэх алтны агууламж энэ жилийн хувьд геологийн бүтцээрээ өмнөх жилийнхээс буурна гэдэг мэдээ бий. Энэ нь бас үйлдвэрлэл дээр сөрөг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн импортын өсөлт нэлээд идэвхжилтэй байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх нь гэдэг урьдчилсан төсөөлөлд үндэслэн эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь болгож буурууллаа.

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: Тодорхой бус байдлын үед хамгийн эрсдэл багатай бодлогын шийдвэрийг гаргасан

зураг

Эдийн засгийн өсөлт, хэт халалтын асуудал үүсээгүй боловч бид энэ удаад инфляцын цаана байгаа шалтгаанаас үл хамааран бодлогын хүүг нэмэгдүүллээ. Бид 2021 оны 12-р сард инфляцын төсөөллийг танилцуулахдаа 1-р улиралд инфляц 13-14 хувьд хүрч өсөх боловч оны төгсгөл рүү эргээд буурч, 7-8 хувьд хүрнэ гэж байсан. Энэхүү төсөөллийн цаана дэлхий нийтээр 7-8 хувь хүрч өсөж байгаа инфляц 2022 оны төгсгөл рүү эргээд 2-3 хувь болж буурна гэх хүлээлт байсан. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал дэлхий нийтээр инфляцын энэ хүлээлтийг хоёр дахин нэмэгдүүллээ.

Төсөөллөө шинэчилж байгаа төв банкууд 2-3 хувьд хүрнэ гэж байсан инфляцаа 4-5 хувьд хүргэж нэмэгдүүлж байна. Энэ нөхцөл байдал хөгжиж байгаа орнууд, тэр дундаа импортоос хамааралтай Монгол Улсыг тойрохгүй. Энэ утгаараа бид 7-8 хувьтай байхаар хүлээж байсан инфляцын төсөөллөө 13 хувь болгож нэмэгдүүлж байна. Харин 2023 оны эцэст инфляц 7 хувь руу хүрч буурна гэсэн хүлээлттэй байна. Мэдээж үүний тулд бодлогын тохируулгуудыг тухай бүр хийснээр энэ зорилтод хүрнэ. Үүний эхний алхам нь өнөөдөр хийгдэж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр нь нэг талаас инфляцтай уялдуулж байгаа ч нөгөө талаас олон улсын харилцаанд үүсэж буй нөхцөл байдал дэлхий нийтэд тодорхой бус байдлыг үүсгэж байна. Тодорхой бус байдлын үед бодлого боловсруулагчийн хувьд аль болох эрсдэл багатай бодлогын төлөв рүү шилжиж байна гэж ойлгох хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 42 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top