x

Г.Ёндонгомбо: Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтыг тэнд тэдэн цагаас гэж зарлаад хийхийг үгүйсгэхгүй

"Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо"-ны гүйцэтгэх захирал, Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.

-“Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэг бүтэн өдөржин үргэлжиллээ. Энэ үеэр эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг түлхүү хөндлөө. Ямар шийдлүүд харагдаж байна вэ?

-Үнэ тарифын асуудалд гол гогцоо нь байна гэж санал нэгтэй дүгнэж байна лээ. Индексжүүлсэн үнэ тарифын тогтолцоонд энэ зунаас шилжих нь. Салбарыг олон жил зах зээлийн горимоос ангид байлгасны горыг эрчмийнхэн мэдэж, мэдэрч байсан ч өнөөдрийнх шиг хүчтэй дуугарч байсангүй. Залуу сайд Н.Тавинбэх энэ байдлыг засах итгэлтэй байгаа нь түүний түүхэнд нэрээ сайнаар үлдээх гавьяа болох биз.

-Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого баримтлах шаардлагатай вэ?

-Нэгд, гадны хамаарлыг арилгах хоёрт, хувийн хэвшлийн оролцоог дэмжих гуравт, боловсон хүчин бэлтгэх дөрөвт гадаадын хөрөнгө оруулалт татах. Энэ бүхний суурь нь үнэ тарифын зохистой бодлого. Хэдхэн жилийн өмнө бид оргил ачааллыг хангах хүчин чадал хүрэлцэхгүй боллоо гэж байсан бол одоо суурь ачааллаа ч дийлэхээ больж салбар суурилагдсан хүчин чадлынхаа дээд хэмжээгээр ямар ч нөөцгүй ажиллаж байна. Тэгэхээр шинэ эх үүсвэр, шинэ технологи, шинэ боломж бүрийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Төр засаг ч ойлгож эхэллээ.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт ямар ямар төслүүд хэрэгжүүлэх вэ. Тэдгээрээс ойрын хугацаанд бодит биеллээ олж хэрэгжих нь аль, аль бол?

-Хэрэгжих боломжгүй гэхээр төсөл харагдахгүй байна. Нэр заагдаагүй ч хэрэгжээд явж буй ажлууд бас бий. Нүүрсний давхаргын метан, устөрөгчийн эрчим хүч зэрэг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүд байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан цоо шинэ чухал салбарыг бий болгох төслүүд шүү дээ.

-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх тэдгээр төслүүдийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ?

-Дотоод эх үүсвэр хүрэлцэхгүй тул гадаадын хөрөнгө оруулалтаар л шийдэх ёстой. Түүнийг татах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Татвараа түр хойш нь тавьж хөл дээрээ бат зогссоны дараа авдаг юм байгаа биз.

-Цахилгааны үнийг чөлөөлөх асуудал байнга яригддаг шүү дээ. Хэрэв зах зээлийн зарчмаар үнэ чөлөөлбөл ард түмний нуруун дээр ачаа болох учраас салбар алдагдалтай ажиллаж байна гэж тайлбарлаад байдаг. Эрчим хүчний үнэ тарифын тухай та ямар байр суурьтай байна вэ?

-Чөлөөлөх гэдэг нь нэгд, бүтэхгүй хоёрт, буруу ойлголт. Бүрэн чөлөөлж болохгүй заавал зохицуулалттай байх ёстой монополь салбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайхан л болсон хойно бүр нөгөө тийш нь хэлбийлгээд халамжийн салбар маягаар явуулж ирлээ шүү дээ. Аль 1996 онд л Азийн хөгжлийн банктай үнийн индексийн томьёогоо хүртэл тохиролцсон хэрнээ нэг ч хэрэгжүүлсэнгүй. Үнэ, тариф тогтоодог байгууллагаа жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. Эрчим хүчний зохицуулах хороо дотроо асар их ажил, тооцоо, судалгаа хийдэг ч шийдвэр гаргаж чаддаггүй, засаг юу гэх бол гээд хараад суучихдаг байдлаар л өдий хүрлээ. Үнэ бага байгаагаас алдагдал үүсдэг байдлыг юуны өмнө зогсоох нь чухал. Ачаа үүрүүлэхгүй гээд салбараа нураачихаж болохгүй л дээ.

-Жилээс жилд эрчим хүчний хэрэглэгчид улам өсөн нэмэгдэнэ. Ирэх өвөл цахилгааны хязгаарлалтад орж дампуурах маягтай яриа дуулдаад байх юм. Тэгэхээр өвлөөс өмнө энэ салбарт яг юу юу хийх вэ?

-Шинээр орох чадал байхгүй шахам. 100 гаруй МВт чадалтай аккумуляторын батерей орж магадгүй ч суурь ачаалалд онцын нөлөөгүй. Үнэ нэмэхээр ачаалал бага зэрэг буурах байх. Хязгаарлалтыг урьдчилан тэнд тэдээс тэдэн цагт гэж зарлаад төлөвлөгөөтэй хийхийг үгүйсгэхгүй. Дампуурна гэдэг бол дэмий яриа.

-ОХУ эдийн засгийн хоригт орсонтой холбогдуулан манай улсад экспортолдог эрчим хүчний асуудалд доголдол үүсэх үү?

-Үгүй л болов уу. Санкцид хамгийн их тэсвэртэй салбар нь түлш эрчим шүү дээ. Манайхан харин гэрээндээ илүү чамбай хандах хэрэгтэй. Хэлэлцээр хийнэ гэдэг том урлаг байдаг юм л даа. Ядаж л оросуудаас илүү гардаггүй юм гэхэд дутахгүй орос хэлтэй, тэдний менталитетийг сайн мэддэг хүмүүсийг ашиглаж байгаасай.

-Манай улсад устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх ямар боломжууд байна вэ?

-Нар, салхиа ашиглаж ногоон устөрөгч, хүрэн нүүрсээ ашиглаж хүрэн устөрөгч үйлдвэрлэх өргөн боломж байгаа. Их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлох онцгой сайн байршил байна. Устөрөгчийн тээврийн зардал Монгол-Хятадын хооронд дэлхийн хаана ч байхгүй хэд дахин бага байх тооцоотой. Цоо шинэ, эдийн засгийн хүчирхэг салбар бий болох боломжийг төр ойлгож дэмжвэл дорхноо хөл дээрээ босно. Эдийн засгийн хүчирхэг гэдэг нь маш их валютын урсгал бий болно гэсэн үг шүү. Бидний тооцоогоор жилд 500000 тонн устөрөгч үйлдвэрлэхэд 5 ГВт чадал хэрэг болох юм. Нар, салхины эх үүсвэрийг хэлж байна. Одоогийн Монгол Улсын нийт суурилагдсан хүчин чадлаас 3,8 дахин их чадал шүү дээ. За тэгээд 1 кг устөрөгч 2 америк доллар гээд бодоод үзээрэй.

-Сэргээгдэх эрчим хүчний хувьд ямар тулгамдсан асуудлууд байна вэ. Манай улсад энэ салбар хөгжихөд юу саад болж байна?

-Эрчим хүчний системийн бүрдэл хязгаарлаад байгаа юм. Сэргээгдэх эх үүсвэрийн чадлын хэлбэлзлийг зохицуулах чадал алга. УЦС, хийн ЦС, устөрөгчийн ЦСгээд л шийдлүүд байгаа ч зарим нь саатаад зарим шинэдээд нэг тийм завсрын үе таараад байна. Дээр хэлснээр устөрөгчийн үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр сэргээгдэх эрчим хүчний хөгжил ёстой зад тавих учиртай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 27 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top