Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сүүлийн үед үүсээд байгаа ханшийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрээр "Оны эхний сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдал 500 сая доллар давсан. Оны эхний гурван сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдалтай байна. Үүнд олон улсын мөргөлдөөн үйл явдалууд нөлөөлж байгаа. Бидэнд уул уурхайн нөөц хангалттай байна, гэвч нүүрс, зэсийн нөөцөө хилийн хорио цээрээс шалтгаалж гаргаж чадахгүй, экспорт бага байгаа нь төлбөрийн тэнцэл үүсэхэд нөлөөлж байна. Манай улс Экспортоос илүү импорттой байна. Хил гаалийн асуудал тогтворжвол ханш тогтворжих боломжтой” гэсэн юм.
Мөн тэрээр тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний импортод тодорхой хязгаарлалт тавих саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналтай байгаагаа мэдээлсэн юм. Учир нь 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Монголбанк арилжааны банкуудад 1.5 тэрбум ам.доллар нийлүүлжээ.
Харин статистик үзүүлэлтээс харвал он гарснаас хойш Монгол Улс 1.37 тэрбум ам.долларын импорт хийсний 600 орчим сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашины худалдан авалтад зарцуулсан байна. Энэ нь хилийн нөхцөлтэй холбоотой экспорт буурсан энэ үед төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байгаа тул төгрөгийн тогтвортой байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг саналыг гаргаж байгааг тайлбарлалаа.
-
2022 он гарсаар импорт 40 орчим хувь өссөн бол экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувь буурсан байна.
-
Төлбөрийн тэнцэл тэнцэл 2021 оны эцэст 220 сая долларын алдагдалтай гарсан бол 2022 оны хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар давжээ.
-
2021 оны нэгдүгээр сард валютын нөөц 4.5 тэрбум доллар байсан бол 2022 оны эхний сард 4.3 тэрбум ам.доллар болжээ.
-
2021 оны импортын хэмжээ 8 тэрбум ам.доллар байгаагаас 30 хувь буюу 3 орчим тэрбум доллар нь хэрэглээ байна.
-
2022 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголбанк 1.5 тэрбум ам.долларын интервенц хийсэн бол эргүүлээд экспортлогч компаниудаас 500 сая ам.доллар худалдан авсан байна.
-
Өнөөдрийн байдлаар 163 сая ам.долларын хүсэлт ирсэн бол төв банк 50 сая ам.долларыг зохист хэмжээнд нийлүүлсэн.
Тодруулбал:
-
"Эрдэнэт үйлдвэр"-ээс 258 сая доллар
-
"Оюутолгой" компаниас 194 сая доллар
-
"Эрдэнэс Тавантолгой" компаниас 23 сая долларыг худалдан авчээ.
Тиймээс экспортын орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай ба ингэснээр нөөц нэмэгдэнэ гэдгийг хэлсэн юм.