Хөгжлийн яамнаас мэдээлсэнээр, 2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 14-ний хооронд нийт 104.420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерөн дөрөв/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26.218,305,795 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61.597,484,474 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16.605,052,024 төгрөг тус тус төлөгдөөд байгаа аж.
Үүнээс хэвийн зээлдэгчийн ангиллаас Сод монгол групп ХХК 3.6 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1.0 тэрбум төгрөг, Голомт банк 0.3 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангилалтай Макс Рөүд ХХК 19.0 тэрбум төгрөг, Вояжер Минерал Ресурсес ХХК 3.6 тэрбум төгрөг нийт 27.6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, дээрх зээлдэгч нар зээлийн дансаа хаасан байна.
Хөгжлийн банкаас олгосон нийт зээл, эргэн төлөлт, зээлийн үлдэгдлийн мэдээлэллийг дэлгэрэнгүйгээр нь ЭНДЭЭС харж болох юм.