x

“ОБЕГ, ЭМЯ, ХӨСҮТ хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд байршуулаагүй зөрчил түгээмэл байсан”

"Сангийн яам шилэн дансны нэгдсэн системд өөрчлөлт оруулж, мөнгөн бус хандив тусламжийг мөнгөн дүнгээр бүртгэдэг болсон"

Цар тахлын оргил үеэр төрийн байгууллагууд олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглах, үүргээ үл биелүүлэх явдлууд газар авч, иргэдийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал олонтаа үүссэн билээ. Улмаар “Фиделитас Партнерс” хуулийн фирм “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгтэйгээр “Эрхээ эдэлье” нөлөөллийн аянг эхлүүлж, Ковид-19 цар тахлын үеийн хандив, тусламжийн шилэн данс хөтлөлтийн жишээн дээр "Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах" төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Тус төслийн хэрэгжилт, үр нөлөө зэргийн талаар “Фиделитас Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Б.Анирмаатай ярилцлаа.

-Нэн түрүүнд яагаад ийм аян өрнүүлэх шаардлагатай болов гэдэг асуулт зайлшгүй гарч ирж байна?

-Манай хуулийн фирм мэдээллийн технологийн компаниудад хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хууль зүйн судалгаа хийх үндсэн чиглэлтэй ажилладаг. Мөн бид хувь хүн талаасаа нийтэд тустай ажил хийхийг эрмэлздэг. Энэ хоёр зорилгыг зангидах нийгэмд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломж олдсон нь энэ аян гэж хэлж болно. Нээлттэй нийгэм форумаас мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах зорилгоор “Төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах” нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийн шалгаруулалт зарласан. Тухайн үед төрийн байгууллагууд гадаад дотоодоос, мөн иргэдээс ирсэн хандив тусламжийг юунд зарцуулж байгаа вэ, тайлагналт дутуу байна гэсэн шүүмжлэл маш их гарч байсан учраас бид хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Ковид-19-ийн хандив тусламжийн шилэн дансны хөтлөлтийн жишээн дээр төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. 

Эргээд аудитын зөвлөмжийн биелэлтийг шаардаж, хэрэгжүүлэх байдлаар ажилласан учраас төсөл маань үр дүнд хүрч, Ковид-19 цар тахлын үеийн хандив тусламжийн мэдээлэл зарцуулалт олон нийтэд ил болсон.

-"Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах" төслийн хүрээнд та бүхэн ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ. Тус төслийн үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Төслийн хүрээнд төрийн байгууллагуудыг цахим болон шилэн дансанд төсөв санхүүгийн мэдээллээ хуульд заасан хугацаанд бүрэн оруулж хэвшүүлэх, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, тус эрхийг шүүхээр хамгаалуулах боломжтойг олон нийтэд мэдүүлэх зэрэг нь нэн түрүүний зорилго. Цаашлаад холбогдох хуулийн хэрэгжилтийг сайжруулах замаар төрийн байгууллага үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөлд буруутай албан тушаалтанд нь хариуцлага хүлээлгэх гэсэн үр дүнг тодорхойлж ажиллалаа. Эдгээр үр дүндээ ч хангалттай хэмжээнд хүрсэн.

-Энэ хүрээнд хэрхэн ажилласан бэ? 

-Бид Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл Мэндийн Яам /ЭМЯ/, Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/, Нийслэлийн Онцгой Байдлын Газар /НОБГ/ болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/ гэсэн байгууллагын шилэн данс хөтлөлт хангалтгүй байгаа нь иргэдийн мэдэх эрхийг зөрчиж буй талаарх гомдлыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад гаргасан. Үүнээс Үндэсний аудитын газарт 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Үндэсний аудитын газраас гурван сарын турш хяналт, шалгалт хийж, 2020 оны хандив, тусламжийн орлого, зарцуулалтын шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн байдлын Нийцлийн аудитын тайланг гаргасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулж, хугацаатай үүрэг даалгавар болон зөвлөмжийг дээрх байгууллагуудад хүргүүлсэн.

Эргээд аудитын зөвлөмжийн биелэлтийг шаардаж, хэрэгжүүлэх байдлаар ажилласан учраас төсөл маань үр дүнд хүрч, Ковид-19 цар тахлын үеийн хандив тусламжийн мэдээлэл зарцуулалт олон нийтэд ил болсон. Мөн ийм байдлаар иргэд өөрсдөө гомдол гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэх боломжтой, олгогдсон эрхтэй гэдгийг ойлгуулахад хүчин чармайлт гаргаж ажиллаа. Төслийн хүрээнд бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гаргуулах байсан хэдий ч шүүхийн өмнөх шатанд төслийн үр дүндээ хүрсэнд сэтгэл хангалуун байна.

-Шүүхийн өмнөх шатанд төслийн үр дүндээ хүрсэн гэлээ. Энэ тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Шүүхийн өмнөх шат гэж тодотгож байгаагийн учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх ёстой. Энэ хүрээнд хэрвээ хууль зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтан байвал тэдэнд гомдол гаргаж, хариуг нь хүлээн зөвшөөрөхгүй бол дээд шатны байгууллага, эсвэл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудад эхэлж хандан шийдвэрлүүлдэг. Хэрвээ  гомдол хангагдаагүй гэж үзвэл, эсвэл дээд шатны байгууллагын өгсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Тэгэхээр Шилэн дансны тухай хуульд зааснаар шилэн дансны мэдээлэл, зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдлыг Төрийн аудитын байгууллагад гаргана. Татвар төлөгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гарган эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн хуульчилсан байдаг.

Бид энэ хуулийн дагуу шүүхийн өмнөх шат буюу Нийслэл дэх Төрийн аудитын газар, Үндэсний аудитын газруудад гомдол гаргаж, дээр дурдсан байгууллагууд болох ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, НОБГ-уудад хяналт шалгалт хийлгүүлж, зөрчлийг бүрэн арилгуулсан учраас энэ төслийг шүүхийн өмнөх шатанд зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа.

-Ковид-19 цар тахлын үеийн хандив, тусламжийн шилэн данс хөтлөлтөд ямар төрлийн зөрчлүүд түгээмэл ажиглагдсан бэ. Тайланд тусгагдаагүй хэдий хэмжээний санхүүжилт байгаа талаар нэгтгэсэн дата бий юу?

-ОБЕГ, НОБГ, ЭМЯ, ХӨСҮТ хандив, буцалтгүй тусламжийн орлого, зарцуулалтын мэдээллийг хуульд заасан хугацаанд нь шилэн дансанд байршуулаагүй зөрчлүүд хамгийн түгээмэл байсан. Эдгээр зөрчлийг Үндэсний аудитын газар шалгаж, “ХӨСҮТ нь материаллаг хандивын зарцуулалтын талаарх мэдээллийг Шилэн дансны цахим сайтад 100 хувь мэдээлээгүй”, “Эрүүл мэндийн яам шилэн дансны цахим хуудаст 1735 удаагийн 1,748,265 тоо хэмжээтэй 6 тэрбум 52 сая 600 мянган төгрөгийн зарцуулалт буюу 90.9 хувийг мэдээлээгүй”, “Онцгой байдлын ерөнхий газар …159 гүйлгээтэй холбоотой 36,618,278 тоо хэмжээтэй, 708.5 сая төгрөгийн зарцуулалтыг шилэн дансны цахим хуудаст байршуулаагүй” талаарх баримтуудыг нийцлийн аудитын тайландаа тусгасан. Зөвхөн Эрүүл мэндийн яам л гэхэд 2020 онд нийт 931.6 сая төгрөгийн мөнгөн хандивын орлогыг хүлээж авснаас шилэн дансанд 164.1 сая төгрөгийн хандивын орлого буюу 17.5 хувийг мэдээлээгүй, 8 тэрбум 433.9 сая төгрөгийн материаллаг хандивын орлогыг хүлээж авснаас шилэн дансанд 767,506 тоо хэмжээтэй 944.9 сая төгрөгийн материаллаг хандивын орлого буюу 11.2 хувийг мэдээлээгүй байсан.

Үндэсний аудитын газраас, ЭМЯ болон ОБЕГ зөвлөмж шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн, харин ХӨСҮТ-ийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

-Байршуулсан мэдээллийн зөрчил, дутагдлыг арилгуулж, буруутай албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах шаардлага бүхий гомдлуудад эдгээр байгууллага ямар хариу өгсөн бэ. Ямар нэг хариуцлага хүлээсэн үү?

-Эдгээр байгууллагад 2022 оны нэгдүгээр сарын 15 гэхэд зөрчлөө арилгах аудитын тайлангийн хугацаатай даалгаврыг хүргүүлсэн. Хугацаа дуусмагц бид хэрэгжилтийг хэрхэн биелүүлсэн, хариу авсан эсэхийг лавлаж, Үндэсний аудитын газарт хандсан. Тус газраас бидэнд нэгдүгээр сарын 26 болон хоёрдугаар сарын 18-нд хоёр удаа хариу ирүүлсэн. Бидний сонгож авсан дөрвөн байгууллагаас харьяаллынхаа дагуу НОБГ-т Нийслэл дэх төрийн аудит хяналт шалгалт хийж, нөгөө гурван байгууллагад нь Үндэсний аудитын газар хяналт шалгалт хийсэн. НОБГ-аас Нийслэл дэх төрийн аудитын газарт ирүүлсэн тайланд дурдсанаар “Хуулийн хугацаанд мэдээлээгүй байсан гүйлгээг шилэн дансанд нөхөж байршуулсан. Цаашид хандив тусламжийн орлого болон зарцуулалтын мэдээллийг хуулийн хугацаанд шилэн дансанд бүрэн байрлуулахад анхаарч ажиллана” гэдэг тайлбар өгч, үүнд нь Нийслэлийн төрийн аудитын газраас “зөвлөмжийн биелэлт хангалттай” гэж дүгнэсэн.

Үндэсний аудитын газраас, ЭМЯ болон ОБЕГ зөвлөмж шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн, харин ХӨСҮТ-ийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Уг зөвлөмж шаардлагын дагуу ЭМЯ дутуу мэдээллийг шилэн дансанд бүрэн байршуулсан, ОБЕГ хандивын мэдээллийг сар бүрээр нь задалж оруулсан гэж мэдээлсэн.

Мөн “2021 онд хүлээж авсан хандив, тусламжийн орлого, зарцуулалтыг шилэн дансанд оруулсан, цаашид шилэн дансны мэдээллийг тухай бүр мэдээлж, хандив тусламжийн орлого болон зарлагыг шилэн дансанд тайлагнах талаар дотоод нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтээ өөрчлөлт оруулах талаар бид ажиллаж байна” гэсэн хариу өгсөн юм.

-ХӨСҮТ-ийн үүргийн биелэлт хангалтгүй гэсэн хариу ирсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-ХӨСҮТ-ээс хэрэгжилт хангалтгүй гэсэн хариу ирсэн. Учир нь ХӨСҮТ “Аудитын зөвлөмж шаардлагуудыг бүгдийг нь бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ шилэн дансны тайланг хариуцаж байсан ажилтныг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн, шүүхийн маргаантай байгаа учраас бид өмнө нь оруулсан мэдээллийг засаж явуулах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Энэ нь иргэд төрийн байгууллагад гомдол гаргаад орхих биш, аудитын тайлангийн дагуу зөвлөмж шаардлага хүргүүлэх, хэрэгжүүлж байна уу, хэрхэн яаж тайлагнаж байна вэ гэдэгт хяналт тавих ёстойг харуулсан,  иргэдийн гомдлыг хангуулж байгаа том үр дүн гэж харж байна.

-Иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчсөн үйлдэл нь тухайн байгууллагуудын үйл ажиллагаанаас гадна хууль хэрэгжих механизмтай ямар нэг байдлаар холбогдох уу?

 

Бид хандив тусламж нь Төсвийн тухай хуулийн 6.2-т зааснаар төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог гэсэн заалтад үндэслэж Сангийн яаманд  албан бичиг хүргүүлсэн. Энэ дөрвөн байгууллагын шилэн дансыг шалгаж байх явцад хамгийн их зөрчилтэй байсан зүйл бол хандив тусламжийг мөнгөн болон мөнгөн бус гэж хоёр ангилснаас үүдсэн зөрчил байсан. Мөнгөн хандивыг ихэвчлэн бүртгэсэн, зарим нэгийг нь хугацаа алдаж мэдүүлсэн, эсвэл бага үнэтэй мөнгийг бүртгээгүй байх тохиолдлууд байсан бол мөнгөн бус хандив буюу эд материалаар ирж буй зүйлсийн орлого, зарцуулалт нь бүртгэгдээгүй тохиолдол маш их байсан.

Тухайн байгууллага нь хуульд заасан мэдээллийн зөрчилтэй, эсвэл хуульд нийцээгүй гэж үзэж байгаа бол иргэд Шилэн дансны тухай хуулийн дагуу тухайн байгууллагад гомдол хүсэлт гаргах эсвэл төрийн аудитын байгууллага болон шүүхэд гомдол гаргах замаар мэдэх эрхээ хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах эрхтэй.

Үүнтэй холбоотойгоор Сангийн яам шилэн дансны нэгдсэн системд өөрчлөлт оруулсан. Ингэж өөрчлөхдөө мөнгөн бус хандив тусламжийг мөнгөн дүнгээр бүртгэдэг болохоор болгосон. Мөн эдгээр төрийн байгууллагад Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар албан бичиг хүргүүлсэн гэсэн хариу өгсөн байна. Тэгэхээр хэдий хэмжээний мөнгөн бус хандив авсан талаар бүртгэгдэхгүй байснаас болж маш их асуудал үүссэн учраас Сангийн яам шилэн дансанд өөрчлөлт оруулсан нь энэ төслийн бас нэгэн эерэг үр дүн гэж харж байна.

 

-Цаашид эдгээр өгөгдсөн үүрэг даалгавар хэрэгжиж, нийтийн мэдээлэл ил тод болсон эсэхэд хэрхэн хяналт тавих вэ?

-Шилэн дансны тухай хуулийн 9.8.1 болон 9.1-т зааснаар шилэн дансны зөрчил дутагдлыг арилгахтай холбоотойгоор иргэд татвар төлөгчийнхөө хувиар хяналт тавих талаар хуульд заасан. Тухайн байгууллага нь хуульд заасан мэдээллийн зөрчилтэй, эсвэл хуульд нийцээгүй гэж үзэж байгаа бол иргэд Шилэн дансны тухай хуулийн дагуу тухайн байгууллагад гомдол хүсэлт гаргах эсвэл төрийн аудитын байгууллага болон шүүхэд гомдол гаргах замаар мэдэх эрхээ хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах эрхтэй.

-Энэ төсөл дууссан ч гэсэн цаашид иргэдээс гадна ямар байгууллага шилэн дансны хэрэгжилтийг, энэ талаарх мэдээллийг шаардаж явах вэ?

-Шилэн дансны тухай хуульд төрийн аудитын байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн хурал хяналт тавьж явдаг. Жилд нэг удаа төрийн аудитын байгууллага өөрийн санаачилгаар шилэн дансны мэдээлэлд аудит хийдэг.

Гэхдээ аудитын байгууллага санал хүргүүлэхээс гадна төрийн байгууллагууд дотооддоо шилэн данс хариуцсан мэргэжилтнээ үүргээ биелүүлээгүй, буруутай гэж үзвэл Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл, хариуцлага хүлээлгэх зохицуулалт ч бий.

Биднийг гомдол гаргахаас өмнө Үндэсний аудитын байгууллага шилэн дансанд хяналт шалгалт хийгээд 2020 оны гуравдугаар сард холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байсан. Үүний дараа тухайн аудитаар илэрсэн зарим зөрчлийг арилгаагүй байсан бөгөөд манай гомдлын дагуу 2021 оны 9-12 сарын хооронд хяналт шалгалт хийж зөрчлүүдийг илрүүлсэн. Тэгэхээр шилэн дансанд аудитын байгууллага зайлшгүй хяналт шалгалт хийнэ. Үүнээс гадна байгууллага хуульд заасан хугацаанд мэдээллээ бүрэн оруулахад анхаарч, хариуцсан албан тушаалтанд удирдлагын зүгээс хяналт, шаардлага тавих гэх мэтээр дотоод үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй.

-Олон нийтийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчсөн нөхцөлд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Шилэн дансны тухай хуульд зааснаар шилэн дансан дахь мэдээллийг хуулийн хугацаанд мэдээлээгүй, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох эрх аудитын байгууллага болон, төрийн байгууллагуудад байдаг. Төрийн аудитын байгууллага тухайн албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах саналыг тухайн байгууллагад хүргүүлж, үүний дагуу хариуцлага тооцох хуулийн боломж байгаа.

Гэхдээ аудитын байгууллага санал хүргүүлэхээс гадна төрийн байгууллагууд дотооддоо шилэн данс хариуцсан мэргэжилтнээ үүргээ биелүүлээгүй, буруутай гэж үзвэл Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл, хариуцлага хүлээлгэх зохицуулалт ч бий. Энэ зохицуулалтыг дээр дурдсан ХӨСҮТ-ийн жишээнээс харж болно.

Т.Намуунболор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 21 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top