x

Гадаад орчинд үүссэн нөхцөлтэй уялдуулан олон улсын төлбөр тооцоог тасралтгүй хийнэ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бусаар хуралджээ. 

Тус хурлаар Монгол Улсын эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэл, тодорхой бус байдлын талаар хэлэлцжээ.

Макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан байна.

Зөвлөмжийг хүргэж байна.

  1. Эдийн засгийн гадаад орчинд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан олон улсын төлбөр тооцооны тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах.
  2. “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмж, худалдааны эргэлтийг сайжруулахад чиглэсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлт, бүтээн байгуулалтыг яаралтай дуусгах, БНХАУ-ын талтай харилцан тохиролцож, хилийн боомтуудын төлөвлөлт, зохион байгуулалтыг нягт уялдуулан үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх.
  3. Хил орчмын бүс нутагт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хил нэвтрүүлэх зохион байгуулалтыг сайжруулах, экспортын тээвэрт хүний шууд оролцоог бууруулсан чингэлэгт тээврийн терминал, ухаалаг тээврийн хэрэгслийг (AGV) нэвтрүүлэх ажлуудыг шуурхайлах замаар экспортыг нэмэх.
  4. Замын-Үүд, Булган, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд, импортын бараа тээвэрлэх шинэ замуудыг судалж, ашиглах замаар импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэх, тээврийн өртөг зардлыг бууруулах.
  5. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдсэн инфляцыг Улсын Их Хурлаас баталсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд Төв банкны дунд хугацааны зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
  6. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн суурь зардал, хэрэглээний үнийн дарамтыг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд эрчим хүч, цахилгаан дулаан, сайжруулсан түлш, цэвэр бохир ус, сургалтын төлбөр зэрэг төрийн зохицуулалттай үнэ болон бензин шатахууны үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах.
  7. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаад төлбөрийн чадварыг дэмжиж, валютын нөөцийг нэмэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн зохицуулалтыг уялдуулан хэрэгжүүлэх.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 21 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top