Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас санаачлан оюутан, судлаачдыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад уриалж сэдэлжүүлэх, дэмжих, бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлогын шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2022 оны Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд бүтээлийн хэвлэмэл 2 хувийг Монголбанкны бичиг хэрэгт болон электрон хэлбэрээр fiupolicy@mongolbank.mn цахим хаягаар хүлээн авна.
Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.