“Эрэл” ХХК-ийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкнаас тус компанийг 2013, 2014 онд авсан зээлээ төлөөгүй, 163 тэрбум төгрөгийн өртэй хэмжээн зарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаа мэдээлсэн билээ.
"Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат "Зургаа дахин их барьцаа хөрөнгө буюу үйлдвэрээ бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьцаалж Хөгжлийн Банкнаас зээл авсан. 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө Хөгжлийн Банкны барьцаанд байгаа. Ирээдүйн орлого буюу дансыг барьцаалах саналыг банкнаас гаргасан.
Хөгжлийн Банкнаас манай компани нийт гурван удаа зээл авч, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2013 онд 20 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаа нь 2020 онд дууссан. Дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээл, 2015 онд 9 сая ам.долларын зээл авсан. Тухайн зээлийн хугацаа энэ оны аравдугаар сард дуусна.
Төслийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжээ Хөгжлийн Банкнаас зээл авсан хамгийн муу ангилалд байлгаж байна. 2016-2018 онд манай компанийн зээлээр хэрэгжүүлж буй төслийг АТГ шалгаад асуудал байхгүй гэж үзсэн. Бид найдваргүй зээлдэгч биш.
Эрэл компанийн 300 тэрбум төгрөгийн тухай ярьж байна. Би ийм мөнгө хаанаас гаргаж ирэх вэ. Тогтолцооны хямралд орсон байна. Хэнийг ч сольсон нөхцөл байдал сайжрахгүй байна. Миний хувьд юм болгон дээр гарч ирж яриад байдаггүй" гэв.