x

Н.Намуу: Түгжрэлийн оргил ачааллыг тархаахын тулд хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан

Энэ сарын 21-н буюу өнгөрсөн даваа гарагаас түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт хийсэн. Хүүхдүүдийн хичээл нэг цагт эхэлснээр замын ачаалал нэмэгддэг. Үүнийг задлах зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн юм. Зохицуулалттай холбоотойгоор замын нөхцөл байдал ямар байгааг өнөө өглөөний 06:30 цагаас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шууд дамжуулан үзүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуутай ярилцлаа.

-59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Өмнө нь 07:10 цагаас замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгддэг байсан бол одоо 06:30 цагаас аажмаар нэмэгдэж байна. Зохицуулалттай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал 12.5 хувиар буурна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Энэ бол замын хөдөлгөөний ачаалал оргил үед буюу өглөөний үеэр 12.5 хувиар буурна гэсэн судалгаа юм.

Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан. Тэгэхгүй бол 07:50-08:10 цагийн хооронд замын хөдөлгөөн нам зогсоох нөхцөл бүрдэнэ. Оргил ачааллын судалгааг хийхэд 06:00-07:00 цагийн хооронд хөдөлгөөний эрчим буюу камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 6:00-07:00 цагийн үед тээврийн хэрэгслийн жигд урсгалаар зорчих хөдөлгөөн ихэссэн.

-Яг одоогийн байдлаар Яармагийн замыг харахад гүүр өнгөртөл ачаалал бага, Таван богдоос эхлээд ачаалал нь нэмэгдэж байнаЯмар шалтгаанаар замын ачаалал ийм харилцан адилгүй байгаа вэ?

-Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр хүн буулгаж, суулгах гээд зогсчихдог. Үүнээс болж чиглэлийн тээврийн хэрэгслүүд зогсоолынхоо карманд орж чадахгүй, зам дээр зогссоны улмаас эгнээ хаадаг нь нөлөөлдөг. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд хүргэхдээ нэгдүгээр эгнээнд машин тавьдаг нь замын хөдөлгөөний ачаалалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Тээврийн хэрэгслийн тоо авто замаасаа давсан. Олон улсад нэг машинд ногдох авто замын хэмжээ 36-37 метр байдаг бол Улаанбаатарт нэг машинд ногдох авто замын хэмжээ 2.5-3 метр урт байна. Гэтэл машины урт 4.5 метр байдаг шүү дээ. Бүгд машинаа унаад гарахад Улаанбаатар хотын гудамж, замуудад машин нь багтахгүй. Бүр зайгүй зогсоно. Ийм тоон үзүүлэлт гарсан нь автомашин хэт их болсонтой холбоотой.

-Сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт аль хэсэгт илүү сайн үйлчилж байна вэ. Зарим газарт ачаалал улам нэмэгдлээ гэсэн шүүмж байна?

-Сургуулийн эхлэх хуваарьт өөрчлөлт ороод удаагүй учир үр дүнг тооцоход эрт байна. Иргэд зорчилтын хэвшил, дадалд ороход хугацаа хэрэгтэй. Ер нь 14 хоногийн хугацаанд үр дүн гараад явна. Замын хөдөлгөөн дээр урьдчилсан тооцоо, судалгаа хийнэ гэдэг бол программчлалын түвшинд, мэргэжлийн инженерчлэлийн түвшинд хийхээр үр дүн өгдөг. Гэтэл замын хөдөлгөөний хууль, дүрмийн хэрэгжилт байхгүй болсноор судалгааны дүн унадаг. Мөн жолооч, иргэд дүрмээ зөрчиж эрсдэл гаргах нь элбэг.

-Яармагийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгоё гэдэг санал иргэдээс гарч байнаЭнэ талаар судалгаа хийсэн үү?

-Нийтийн тээврийн зорчилт хөдөлгөөнийг дэмжсэн сонголт хийж байж түгжрэлээс ангижирна. Яармагийн хувьд Нисэхийн тойргоос “Мишээл экспо” хүртэл энэ зохицуулалт нь боломжтой. Энхтайваны гүүр хоёр эгнээ учир боломжгүй. Өөрөөр хэлбэл, өргөн гудамж, замуудаар нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах боломжтой юм.

-Осол аваар замын хөдөлгөөнд хэр нөлөөлдөг вэ?

-Ослоосоо шалтгаална. Зарим нь даатгалын газраа хүлээгээд 2-3 цаг болдог байхад зарим нь 20-30 минут болно. Хохирол багатай бол иргэд хоорондоо тохиролцоод, шууд хөдөлгөөнд оролцох нь бий. Камерт бүртгэгддэгээр өдөрт багадаа 16 осол гардаг.

Өчигдөр шөнийн байдлаар Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн хэмжээнд 308 дуудлага ирснээс 24 дуудлага, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй, 245 нь зөрчлийн шинжтэй, 24 нь согтуу жолоочтой холбоотой, 27 нь бусад төрлийн дуудлага байна. Өчигдөр шөнө нийт 98 согтуу жолоочийн зөрчлийг илрүүлсэн. Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Мөн өчигдөр шөнө жолоодох эрхгүй 40, эрүүлжүүлсэн 15 жолооч бүртгэгдсэн.

-Зам дээр осол гарсан нөхцөлд түгжрэл хэр хугацаанд арилах вэ?

-Зам тээврийн осол гарахад 15-20 минутын дотор ойролцоох хоёр километрийн радиуст нөлөөлж, уулзварууд дахь хөдөлгөөнийг нам зогсоход хүргэдэг. Осол гаргасан машинууд замаа чөлөөлсөн ч замын ачаалал хэвийн хэмжээнд хүрэхийн тулд хугацаа шаарддаг.

-Сургуулийн цагийг зөрүүлэх зохицуулалт, ажлын цагийг уян хатан байлгах зөвлөмжтэй хамт цогц хэрэгжсэнээр үр дүн гарнаҮүнд аж ахуйн нэгжүүд хэрхэн хандаж байна вэ?

-Аж ахуйн нэгж, байгууллагууд дотроо ажилтны зорчилтын судалгаа хийж, гаргасан шийдвэрийг дэмжвэл үр дүнд хүрнэ. Бид дангаараа түгжрэлийг шийдэж чадахгүй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй.

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 46 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top