x

Жижиг, дунд бизнесүүдийг дэмжих зорилгоор 8 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ

Голомт банк нь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дунд болон урт хугацааны санхүүжилтийн боломжит бүхий л шийдлээр дамжуулан бизнесийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинээр гарч ирж буй зах зээлийн ерөнхий хөгжлийг дэмжиж, ЖДҮ эрхлэгчдийн нөлөөлөл, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийг зорьдог билээ.

Энэ зорилтын хүрээнд Голомт банк олон улсын түншлэлээ өргөжүүлж, 2021 оны 12 сарын 23-ны өдөр Швейцарийн тэргүүлэгч хөрөнгө оруулалтын менежментийн компани болох Symbiotics S.A.-ийн удирддаг Micro, Small & Medium Enterprises Bonds S.A- сантай 3 жилийн хугацаатай 8 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг амжилттай байгууллаа. Энэхүү урт хугацааны санхүүжилтийг цар тахлын үеийн болон дараах үеийн бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарцуулах юм.

Symbiotics SA нь хөгжиж буй орны зах зээл дэх бичил болон жижиг, дунд үйлдвэр, бага, дунд орлоготой өрхүүдийг санхүүжүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын томоохон компани юм. Symbiotics нь 2005 оноос хойш хөгжиж буй 95 орны 520 гаруй компанид 6,5 тэрбум ам.долларын 6500 орчим хэлцлийг зохион байгуулсан туршлагатай. Түүнчлэн 80 гаруй хөгжиж буй орны 1000 гаруй санхүүгийн байгууллага, зуучлагчдыг хамардаг бөгөөд түүнээс гадна хууль эрх зүйн хяналт, комплайнсын шалгалт, зээлийн эрсдэлийн зэрэглэл, нийгмийн хариуцлагын зэрэглэл, санхүүгийн болон үйл ажиллагааны зөвлөх тайлан, санхүүжилтийн чадавхын шинжилгээ гэх мэт үйлчилгээг үзүүлдэг байна.

Голомт банк нь 2021 оны 12-р сарын 31-ний байдлаар 7.9 их наяд төгрөгийн активтай, аж ахуйн нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын тэргүүлэгч банкyуудын нэг юм. Бид харилцагчдадаа тогтвортой бизнесийг бий болгоход нь туслах зорилготой бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд харилцагчдадаа таатай, олон талт санхүүжилтийн шийдлүүдийг хүргэхээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 5 цаг 48 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top