СЗХ-ноос "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн шинээр гаргасан "ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ. Улмаар үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгосны дагуу өчигдрөөс тус бондыг арилжиж байна.
“Богд банк” нээлттэй ХК болж IPO хийнэ
Түүнчилэн СЗХ-ноос Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэсэн "Богд банк" ХХК-ийн шинээр гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрснөөр үнэт цаасны бүртгэлд бүртгээд байна. Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр "Богд банк" ХХК нь банкны шинэчлэлийн хүрээнд олон нийтийн компани болох хүсэлтийг ирүүлсэн хамгийн анхны банк болжээ. Нэг ёсондоо тус банк банкны шинэчлэлийг эхлүүлээд байна.
Тус ХХК нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12.5 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 2540 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 70 хувь буюу 8.7 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3.7 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон худалдах юм. Үнэт цаасны танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.