x

Б.Дэлгэрхангай: Баяр, амралтын өдрүүдэд хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайтай ярилцлаа.

-Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга  хэмжээ зохион байгуулан ажилласан бэ?

-Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон нийслэл, орон нутгийн 18 сүм, хийдэд сар шинийн баярт зориулсан ерөөл хурах, айлтгал заслын ном хурах үеийн хэв журмын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж ажилласан. 

Мөн иргэдээс шинийн нэгний нар харах, уул, овоонд гарч ёслол үйлдэх үеийн нийт 84 байршилд хэв журам сахиулж, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн 247 хяналтын цэгт 808 алба хаагч, сонсогч, 68 тээврийн хэрэгсэлтэй 2 ээлжээр, орон нутагт 231 цэгт 452 алба хаагч, 69 тээврийн хэрэгсэлтэйгээр тус тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан.

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн хэчнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ?

Энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс нийт 11017 дуудлага, мэдээлэл  хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 547, зөрчлийн шинжтэй 9211, зам тээврийн ослын шинжтэй 1259 дуудлага мэдээлэл байна.

Хүлээн авсан дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоног буюу энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 30-ныг хүртэлх хугацааны дуудлага, мэдээлэлтэй харьцуулахад зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл 2,9 хувиар өссөн хэдий ч гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл 14,4 хувиар, зам тээврийн осол 35,4 хувиар, нийт гомдол мэдээлэл  4,5 хувиар тус тус буурсан.

-Баярын өдрүүдэд ямар төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?

-Баяр, амралтын өдрүүдэд хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Өнгөрсөн онд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон учир гэмт хэрэг, зөрчил харьцангуй бага бүртгэгдсэн. 

Энэ жилийн хувьд хулгайлах гэмт хэрэг 160 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 33,9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 16,7 хувиар, залилах гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 66,7 хувиар тус тус  буурсан байна.

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын улмаас олон хүн амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хүний амь нас хохирсон хэрэгт өвчний улмаас, амиа хорлосон, золгүй байдлаар гэх мэт олон шалтгааны улмаас нас барсан тохиолдол бүрд цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдох шалгалтын ажиллагааг хийдэг. Баяр, амралтын өдрүүдэд олон хүний амь нас хохирсон нь бүгд гэмт хэргийн улмаас биш юм. 

Баяр амралтын өдрүүдэд гэмт хэргийн улмаас олон хүн амь насаа алдсан байна гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм.

Харин сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн замын ачаалал тасрахгүй, нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөнөөс дээш хурд хэтрүүлэхгүй байх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 14 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top