x

Б.Пүрэвдорж: Тэтгэврийн дунджийг таван жилээр тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг зорьж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Та хаврын чуулганаар тэтгэвэртэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Ямар ямар хуулийн төсөл өргөн барив?

-МАН-ын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн Нийгмийн даатгалын багц хуулийг бүлгээрээ хэлэлцээд бараг буцаах дөхсөн. Нэгэнт Засгийн газар өргөн барьсан хуулийн төсөл учраас ажлын хэсэг дээрээ өөрчлөлтүүд оруулахаар шийдэж хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Миний хувьд тэтгэвэртэй холбоотой дөрвөн хууль өргөн барьчихсан байна. Хамтын тэтгэврийн хуулийг өргөн барьчихаад байгаа боловч хэлэлцэхгүй хойш тавьсаар л байна.

Дараагийн хууль бол долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоодгийг болиулж Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгодог болгох тухай хууль өргөн барьсан. Хамгийн гол нь тэтгэвэр бага тогтоолгож байгаа шалтгааныг бид олж, засах ёстой. МАН 2016 онд УИХ-д олонх болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, энэ үеэр эдийн засаг болоод нийгмийн шинжтэй хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүний нэг нь НДС-гаас таван жилийн дунджаар тэтгэврийн хэмжээг тогтоодог байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2019 оноос долоон жил болгосон. Цаашлаад долоон жилийг 10 жил болгох юм.

Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуульд хүртэл тэтгэврийг 10 жилийн дунджаар тооцон тогтоох заалт байгаа. Харин миний өргөн барьсан хуулийн төсөл долоон жилийг таван жил болгож бууруулах хуулийн төсөл юм. Хоёр талд явж байгаа хуулийн төслийг иргэд ялгаж салгаад эхэлчихсэн. Тийм ч учраас ахмадууд таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох хуулийн төслийг ихээхэн дэмжиж байна. Магадгүй ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэврийг 10 жилийн дунджаар тооцох асуудал тусгагдсан учраас миний өргөн барьсан хуулийн төслийг ямар нэгэн байдлаар хэлэлцэхгүй хойшлуулах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэсэн ч миний бие тэтгэврийн дунджийг таван жилээр тооцох асуудлыг хаврын чуулганаар заавал хэлэлцүүлэх зорилготой ажиллаж байна.

-Тэтгэврийг долоон жилийн дунджаар биш, таван жилийн дунджаар тооцдог болсноор ямар үр дүн гарах вэ?

-Манай улсын нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 80 гаруй хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

Энэ бол ахмадууддаа Монголын төр хатуу хандаж байгаагийн илрэл. Ялангуяа цар тахлын үед хил гаалийн гацаатай холбоотойгоор тээвэр ложистик доголдож, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнийг дагаад инфляци 20 орчим хувьд хүрээд байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь мөн инфляци өсөхөд нөлөөлсөн. Тиймээс 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал маш чухал байна. Хэдийгээр өнгөрөгч баасан гаригт УИХ-ын ээлжит бус хуралдаан зарлаж ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх асуудлыг хэлэлцэж байгаа ч тэтгэвэр бага хэмжээтэй бодогдож байгаа үндсэн шалтгаануудыг бид арилгах ёстой. Тиймээс таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тооцож байж л тэтгэврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ. Ер нь бол МАН,АН ээлжилж төрийн эрх барьдаг. Ялсан нам нь ялагдсан намынхаа үед томилогдсон төрийн албан хаагчдыг хоморголон халдаг үзэгдэл байсаар л байна. Мөн эмэгтэйчүүдийн тухайд тасралтгүй ажилласан долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгоно гэдэг ховор үзэгдэл. Долоон жилийг таван жил болгох хууль батлагдчихвал нэг зүйлийг бид зайлшгүй засах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэд хохирч үлдэж болохгүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг дахин таван жилийн дунджаар тооцож, зөрүү олгох бас нэг хуулийн төсөл бий. Үүнийг бид дагуулж, хэлэлцэх ёстой. Ингэж байж иргэдээ ялгаварлан гадуурхахгүй байх боломж бүрдэнэ.

-Тэгвэл цаашид шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдэд таван жилийн дундаж болгох хуулийн төслийн үр өгөөж түлхүү мэдрэгдэх нь ээ. Мөн инфляцийн зөрүүгээс шалтгаалж тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ?

-Долоон жилийн дунджийг таван жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоодог болох нь ирээдүйд тэтгэвэрт гарах гэж байгаа иргэдэд чухал хууль болох юм. Нийт ахмадуудын 80 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн 300 мянга, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч байгаа юм. Тиймээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал нэн чухал. Хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг арилгах маш чухал. Социализмын үед өндөр албан тушаал хашиж байсан ахмадууд тэтгэврээ бага хэмжээгээр тогтоолгосон. Тэр үед тэтгэвэрт гарсан ахмадууд болон одоо тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадуудын тэтгэврийн зөрүү асар их. Тийм учраас тэтгэврийн доод хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулж тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс автоматаар нэмэгдүүлдэг байх хуулийн төсөл өргөн барьсан. Өөрөөр хэлбэл Монголбанк, Засгийн газар инфляцийн хэмжээгээ төсөөлсөн хэмжээндээ барьж чадаагүй бол алдсан хэмжээгээрээ ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

-Бусад улс оронд инфляцийн түвшинтэй уялдуулж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлдэг жишиг ер нь байдаг уу?

-Уг хуулийг ОХУ, Казахстан зэрэг орнууд хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жил ОХУ-д инфляци 8.3 хувиар өссөн. Тэгвэл 2022 он гармагц ахмадуудын тэтгэврийг ийм хэмжээгээр нэмэгдүүлсэн. Энэ тогтолцоог хэрэгжүүлж чадвал тэтгэврийн доод хэмжээ жил бүр тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Мөн тэтгэврийн зөрүү арилснаар ахмадуудын гомдол тасарна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч соргогоор мэдэрч, сөрөг хүчнийхээ үгийг сонсож, энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзэж, Засгийн газарт үүрэг өгсөн. Тийм ч учраас Засгийн газар яаралтай арга хэмжээ авч УИХ-аар тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох асуудлыг хэлэлцүүлж байна. Энэ бол Сар шинийн баярын өмнө ахмадуудад бодитой дэмжлэг болж байна.

-Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн хэмжээ илүү гарахаар байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарах уу?

-Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгт хүрчихвэл төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн 80 хувь нь авч байгаа цалингийнхаа 45 хувиар долоон жилийн дунджаар тооцуулахад тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгт хүрэхээргүй тэтгэвэр тооцуулахаар байна. Хэрэв таван жилийн дунджаар тооцуулахад дээрх 80 хувийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурах боловч 40-50 хувь нь мөн л тэтгэврийн доод хэмжээнд хүрэхээргүй байна. Тиймээс цаашид улс орны ирээдүй хойч үеийг бэлдэж байгаа багш нар, эрүүл мэндийн энхийн манаанд зогсож байгаа эрүүл мэндийн салбарынхны цалинг болоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Цаашид манай улс тэтгэврийн реформ хийх шаардлагатай гэдгийг судлаачид байнга хэлдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн жилийн эдийн засаг ковидын үед маш хүндрэлтэй байлаа. Иргэдийн дунд ажилгүйдлийн хэмжээ өссөн. Нөхцөл байдал ийм байхад өнгөрсөн жил Нийгмийн даатгалын сангийн орлого 24 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, 735 тэрбум төгрөгөөр НДС-гийн хөрөнгө арвижсан байна. Гэтэл тэтгэвэр тогтоолгож байгаа иргэд нийт тэтгэвэр авагчдын 10 орчим хувийг эзэлж байна. НДС-гийн нийт хөрөнгө нь 24 хувиар өсөөд байгаа тохиолдолд, НДС-гаасаа Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн дагуу инфляцитай уялдуулж жил бүр тэтгэвэр нэмэх боломж бүрдэж байна гэсэн үг. Тиймээс бидний цаашид хийх гол ажил бол НДС-гийн үйл ажиллагааг менежмэнтийн өндөр зохион байгуулалтад оруулах шаардлага үүсч байна. Европын орнуудад хоёр ажил эрхлэгчид гурван тэтгэвэр авагч ногддог. Тэгвэл манайд 10 ажил эрхлэгч иргэнд, дөрвөн тэтгэвэр авагч иргэн ногдож байна. Гэтэл ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 300-500 мянган төгрөгийн хооронд байлгана гэдэг бол НДС-гийн үйл ажиллагаа менежмэнтийг зөв хийж чадахгүй байна гэсэн үг. Цаашид НДС-гийн хөрөнгийг тухайн жилдээ баталгаатай Засгийн газрын бонд авах юмуу, эсвэл Монголбанкны үнэт цаас авах гэх мэтээр жил бүр энэ сангийн мөнгийг арвижуулаад явах нь өндөр хэмжээгээр тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

-Үхэр жилийн отгон ярилцлага болж байна. Үхэр жилээ үдэж, бар жилтэй золгох гэж байна. Таны хувьд хамгийн дурсамжтай Цагаан сар хэзээ байсан бэ?

-Хүүхэд насны Цагаан сар хамгийн дурсамжтай байсан санагддаг юм.Аав ээжийгээ дагаад айл хэсч хэн ямар бэлэг өгөхийг сонжиж, таалагдсан, таарсан бэлэг авчихаад баярлаж, хөөрч байсан мөчүүд сэтгэлд тод үлджээ.

Миний хувьд парламентад сонгогдсоноосоо хойш ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, олон хуулийн төсөл өргөн барилаа. Тэтгэврийг багаар бодож байгаа шалтгааныг арилгах зэрэг асуудлаар чуулганы хуралдаан бүр дээр дуу хоолойгоо хүргэсний үндсэн дээр өнөөдөр МАН-ынхан сөрөг хүчнийхээ үгийг хүлээн авч ахмадуудаа баярлуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын дарга нар, УИХ-ын дарга нар зөв зүйтэй арга хэмжээ авсанд баярлаж байна. Үхэр жилийн сүүлэн дээр, бар жилийн босгон дээр ахмадууд төр засагтаа баярлаж, талархсан сэтгэлийн үгээр ерөөл хайрлаж суугаа байх аа. Бэлэг дэмбэрлийн ерөөл дүүрэн Цагаан сараа угтахад хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Ирж байгаа бар жилд монгол хүн, монгол төр хүчтэй байж, ирээдүйдээ итгэл дүүрэн сайхан жил байхыг ерөөж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 9 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top