Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ.
Энэ үеэрээ “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцсан байна.
Эргэн сануулбал, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд 2011 онд своп хэлэлцээрийн гэрээг байгуулж байжээ. Гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болохоор байсан ч гурван жилээр сунгаж байв. Мөн 2017 онд дахин гурван жилээр, 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатайгаар сунгасан юм.