x

Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн эдийн засгийн талаарх ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2022 оны Нэгдүгээр сарын 28-нд ээлжит бусаар хуралдаж шийдвэрээ танилцуулсан билээ. 

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэвлэлийн хурлын үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

Инфляц:

  1. Инфляцын төсөөлөл нэмэгдсэн нь энэ удаагийн төсөөллийн гол өөрчлөлт болж байна. Өмнөх онтой харьцуулахад бизнесийн хязгаарлалт суларч дотоод эрэлт бага зэрэг нэмэгдсэний зэрэгцээ нийлүүлэлтийн хүчин зүйлсийн инфляц дахь сөрөг нөлөө нэмэгдлээ.

  2. Хил хаагдсантай холбоотой импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн 2 сар эрчимжлээ.

  3. Зарим аймгуудад малын гоц халдварт өвчин дэгдсэнээр махны үнэ улирлын онцлогоосоо зөрж, нэмэгдээд байна.

  4. Бензин, шатахууны үнэ, тээврийн зардал, түүхий эд материалын үнийн өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэл, үйлчилгээний зардал өссөн зэрэг нь инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байна.

  5. Эдийн засгийн сэргэлтийг хадгалах, инфляцыг тогтворжуулахын тулд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийг шийдвэрлэх шаардлагатай.

  6. Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар нэмэгдэх гадаад болон дотоод орчны эрсдэл өндөр байгаа хэдий ч, 2022 оны сүүлээс үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын дээд хязгаарын орчимд хүрч буурах суурь төсөөлөлтэй байна.

Эдийн засгийн өсөлт:

  1. Эдийн засгийн 11, 12 дугаар сарын тоон мэдээллээс харахад хилийн боомтууд дээрх хязгаарлалт, логистикийн асуудлын улмаас уул уурхай, тээврийн салбарын үзүүлэлтүүд төсөөллөөс илүү уналттай гарах хүлээлтийг бий болгож байна.

  2. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв Ковид-19 вирусийн шинэ хувилбарын тархалт, экспортын тээвэрлэлт, хилийн нөхцөл байдал, хөрш орны гадаад худалдааны дэглэм хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай.

Төв банкны бодлого:

  1. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь эдийн засгийг сэргэлтийг дэмжих, дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

  2. Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлтийн өрнөлтэй уялдуулан инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 5 цаг 55 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top