x

Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг ирэх ням гаригт Итали улсад бизнесийн уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Гэсэн ч ШШГЕГ-аас түүнд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас явах боломжгүйд хүрээд байгаа юм. Түүний тухайд төрийн байгууллагуудын ажил хоорондоо уялдаа холбоогүй, уян хатан биш байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгааг онцолж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Ажил хэргийн шугамаар Итали улсыг зорихоор төлөвлөөд байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас танд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас асуудал үүсчээ. Болж буй нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хуульд өөрчлөлт орж 50 сая төгрөгөөс дээш өртэй хувь хүн, аж ахуйн нэгжид хилээр гарах хориг тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл маргаан шүүхээр орсон тохиолдолд хориг тавьдаг болж. Бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бие биенээсээ ч юм уу 50 битгий хэл тэрбум төгрөг зээлээд явдаг асуудал бий. Бизнес эрхлэгчид гадагшаа зах зээлээ тэлж байж л өр, зээлээ төлнө. Дотоодын жижиг зах зээлд өрсөлдөөд өр төлбөрөө барагдуулна гэдэг бараг боломжгүй. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа асуудал ч биш. Мянга мянган бизнес эрхлэгчид ийм асуудалтай хаана хандахаа мэдэхгүй явж байна.

-Таны тухайд хувь хүний өрөө төлөөд асуудлаа шийдсэн талаараа хэлж байсан. Тэгээд ямар асуудал үүссэн юм бэ?

-Г.Майцэцэг гэдэг хувь хүн 2021 онд өрөө төлөөд асуудлаа шийдсэн. Надаас авлагатай хүмүүс нь "Иргэн Майцэцэгээс өрөө авсан. Хэргийг нь хааж өгнө үү " гэх хүсэлтийг цаасаар бичиж ШШГЕГ-т өгөх ёстой юм байна. Өнөөх хүмүүс байцаагч руу "Бид нар Майцэцэгээс мөнгөө авсан" гээд мессеж бичсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, өнөөдрийг хүртэл хориг тавьсан хэвээр явж ирж. Шүүхийн шийдвэрээс өр зээлээ төлсөн тохиолдолд гомдол гаргасан хүнээс нь шаардаад бичиг авдаггүй юм уу гэж асуухад тэр "Чиний үүрэг" гэж хариулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна.

Хилийн хориг тавибал тавиад л. Өглөг авлагатай хүмүүс хоорондоо асуудлаа шийдчихээд байхад энэ байгууллага яхир хадам ээж шиг хооронд нь яс хаяж хагаралдуулаад сууж байна. Би өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийж хувийн үйлдвэрээ босгосон хүн. Зугтаагаад алга болохгүй шүү дээ. Эрх баригчид цахимжсан засаг гээд л яриад байдаг. Гэтэл хялбархан шийдэж болох асуудал дээр л заавал цаасан баримт нэхээд сууж байна. Өнөөдөр иргэдэд үйлчилдэг төр хэрэгтэй байна шүү дээ. Энэ мэт жижигхэн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдээ хааж боож байгаад нь харамсах юм. Удахгүй Италид бизнесийн чухал уулзалттай байдаг. Одоогоор хаана хандаж асуудлаа шийдэхээ үнэхээр мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийнхэн ч хэл амаараа ойлголцож болох асуудалд ямар хахир хатуу ханддаг юм байна. Аргаа бараад сууж байна.

-Таны компани татварын өртэй байсан юм уу?

-Монголд компаниа дампууруулбал өрнөөс салдаг муухай жишиг тогтоод удаж байгааг та мэдэж байгаа байх. Компани дампуурахад бүх өр тэглэгддэг. Улсад төлөх мөнгийг салхинд хийсгэж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэтэл графикийн дагуу өрөө төлөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дарамтлаад байгаа нь хэцүү юм. Миний “Эксклюзив” компани аль дээр 2015 онд л дампуурчихаар байсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл графикийн дагуу өр зээлээ төлөөд дампууруулахгүйн төлөө л ажиллаж ирсэн. Хийж бүтээхийн төлөө ажилласаар байгаад өрөнд ордог нийгмийг эрх баригчид бүтээжээ. Уг нь аж ахуйн нэгжүүд зах зээлээ тэлж байж л өрнөөс гарна.

-Хувийн бизнес эрхлэх, бизнесээ тэлэх орчин л хууль эрх зүйн хувьд хумигдмал болж байх шиг...

-2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эдийн засаг хүндэрсэн үед бизнес эрхэлэгчдээ дэмжиж хилийн хоригийг нь цуцалж, хаагдсан данснуудыг нь нээнэ гээд л ярьж байсныг нь тод санаж байна. Тухайн үед аж ахуйн нэгж дээр тавигдсан өр төлбөрт хилийн хориг тавихгүй юм байна гэж л ойлгосон. Гэтэл бизнесээ өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчин нь бүр л ярвигтай болж дээ.

-Та Италид ямар уулзалттай байв. Ямар үр дүн хүлээж байв?

-Бид массын үйлдвэрлэлийг Монголд нутагшуулах зорилготой ажиллаж байгаа. Үүний тулд олон жилийн түүхтэй том компаниудаас тусламж авах хэрэгтэй байгаа юм. Миний тухайд 20 орчим жил Польшид амьдарсан. Найман жилийн хугацаанд массын үйлдвэрлэлд ажилласан. Надад тодорхой хэмжээний туршлага байна. Хажууханд ОХУ, Хятад гэсэн том зах зээл байна. Ийшээ гарахаар л төлөвлөсөн ажлын эхлэлийг Итали улсад болох уулзалтаар ярилцах гэж байлаа. Харамсалтай нь нөхцөл байдал буруугаар эргэж ийм дээрээ тулаад байна. Явж явж би өөрөө л буруутан болж байх шив дээ. Би өөрөө хөөцөлдөж бичиг баримтыг нь шүүхийн шийдвэрт авч очих байж. Төрийн нүүр царай бизнес эрхлэгчдийн нүдээр ийм л хахир хатуу, уян хатан биш харагдаж байна даа. Уулзалт хийх хүмүүстээ түр хойшлуулах хүсэлтээ сая хэллээ. Нөгөө хэд маань ч зөвшөөрсөн. Бүтэн сайн өдөр явж чадахгүй бол олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх гээд байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Oyodolchin (172.70.92.154)
    Ene ih zalitai, luivarchin shinjiin avgai daa. Holhon baisan ni deer
    2022 оны 01 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 28 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top