x

Н.Цэцэгжаргал: Хуримтлалтай байх нь ямар чухал вэ гэдгийг сая цар тахлын үед л мэдэрлээ

“Витамин ₮” урамшуулалт аяны азтанууд тодорлоо.

Санхүүгийн боловсрол нь хуримтлал үүсгэж, хувийн санхүүгээ зөв удирдахаас эхэлнэ. Тиймээс Голомт банк хуримтлалыг зуршил болгоход туслах, таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Харин энэхүү урамшуулалт аяны азтан шалгаруулах тохирол нь долоо хоног бүрийн баасан гарагт Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдаж, азтануудаа тодруулж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт энэхүү аяны сүүлийн азтанууд тодорлоо. Бид зарим азтануудтай уулзаж, хэдэн хором ярилцсаныг хүргэж байна.


Ц.Буяннэмэх: Ирээдүйд гарах эрсдэлээс өөрийгөө хамгаалах гол хүчин зүйл нь хуримтлал

-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон билээ?

-Баярлалаа. Active 2 watch цаг хожсон. Би Голомт банктай 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байна. Санаандгүй байж байгаад азтан болсондоо маш их баяртай байна.

-Хадгаламжаа нээгээд удаж байгаа юу?

-Удаж байнаа. Би анх Голомт банкны харилцагч болохдоо хадгаламж нээлгэж байлаа.

-Хуримтлуулж сурсан хүний хувьд хуримтлалын давуу талыг нэрлээч гэвэл?

-Ирээдүйд гарах эрсдэлээс өөрийгөө хамгаалах гол хүчин зүйл нь хуримтлал гэж боддог. Гэнэтийн ямар ч үйл явдал тохиолдож болно. Хэрэгтэй үед хэрэглэх мөнгө бэлэн байна гэдэг давуу тал шүү.

-Хуримтлалыг зуршил болгож чадсан өөрийн аргаасаа хуваалцаач?

-Миний хувьд интернэт банкаа маш их ашигладаг болохоор заавал банканд очиж орлого хийх шаардлагагүй байдаг. Сар бүрийн орлогоо зайнаас хийх нь илүү хялбар учраас залхууралгүй, цагтаа орлогоо хийж сурсан.

-“Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?

-Анх үйлчлүүлдэг салбарын маань ажилтан энэ урамшууллын талаар танилцуулж байсан учраас ерөнхийдөө мэдээлэлтэй байсан. Юун түрүүнд хадгаламжтой болно гэдэг чинь өөрт маань маш их хэрэгтэй. Харин түүнийг ийнхүү урамшуулж байгаа нь бүр сайхан санагдаж байна. Баярлалаа.


Н.Цэцэгжаргал: Хуримтлалтай байх нь ямар чухал вэ гэдгийг сая цар тахлын үед л мэдэрлээ

-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон билээ?

-Баярлалаа. Би TAB S6 Lite хонжворын эзэн болсон. Азтан болсондоо маш их баяртай байна.

-Хадгаламжаа нээгээд удаж байгаа юу?

-Хадгаламжаа бол саяхан нээсэн л дээ.

-Хуримтлалын давуу талыг нэрлээч гэвэл?

-Миний хувьд хуримтлалын давуу талыг саяхнаас ойлгож эхэлж байгаа хүн л дээ. Хуримтлалтай байх нь ямар чухал вэ гэдгийг бид сая цар тахлын үед л мэдэрлээ шүү дээ. Яг ийм гэнэтийн нөхцөл байдалд багахан ч гэсэн хуримтлалтай байхын давуу талыг ойлгосон байх. Би ч мөн энэ үед л хадгаламж нээсэндээ баярлаж байлаа.

-“Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?

-Мэдээжийн хэрэг маш их ач холбогдолтой аян гэж ойлгож байгаа. Ийм эрсдэлтэй үед эрүүл мэндийн дархлаагаа сайжруулдагтай адилхан санхүүгийн хувьд ч дархлаа тогтоох нь чухал гэж боддог. 


Б.Энхжаргал: Бага хэмжээгээр, тогтмол хураагаад байвал хуримтлуулах зуршилтай болно

-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон билээ?

-Баярлалаа. “Витамин ₮” урамшуулалт аянаас И-Март худалдааны төвийн эрхийн бичиг хожсон байна.

-Хадгаламжаа нээгээд удаж байгаа юу?

-Хадгаламжаа нээгээд удаж байна. Голомт банкны харилцагч болоод ч удаж байна.

-Хуримтлалын давуу талыг нэрлээч гэвэл?

-Хүн өөрт байгаа мөнгөө тооцоогүй үрчихээд яаралтай үед сандрах тохиолдол байдаг. Харин ийм үед хуримтлалтай байх нь их зүгээр санагддаг. Хадгаламжаа цуцлаад мөнгөө авах, бүр шаардлагатай тохиолдолд хадгаламж барьцаалсан зээл авах ч  боломж байдаг. Эрүүл мэндийн шалтгаан, бүх төрлийн төлбөр гээд эртнээс хуримтлуулж чадвал бүгдийг хадгаламжаар шийдэх боломж бий.

-Хуримтлалыг зуршил болгож чадсан өөрийн аргаасаа хуваалцаач?

-Миний бодлоор эхний үед хадгаламждаа бага хэмжээгээр орлого хийвэл санхүүгийн дарамт мэдрэхгүйгээр хуримтлуулж чадна гэж боддог. Ингэж бага хэмжээгээр, тогтмол хураагаад байвал хуримтлуулах зуршилтай болно. Харин дараа боломжтой болсон үедээ их хэмжээний орлого хийдэг болж болно шүү дээ.

-“Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?

Надад хуримтлалдаа орлого хийх бүр сугалааны эрх нэмэгдлээ гээд и-мэйл ирдэг. Тэрийг хараад энэ аяны талаар ерөнхий мэдээлэлтэй болсон байсан. Хүмүүс хадгаламжтай болъё гэж бодсон ч цаг заваасаа болоод ч тэр юм уу шийдвэр гаргаад, очоод нээлгэх нь цөөхөн. Харин яг энэ хүмүүст “Витамин ₮” урамшуулалт аян түлхэц болж байгаа болов уу гэж бодож байна. Энэ аяны хугацаанд хадгаламж нээсэн хүний тоо маш их нэмэгдсэн байх.


“Витамин ₮” урамшуулалт аяны хоёр дахь супер хонжвор “Nissan-Leaf” цахилгаан автомашины эзнийг 2022.01.08-ны өдөр Боловсрол сувгаар шууд дамжуулан тодруулах болно. Тиймээс та Голомт банкны салбараар үйлчлүүлэн, эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан төгрөгийн, хугацаатай хадгаламжаа амжиж нээлгээрэй.

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 5 цаг 55 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top