x

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Бат-Үүл даргад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж дөрвөн жилийн ял оноолоо. Шүүхийн шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа ес хоног үргэлжилсэн.

Энэ хугацаанд миний аавыг болон бусад хүмүүсийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан ч прокурор яллах талд хэт туйлширсан. Мөрдөн байцаагч ч хууран мэхлэх замаар байцаалт явуулсан, хууль ноцтой зөрчсөн талаар шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчид маань хэлж ярьсан.

Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн мэдээлэлд "Шүүхийн шинжээч нарын дүгнэлтээр хохирол нь тогтоогдсон" гэх утга бүхий мэдэгдлүүд огт худлаа. Энэ бол шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж харж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад болсон шинжээч нарын дүгнэлтэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол нийслэлд учруулсан гэх нэг ч үг, үсэг, үйлдэл байхгүй.

Энэхүү 1.3 тэрбум төгрөг мөрдлөгийн явцад прокурорын шатанд нийслэлээс хохирол хэмээн оруулж ирсэн дүн юм. Энэ мэтчилэн прокурорын зүгээс мөрдөн байцаалтын явцад хийгдсэн олон хууль бус үйлдлүүдийг тухайн үед гаргаж тавьсан. Үүнтэй холбоотой болоод шүүхийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон хэмээн мэдэгдэж байгаа асуудлуудын хүрээнд бид давж заалдах болно.

-Хэзээ давж заалдах вэ?

-Шүүхийн албан ёсны тогтоол гарахыг хүлээж байна. Мөн өмгөөлөгч, хуульчдынхаа байр суурийг илэрхийлж олон нийтэд хэргийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэнэ. Яг одоо тантай ярилцаж байхдаа хэргийн холбогдолтой баримт материалын талаар нарийн зүйл ярих боломжгүй байна. Учир нь эргээд шүүхэд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаж мэднэ.

-Иргэд таны аавыг шударга шүүхээр шүүлгэсэн гэдэгт итгэхгүй байгаа гэдгээ цахим орчинд тасралтгүй илэрхийлсээр байна. Тийм ч учраас Э.Бат-Үүл даргыг нэн даруй суллахыг шаардаж байна. Та шүүх хурлаас гарч ирмэгцээ "Аавыг минь хэлмэгдүүлсэн" хэмээн мэдэгдсэн. Та одоо ч энэ байр суурин дээрээ бат зогсож байна уу?

-Одоо ч хэвээрээ. Учир нь аав минь энэ хэрэгт огт холбоогүй. Нийслэлд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан боловч энэ хэрэгт түүний оролцоо юу ч байдаггүй. Миний аав ямар ч хэрэг хийгээгүй.

-Та тэгэхээр огт гэм буруугүй, хууль бус ажиллагаанд оролцоогүй хүнд шүүхээс ял өгчихлөө гэж хэлэх гээд байна уу?

-Тийм учраас л бид давж заалдах гэж байна. Миний аав Монгол Улсынхаа шүүх байгууллагад итгэдэг. "Монгол Улсын шүүх хараат бус байх нь бидний тусгаар тогтнолд хэрэгтэй. Миний хувьд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлнэ" гэдгээ үргэлж хэлдэг байсан. Тийм учраас шүүх байгууллагаа үргэлж хүндэтгэж ирсэн. Харин миний хувьд бусадтайгаа адил шүүх энэ хэргийг шударга шүүсэн гэдэгт эргэлзэж байгаагаа албан ёсоор илэрхийлье.

-Ер нь 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл, хаанаас, юунаас эхтэй юм бол?

-Энэ бол тухайн үед "Гэр хорооллыг дахин төлөвлөх" төслийг хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах журмын дагуу Гранд Лайн компани хамгийн олон иргэдийн санал авч уг төслийг хэрэгжүүлэгчээр сонгогдож, БЗД-ийн 12 дугаар хорооны Амгалан орчимд 15.3 га газарт дахин төлөвлөлт хийхээр болсон. Уг байршилд дахин төлөвлөлт хийх сонирхолтой 14 компани өрсөлдсөн.

Төсөл шалгаруулах журмын дагуу явсан сонгуулийн хүрээнд иргэдийн саналаар манай "Гранд Лайн" компани шалгарсан. Иргэд манай компаниар дахин төлөвлөлт хийлгүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байдаг. Оршин суугчид УИХ-ын сонгуульд саналаа өгч байгаатай адил өрсөлдөгч компаниудаас сонгож саналаа өгсөн. Ингээд шалгаруулалтаар манай компани шалгарсныг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч мөн л журмын дагуу батламжилсан.

Тухайн компани дахин төлөвлөлт явуулах талбарт хамрагдах иргэдийнхээ 70-аас дээш хувьтай гэрээ хийсэн тохиолдолд тэр батламжийг олгодог. Энэ үзүүлэлтийг хангаж. шалгаруулалтад сонгогдсон 17 компанийн нэгэн адилаар манай компани энэ шалгуурыг хангасан байдаг. Үүнийг Төслийн удирдах хороо хянаж үзээд батламж олгосон. Энэ Төслийн удирдах хороонд Бат-Үүл гэдэг хүн ямар ч хамаарал. оролцоо байдаггүй. Энэ хороог тухайн үеийн НИТХ-ын шийдвэрээр байгуулсан. Түүнээс биш Бат-Үүл гэдэг хүн хүүтэйгээ сууж байгаад шийдчихдэг зүйл огт биш.

-Төслийн удирдах хороо гэдэг нь хаанаас бүрдсэн ямар байгууллага байсан юм бол?

-Ардчилсан нам 2012 онд Нийслэлд олонх болоод ИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн шийдвэрээр Төслийн удирдах хороог байгуулсан. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль болоод Үндсэн хуулийн заалтуудын хүрээнд дахин төлөвлөлтийн журмыг баталсан. Яг л энэ журмын дагуу дахин төлөвлөлтийн ажлууд явсан.

-Таны компани уг төсөлд шалгарах үедээ сонгон шалгаруулалтын нөхцөлийг бүрэн хангаж байсан юм уу?

-Ардчилсан нам 2012 онд Нийслэлд олонх болоод ИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн шийдвэрээр Төслийн удирдах хороог байгуулсан. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль болоод Үндсэн хуулийн заалтуудын хүрээнд дахин төлөвлөлтийн журмыг баталсан. Яг л энэ журмын дагуу дахин төлөвлөлтийн ажлууд явсан.

-Таны компани уг төсөлд шалгарах үедээ сонгон шалгаруулалтын нөхцөлийг бүрэн хангаж байсан юм уу?

-Манай компани "Зуншин", "Сайранбулган" компаниудтай хамтарч консерциумын гэрээ байгуулж оролцсон. Энэ хоёр компани хоёулаа Монгол Улсын барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон туршлагатай компаниуд байсан.

-Тэгвэл яагаад заавал таны хамаарал бүхий “Гранд Лайн” компанийн нэрээр гэрээ хийчихсэн юм бол?

-Манай "Гранд Лайн" компани консерциумын гэрээн дээр нөгөө хоёр компаниа төлөөлж гарын үсэг зурж, иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаас гадна удирдан зохион байгуулах, хөрөнгө мөнгө босгох гэх мэт үүргүүдийг хүлээсэн юм. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу консерциумыг төлөөлж гэрээ хэлэлцээр хийсэн.

Гэтэл зөвхөн манай компанийг давуу эрх эдэлсэн мэтээр мушгин гуйвуулсан байдаг. Дахин төлөвлөлтийн төсөлд оролцох компаниуд консерциум хэлбэрээр буюу хэд хэдэн компани хамтарч төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн шалгуурыг дахин төлөвлөлтийн журамд тусгасан байсан.

-Танай компани иргэдэд ямар нөхцөл боломж санал болгосон учраас иргэдийн дэмжлэгийг авсан юм бэ?

-Бусад компани иргэдэд ямар нөхцөл санал болгож байсныг мэдэхгүй. Харин манай компани нэгдүгээрт, иргэдийн 0.07 га газрыг 120 метр кв байр, хоёрдугаарт, нийгмийн хариуцлагын хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийн гишүүдийг ажлын байраар хангах санал тавьсан. Бид тухайн хороонд байгаа ажилгүй. орлогогүй иргэдийн судалгааг хийсэн. Үүндээ үндэслэж энэ саналыг гаргасан.

Бид тэдэнд өөрсдийн амьдрах орон сууцныхаа бүтээн байгуулалтад өөрсдөө оролцож. орлоготой болох санал тавьсан. Цаашлаад иргэдийг бүлэг хоршоо байгуулж, бүтээн байгуулалтын ажилд оролцох саналыг тавьж байсан. Мөн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах Худалдааны төвөөс таван метр кв үл хөдлөхийн талбайг нэмж иргэддээ олгоё гэсэн. Энэ нь бусад компаниудын тавьсан саналуудаас илүү иргэдийн хүсэл шаардлагыг хангасан байх.

Нөгөөтэй гүүр дахин төлөвлөлтийн ажлын гол хүсэл зорилго нь энэ л байх ёстой гэж бид ойлгож байсан. Энэ бол бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага. эх оронч бүтээн байгуулалтын ажил гэж бодож явлаа.

-Айл өрхүүдэд танай тавьсан санал таалагдаад танайхыг сонгожээ. Тэгвэл амласан шигээ хэрэгжүүлж чадсан болов уу?

-Бид төсөлд шалгараад 41 айлын газрыг чөлөөлөх, нүүлгэх зэрэг ажлуудыг тухайн айлуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Бусад бүтээн байгуулалтын ажлуудад ч тэднийг хамруулаад эхэлчихсэн байсан.

Нүүлгэн шилжүүлсэн айлууддаа cap бүр түрээсийн байрны төлбөрийг нь төлж явсан. Энэ хугацаанд барилгын олон тооны техник, хүнд даацын машин механизм, бусад хэрэгслүүдийг авсан. Зам талбай чөлөөлж, цахилгаан, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахаас авахуулаад барилгын суурь, хэв хашмал, хашаа хороо, хяналтын систем, оффисын барилга гээд барилгын ажил хийхэд шаардлагатай бүхнийг бүрдүүлж, ажилчдын байр барьж, сургалтад хамруулж, тэдний цалин хөлсийг нь шийдсээр явсан.

-Та өөрийнхөө "Гранд Лайн” компаниа "Бэрэн" компани руу шилжүүлэх болсон шалтгаан нь юу байсан юм бэ. Үүнээс л асуудлын ээдрээ эхэлсэн юм биш үү?

-Одоо хүмүүс санах эсэхийг мэдэхгүй байна л даа. Хамгийн гол шалтгаан бол тухайн үед өдөр бүр л аав бид хоёрыг "Хулгайч, луйварчин, аав нь хүүдээ давуу эрх олгосон" гэх мэтээр дайрч гүтгэж, бүх зүйлийг улстөржүүлж, дахин төлөвлөлтийг бүхэлд нь гутаах ажиллагаа эхэлсэн учраас бид цаашид энэхүү төслөө хэл амны бай болгохгүйн төлөө өөр компанид шилжүүлэхээр шийдсэн.

-"Бэрэн групп" газраа чөлөөлсөн айлуудыг байранд оруулсан юм уу. Хохирсон, орон гэргүй болчихсон иргэн байгаа юм уу?

-Газраа чөлөөлсөн айлууд маань "Бэрэн групп"-ийн барьсан долдугаар хорооллын Хангай хотхонд нүүж орсон байна лээ. Зарим нэг нь орон сууцныхаа тодорхой хэсгийг урьдчилсан хэлбэрээр тохирч Хангай хотхоноос аваад, үлдсэн метр квадрат байраа төслийн дагуу баригдах орон сууцнаас авна гэж "Бэрэн" групптэй тохирсон юм билээ.

-"Бэрэн" групп яагаад төслийн талбар дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэггүй юм бэ?

-"Бэрэн" компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Хамгийн гол нь төслийн талбар дахь дэд бүтцийн ажлыг нь нийслэлээс хийлгэхгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Дэд бүтцэд шаардлагатай санхүүжилтийг нь нийслэл өгөхгүй байгаа.

2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хотын удирдлагууд тухайн төслийн дэд бүтцийн ажлын санхүүжилтийг олгоогүйгээс болоод энэ ажил зогссон. Үүнд бухимдсан иргэдийг ашиглаж, эсрэгээрээ биднийг буруутган улс төрийн ашиг хонжоо хийсээр өнөөдрийг хүргэлээ.

-Та компаниа хэдэн төгрөгөөр худалдсанаа хэлэх боломжтой юу. Зарим хүмүүс "Бэрэн" компаниас таны мөнгийг гаргуулж авахын тулд "Буянт-Ухаа-2" хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дорвон тэрбумыг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн гэх хардлага байдаг л даа?

-"Бэрэн" компани 2013 онд гарсан Засгийн газрын тогтоолоор Утаагүй Улаанбаатар, 40 мянган айлын орон сууц зэрэг хөтөлбөрийн хүрээнд ТОСК-тай хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ хийж, долдугаар хороололд зорилтод бүлэгт зориулсан орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн байдаг юм байна. Энэ нь нийтдээ зургаан блок, 700 айлын орон сууцны хорооллыг, нэг метр квадратыг нь 850 мянган төгрөгөөр тооцож, иргэдэд олгохоор зорьж ажиллаж байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор гэрээнийхээ дагуу төслийн мөнгийг ТОСК-иас "Бэрэн" рүү шилжүүлсэн юм билээ. Үүнийг нь олон нийтэд ойлгуулахдаа мөнгө угаасан гэдэг. Гэтэл хийгдсэн гэрээнүүд нь цаг хугацааны хувьд манайхтай ямар ч хамааралгүй байдаг.

-Шүүх хурал нэлээд хугацаанд хойшилж байгаад Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах үеэр богино хугацаанд шийдлээ. Таны аавыг энэ үеэр хорьсон нь улс төрийн өнгө аястай гэж бас харах хүмүүс ч байна. Та юу гэж бодож байна?

-Тэр хүмүүсийн л бодол байх. Миний хувьд тийм биш байгаасай л гэж найдаж байна. Хэн мэдэх билээ.

-Тантай холбоотой энэ хэрэг нийт хэчнээн жил үргэлжилж байна вэ?

-Намайг 2013 оноос эхлэн шалгаж байна. Өөрөөр хэлбэл, найман жилийн турш залхаан цээрлүүлэгдэж байна. Энэ хэрэг 2019 онд шүүхэд шилжсэн. Шүүхээс прокурор руу мөрдөн байцаах ажиллагаа дутуу хэмээн буцаасан боловч прокуророос нэг хоногийн дараа шүүх рүү шилжүүлчихсэн. Ингээд хурал эхэлж байтал цар тахал гарсан. Хурлын явцад хуралд оролцогчид цар тахал туссан. өмгөөлөгчид халдвар авсан. хөл хорионд байсан гэх мэт олон нөхцөлүүд тулгарч байсан учраас шүүх хурал олон удаа хойшилсон. Энэ бүхэн эмнэлгийн магадалгаагаар нотлогддог. Гэтэл энэ явцад миний аавын зүгээс нэг ч удаа хурлыг хойшлуулах талаар гомдол санал гаргаж байгаагүй. Ямар сайндаа нурууныхаа үеийг бэртээчхээд боолттойгоо шүүх хурлаа хүндэтгээд очоод сууж байсан юм шүү дээ.

-Та өчигдөр аавтайгаа уулзаад ирсэн юм байна. Биеийн байдал нь ямар байна. Танд юу захив?

-Аавын минь бие сайн байгаа. Аав маань "Зоригтой байгаарай. Бидэнд хийсэн хэрэг байхгүй учраас заавал үнэн ялна аа. Эцсээ хүртэл шударга шүүхдээ итгэж байна" гэдгээ хэлсэн. Над дээр зохиосон хэрэг, хохирол хоёрын золиосонд Монголын ардчилал, гэр хорооллын дахин төлөвлөлт хоёр бүү ялагдаасай гэж л хүсэж байгаагаа аав минь хэлж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 16 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top