x

Голомт банктай хамтарсан “Бүтээлч менторшип” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, бизнесээ өргөжүүлэн тэлэхэд шаардлагатай мэргэжлийн сургалт, зөвлөгөө болон санхүүгийн дэмжлэг туслалцааг хүргэх зорилго бүхий “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих” хөтөлбөрийг 1 жилийн турш амжилттай хэрэгжүүллээ. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран олон үр өгөөжтэй сургалтуудыг зохион байгуулж байсан. Харин энэхүү цуврал сургалтын хамгийн сүүлийн дугаар “Бүтээлч менторшип” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бид цуврал сургалтын сургагч багшаар ажилласан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирал Э.Уянгатай хэдэн хором ярилцсаныг хүргэж байна.


Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирал Э.Уянгатай ярилцлаа.

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Уянга гэдэг. Би Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

-Та сургагч багшийн хувьд бидэнд өнөөдрийн сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдөр “Бүтээлч менторшип” сэдэвтэй цогц сургалтыг явуулж байна. Энэхүү сургалт нь 5 хоног явагдаад өнөөдөр хаагдаж байгаа юм. Бид энэ өдрүүдэд сургалт орохын хажуугаар үдээс хойш нь бусад бизнесүүдтэй танилцах аяллыг зохион байгуулсан. Энэ нь сургалт дээр үзсэн зүйлээ бататгах, бусдын туршлагаас суралцах давуу талыг манай оролцогчдод олгож байсан.

-Ер нь бизнес эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтуудыг ямар хэлбэрээр зохион байгуулж байсан бэ?

-Голомт банктай хамтарсан энэхүү цуврал сургалтыг бид амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд цар тахлаас үүдэн зарим сургалтыг онлайнаар зохион байгуулах тохиолдлууд байсан. Цуврал сургалтын хэлбэрийг ерөнхийд нь онлайн, танхим, практик гэж 3 бүлэгт хувааж болно. Сургалтын явцын хувьд эхлээд ментор багш маань тодорхой сэдвийн хүрээнд шинэ мэдээ, мэдээллээ өгч, үүний дараа бүх оролцогчдыг өрөөнд хуваан дасгал ажил ажиллуулан, үзсэн мэдлэгээ бататгах хэлбэрээр сургалтуудыг явуулсан байгаа.

-Сургалтуудын гол агуулга, чиглэл нь юу байв?

-Бид энэхүү сургалтаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг болон гарааны бизнесээ эхлүүлж буй эмэгтэйчүүдэд зориулан байгууллагын маркетинг, хүний нөөцийн асуудал гэх мэт тэдний үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн мэдээ, мэдээллийг өгөхийг зорьсон. Тиймдээ ч Дижитал шилжилт, Онлайн худалдаа, Харилцааны ур чадвар, Амжилттай баг бүтээхүй, Хог хаягдлын менежмент, Кластер хөгжил гэх мэт тэдний бизнесийн үйл ажиллагаанд хэрэг болох сургалтуудыг сонгон орсон байгаа.

-Энэхүү цуврал сургалтаас гарсан үр дүн нь юу байсан бэ?

-Энэхүү сургалтаар дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесээ хөгжүүлэхэд зориулсан мэргэжлийн мэдлэгийг олж авах, харилцан туршлага солилцох, бизнесийн түнш, хамт олонтой болох, зөвхөн сургагч багшаас суралцаад зогсохгүй бусдаасаа суралцаж, зөвлөгөө мэдээллээ хуваалцах гэх мэт маш олон эерэг үр дүн харагдаж байсан.

-Таны хувьд оролцогчид эдгээр сургалтуудаас юуг олж аваасай гэж хүсэж байна вэ?

-Том зүйлийг хүсэхэд хэцүү л дээ. Гэхдээ хамгийн гол нь оролцогчид маань зөвхөн бизнесээ явуулах гэхээсээ илүү удирдлагын хувьд өөрийн ур чадвараа хөгжүүлэх сургалт, арга хэмжээнд тогтмол хамрагдаж, түүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах нь чухал гэдэг хандлагыг олж аваасай гэж хүсэж байсан. Үүндээ хүрсэндээ ч баяртай байна. Хандлагаа ингэж өөрчлөх нь өөрийгөө цаашлаад үйл ажиллагаагаа хөгжүүлэх нэг арга зам болно гэдэгт итгэлтэй байна.

-Цогц хөтөлбөр бүхий сургалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан гэсэн. Энэ талаар?

Тэгсэн. Бичил бизнесийн хөлөгт тоглоом, Бизнесийн загвараа сайжруулах, Бүтээлч менторшип  зэрэг цогц хөтөлбөртэй сургалтуудыг албан ёсны эрхтэйгээр явуулсан. Энэ нь тус бүр 2-5 удаагийн сургалтуудаас бүрдэх цогц сургалтын хөтөлбөр байдаг. Үүнийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан хэд хэдэн удаа сургалтаар орсон.

-Голомт банктай хамтран ажиллаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтыг амжилттай зохион байгуулсанд баярлалаа.

-Баярлалаа. Танай хамт олонд бас баярлалаа.


Голомт банкны зүгээс цаашид ч жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах болно. Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 5 цаг 58 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top