x

Л.Бямбажаргал: Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын хүндэтгэлийн чуулганыг Хархоринд хуралдуулах гэж байгаа нь эрх баригч намын хоосон хийрхэл

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулахаар болсон. Энэхүү хурлыг Хархоринд хуралдуулах шаардлага түүхэн талаасаа байхгүй, дэмий өндөр зардлыг улсын төсвөөс гаргах гэж байна гэдэг шүүмжлэл иргэдийн дунд яригдаж байна. Энэ асуудлаар Физикийн ухааны доктор, улс төр судлаач Л.Бямбажаргалтай цөөн хором ярилцлаа.

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү өдөр бол монголчуудын хувьд хамгийн түүхэн өдөр мөн. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн өдөр.

Түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон тухай түүхэн хуудаснаа бичиж үлдээсэн байдаг. Ийм л учиртай өдөр.

-Энэ өдөр УИХ хуучин нийслэл Хархоринд хүндэтгэлийн хурал хийх тухайгаа зарлаж байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн үйл явдал болсон газар нь Улаанбаатарт байхад тэнд хуралдах гээд байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Энэ бол УИХ-ын тухай хуулийг зөрчсөн л үйлдэл гэж харж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулган Төрийн ордны чуулганы танхимаас өөр газар хуралдах эрх зүйн үндэс байхгүй. Нөгөөтэйгүүр Хархоринд хуралдах түүхэн ач холбогдол гэж байхгүй. Хархорин бол Их Монгол Улсын нийслэл байсан газар. Арванхоёрдугаар сарын 29-нд болсон үйл явдалтай ямар ч хамааралгүй шүү дээ. Харин энэхүү түүхэн өдрийг хүндэтгэж хуралдах гээд байвал Төрийн ордондоо л хуралдах нь илүү өндөр ач холбогдолтой. Хүндэтгэлийн хурлыг Хархоринд хуралдуулах нь эрх баригч намын хоосон хийрхэл. За яахав, хурал нь боллоо гэхэд тэнд зарцуулагдах төсөв хөрөнгийг хаанаас гаргах вэ. Мэдээж татвар төлөгчдийн мөнгөнөөс л гаргана. Үүнийгээ даруй болих шаардлагатай. Түүх талаасаа ч тэр эрх зүйн талаасаа ч, тэр Хархоринд УИХхуралдах нь авцалдахгүй байгаа юм. Төрийн ордноо голоо юу. Хархоринд чуулган хийх нь улсын хөгжилд ямар нэмэртэй юм.

-Ардын намынхан бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийнхээ нутагт хүндэтгэлийн хуралдааныг хийх гэж байна гэх яриа нийгэмд байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Хархориных юм билээ?

-Тийм инээдтэй юм ч гэж арай байхгүй байх аа.

-Та зардлын тухайд ярилаа. Энд мэдээж өндөр зардал гарна. Үүнийг бусад улс төрийн намууд, тэр дундаа сөрөг хүчин яагаад шүүмжлэхгүй, чимээгүй байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-УИХдахь Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаагийн илрэл. Саяхан эрх баригч нам Их хурлаа хийсэн. Шат шатандаа хариуцлагатай байж, эдийн засгийн тусгаар тогтонолоо олцгооё гэж сүртэй ярьж байна лээ. Эдийн засагт саад болоод байгаа асуудлаа шийдвэрлэнэ гэж байна. Тэгвэл иймэрхүү хоосон хийрхэл болсон хурал цуглаан, ойн тэмдэглэлт арга хэмжээнүүдээ болих хэрэгтэй. Наанадаж гарах зардал, төсөв нь нэг сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтын зардалтай тэнцэнэ. Хурал боллоо гэж бодъё. Улаанбаатараас нийт хэдэн хүн явах вэ. Тэр хүмүүсийн замын зардал, онгоц, шатахууны зардал, зочид буудал, хоол унаа гээд асар өндөр зардлыг эд нар хий дэмий хээнцэрлэлдээ зориулж үрэх гээд байна. Энэ хүнд хэцүү үед тэвчиж болох зардлыг гаргахгүй байцгаая гэж ярьдаг. Өөрсдөө үрэлгэн байх хэрнээ ард түмнийг бүсээ чангал, улсын эдийн засаг хүнд байна гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал их л хүндэрч байна. Юмны үнэ өдөр ирэх тусам өснө, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй. Хувийн хэвшлийнхэн ажилчиддаа цалингаа тавьж байвал их юм болж байна. Ийм байхад хэдэн улстөрчид агаарын сайханд очиж, амралт зугаалгаар явах санаагаа Хүндэтгэлийн хурал нэрээр халхалж буйд нь харамсаж байна.

-Та түрүүн Төрийн ордноос бусад газар хуралдах нь эрх зүйн чадамжгүй шийдвэрүүд гарна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-УИХ-ын тухай хуулиар УИХзөвхөн Төрийн ордонд хуралдаж шийдвэр гаргана гэсэн заалт байдаг. Тэгэхээр өөр газар чуулган хийлээ гэхэд гарах шийдвэр нь ямар ч эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. Хархоринд хуралдана гэж байгаа. Хуралдаж л байгаа бол хуралдаанаас нь ямар нэгэн шийдвэр гарч таарна шүү дээ. Тэгэхээр тэр шийдвэр нь хүчин төгөлдөр биш болох нь. Ард иргэдээ идэх хоол, түлэх түлээгүй хорионд оруулччихаад өөрсдөө баяр ёслол хийж наргиж цэнгэж яваад байж болохгүй. Нөгөөтэйгүүр энэхүү хурал боллоо гэхэд цаашдаа УИХ-ын чуулган хаана ч болдог буруу жишиг тогтох юм. Улсын нийслэл нь Улаанбаатар. Тухайн улсын төр засгийн төв байр, удирдлага байршиж байгаа болохоор нийслэл гэж байгаа юм. Төр засгийн ажил бол хүүхдийн тоглоом биш. Бусад орнуудын парламентын чуулган өөр газар болж байсан түүх байхгүй. Ардын нам үнэмлэхүй олонх байж болно. Гэхдээ Төрийн ажил хууль, журмынхаа дагуу л явах учиртай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 0 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top