x

Монгол улсын гадаад өр $33 тэрбум болж, жилийн дүнгээр 5.9 хувиар өсчээ

Монгол Улсын гадаад өр III улирлын байдлаар 33.3 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Гадаад өрийн хэмжээ өмнөх улирлаас 361 сая ам.доллароор, харин өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өссөн байна.

Үүнээс Засгийн газрын гадаад өр найман тэрбум 449 сая ам.доллар буюу нийт гадаад өрийн 25.3 хувийг эзэлж байна. Засгийн газрын гадаад өр өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсжээ. Ерөнхийдөө өрийн өсөлт Засгийн газрын зээлийн ашиглалтаас шалтгаалсан байна. Харин 36.4 хувь буюу нийт 12 тэрбум ам.долларыг компани хоорондын зээллэг буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байна.

Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичиг хамгийн сүүлийн байдлаар 2019-2022 оных батлагдсан юм. Энэхүү баримт бичигт Засгийн газрын гадаад, дотоод бонд, зээлийн төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, тодорхой хэсгийг дахин санхүүжүүлж болно гэж тусгасан байдаг аж.

Энэ хүрээнд 2020 онд “Номад” бонд гаргасан бөгөөд олон улсын зах зээлээс зургаан жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын санхүүжилт татсан юм. Үүгээр “Мазаалай” болон “Чингис” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлжээ.

Харин энэ онд “Century” төслийн хүрээнд нэлээд бага хүүтэйгээр нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлээд байна. Энэ нь ирэх онд төлөгдөх “Чингис” бондын үлдэгдэл 799 сая ам.долларыг төлөх мөн 2023 онд төлөгдөх “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэхэд зарцуулагдсан юм.

Монгол Улс олон улсын зах зээлээс нийт найман удаа бондын санхүүжилт татаад байна.

Дундаж хүү нь 6.2 хувьтай байгаа бөгөөд бусад хөгжиж буй улсуудын Засгийн газрын татсан бондын хүү дунджаар 5.7 хувь байдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 58 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top