Монголбанк 2021 оны 11 дүгээр сард 1.86 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 20.02 тн үнэт металл худалдан аваад байна. 2021 оны 11 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 147.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 111.3 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 11 дүгээр сард 166,639.90 төгрөг байв.
Эх сурвалж: Монголбанк