x

"Найдвартай газар мөнгөө өсгөж байхад алдах юмгүй л гэж боддог"

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох “Витамин ₮” урамшуулалт аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Голомт банканд энгийн хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан тохиолдолд сугалааны эрх бэлэглэх юм. Та энэхүү сугалааны эрхээр супер хонжвор “Nissan-Leaf” цахилгаан автомашин болон бусад нэмэлт хонжворын тохиролд оролцох боломжтой.

“Витамин ₮” урамшуулалт аяны эхний супер азтан 11-р сарын 6-ны өдөр тодорч, автомашинаа хүлээн авсан юм. Харин нэмэлт хонжворын эздийг баасан гараг бүр фэйсбүүк лайваар шууд дамжуулан тодруулж байгаа билээ. Бид өнгөрсөн долоо хоногийн азтануудыг хонжвороо гардан авахаар ирэхэд нь хэдэн хором уулзаж, ярилцлаа. Та бүхэнд азтануудын сэтгэгдлийг хүргэж байна.

#СанхүүгийнДархлаагааДэмжье

#Витамин₮

Galaxy S21 ухаалаг утасны эзэн П.Ган-Эрдэнэ:

-Азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баяртай байна. Өмнө нь огт ийм сугалаанд оролцож, азтан болж үзээгүй.

-“Витамин ₮” урамшуулалт аянд оролцох эрхтэй болсноо мэдэж байсан уу?

-Хадгаламждаа орлого хийсний дараа и-мэйл хаягаар ийм аянд оролцох сугалааны эрх үүслээ, таны сугалааны дугаар тэд тэд гээд ирсэн байсан. Ер нь бол сугалааны эрхтэй гэдгээ мэдэж байсан ч азтан болно гэж огт төсөөлөөгүй ээ.

-Хуримтлал үүсгээд удаж байгаа юу?

-Голомт банканд хадгаламж нээлгээд 15 жил болж байна. Одоо бол хоёр төрлийн хадгаламжийн данстай. Нэг нь урт хугацааны, нөгөөх нь богино хугацааны хадгаламж бий.

-Хуримтлалыг зуршил болгох нь ямар давуу талтай вэ?

-Миний бодлоор ямар ч тохиолдолд санхүүгийн бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Эцэг, эх маань надад багаас маань тэгж сургасан. Тиймээс хуримтлуулах, хадгаламждаа орлого хийх нь миний амьдралдаа байнга хийдэг, энгийн зүйлүүдийн л нэг болсон байна.

-Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцаач?

-Яг дэлгэрэнгүй дүгнэж мэдэхгүй ч хүнийг санхүүгийн эрсдэлээ даах хэмжээний дархлаатай байхыг нь дэмжиж байгаа учраас нүдээ олсон ажил гэж бодож байна. Харин хүмүүс яг үүнийг ойлгоод урамшуулалд оролцонгоо, хуримтлалтай болоосой гэж хүсэж байна.

“Номин сүлжээ дэлгүүр”-ийн эрхийн бичгийн азтан Г.Ганбат:

-Баяр хүргэе. Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Голомт банкны энэхүү аян шударгаар азтанаа шалгаруулдаг юм байна гэдгийг харлаа. Санаандгүй байж байгаад азтан болчихлоо.

-“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?

-“Витамин ₮” аяныг өнгөрсөн жил анх хэрэгжиж эхэлсэн цагаас нь мэддэг байсан. Харин энэ удаад би хадгаламждаа орлого нэмэхэд орлогын дүнгийн маань 100,000₮ тутамд 1 ширхэг сугалааны эрх үүссэн байсан. Тэгээд л оролцох эрхтэй болсон байсан.

-Хуримтлалтай хүний хувьд хуримтлалын давуу талыг юу гэж боддог вэ?

-Хэрэгцээ, шаардлагатай үед хэрэглэх мөнгөн хөрөнгөтэй байна гэдэг нь давуу тал нь юм уу даа. Найдвартай газар мөнгөө өсгөж байхад алдах юмгүй л гэж боддог.

-Танд хуримтлалыг зуршил болгох өөрийн арга бий юу?

-Би бизнес эрхэлдэг хүн учраас орлогынхоо тал хувийг хугацаатай хадгаламжид хийгээд, үлдсэн тал хувийг бизнесийн үйл ажиллагааныхаа эргэлтэд зарцуулахаар хугацаагүй хадгаламжид хийчихдэг. Ийм л аргаар хуримтлуулдаг даа.

-Голомт банкны харилцагч болоод удаж байгаа гэсэн. Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд та сэтгэл ханамжтай байдаг уу?

-Голомт банкаар үйлчлүүлээд олон жил болсон. Салбарууд дээрээ найрсаг, шуурхай үйлчилгээтэй, интернэт банкны үйлчилгээ нь ч сайн. Ер нь үйлчилгээ сайтай учраас өдий олон жил үнэнч харилцагч байж ирлээ дээ.


“Витамин ₮” урамшуулалт аян энэ оныг дуустал үргэлжлэх тул хараахан хадгаламж нээлгэж амжаагүй иргэд Голомт банкны бүх салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэн, эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан хадгаламж нээлгэх боломжтой.

Та Голомт банкнаас гаргадаг хадгаламжийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 33 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top