x

Д.Одхүү: Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг бид өөрсдөө шийднэ

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хойд хөршийн эсэргүүцэлтэй нүүр тулж, 2016 онд зогссон билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Шадар сайд В.Абрамченко манай улсад айлчлах үеэрээ мөн л энэ байр сууриа илэрхийлээд авав. Товчхондоо Байгал нуурт цутгадаг гол мөрний эрэг дээр усан цахилгаан станц барихыг дэмжихгүй. Харин эрчим хүчийг бид нийлүүлнэ гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Цаг үеийн асуудлаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдагч асан Д.Одхүүтэй ярилцлаа.

-ОХУ-ын Шадар сайд эмэгтэй манайд айлчлахдаа шуугиантай мэдэгдэл хийгээд буцлаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдах бүтээн байгуулалтад хойд хөрш яагаад хөндлөнгөөс оролцоод байдаг юм бэ. Манай улс өөрсдөө энэ төслийг шийдээд үргэлжлүүлж болдоггүй юм уу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг хойд хөрш шийдэхгүй. Олон улсын гэрээ эрх зүйн хувьд бид ямар нэгэн асуудалгүй. 1995 онд Монгол, Оросын хооронд байгуулсан хилийн усны хэлэлцээр гэж бий. Уг хэлэлцээрээр хил дамнаж урсдаг голууд, түүний дотор Сэлэнгэ мөрөн дээр ямар нэгэн усны байгууламж барихаар бол хоёр улс хоорондоо мэдээллээ солилцоно гэсэн заалт л байдаг. Түүнээс бус хэн нэгэн аль нэг талаасаа зөвшөөрөл авна гэсэн зүйл заалт байхгүй.

-Хоёр улсын хилийн усны хэлэлцээрт ингэж тодорхой заачихаад ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын барих асуудалд оролцоод байдгийн гол учир нь юу вэ?

-Эгийн гол бол хил давж урсдаггүй. Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Сэлэнгэ мөрний хувьд энэ гэрээ яригдаж болно. Оросын талд бид шаардсан мэдээллийг нь ч өгдөг юм. Тэгэнгүүт манайхтай зөвшилцөж, зөвшөөрөл ав гэдэг асуудал тавьдаг. Харин манай зүгээс “Уучлаарай. Бид тэгэх шаардлагагүй” гэдэг байв. Ингээд бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхлэнгүүт “ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хороонд бүртгэгдсэн Байгал нуурыг хамгаалах үүргийг Монгол Улс хүлээх ёстой” гэж ярьдаг. Дэлхийн өвийн хороогоор дамжуулж биднийг бараг арваад жил дарамталж, шантаажилж байгаа юм. Байгал нуурыг хамгаалах асуудал байгаа байх. Гэхдээ Байгал нуурыг биднээс илүү Оросын тал өөрсдөө хамгаалах асуудал нь илүү яригдана. Хаа хол Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж байгаа Эгийн голын усан цахилгаан станцаас болж Байгал нуурын экологи сүйдэж, унаган төрх нь алдагдана гэж юу байхав.

-Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар Байгал нуурт ямар нөлөөтэй болохыг Францын шинжээчид судалсан гэл үү. Ямар дүгнэлт гарсан байдаг юм бэ?

-Эгийн голын төслийн ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ хийлгэх явцад дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг Францын “Трахтебель” компани бидний захиалгаар Байгал нуурын усны хэмжээнд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгааг хийсэн. Эгийн голоос Байгал нуур хүртэл гол дагуу 600 гаруй км байдаг. Яаж ч бодсон энэ усан цахилгаан станц баригдсанаар загас болон усны амьтдад нөлөөлөх нөлөөлөл байхгүй.

Харин ч голын урсац буюу усны хэмжээ ихсэх, багасах нөлөөллийг тооцож судалсан. Ус ихтэй, ус багатай, дундаж устай гэж тус бүр гурван жилээр нарийвчилсан тооцоолол хийгээд, хамгийн ихдээ 0.023 хувь буюу( үл мэдэг) нөлөөлөл үзүүлнэ гэсэн дүгнэлт гарсан байдаг. Дэлхийд нэр хүндтэй, 200 гаруй жилийн түүхтэй компанийн мэргэжлийн хүмүүс хийсэн тооцооллыг Оросын эрдэмтэд болон албаны хүмүүст албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Яг энэ судалгааны талаар болон энэхүү судалгаатай холбоотой мэтгэлцээн, эргэлзээ Оросын талаас яригддаггүй мөртлөө байгаль орчинд хортой нөлөөлнө гэсэн ерөнхий нэр томьёогоор эсэргүүцэл илэрхийлээд байдаг юм.

-Ингэхэд ОХУ-ын талаас Эгийн голын усан цахилгаан станц Байгал нуурт ийм, ийм сөрөг нөлөөтэй гэсэн судалгааг манайд танилцуулж байв уу?

-2016 оны тавдугаар сард Улаанбаатар хотод Монгол Улс ОХУ-ын эрдэмтэн судлаачид болон албаны хүмүүс оролцсон уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байсан. Гурав хоног үргэлжилсэн энэ уулзалтын үеэр Байгал нуурт нөлөөлөх сөрөг нөлөөллийн талаар Оросын талын тавьсан бүх асуултад хариулт өгч, нөлөөллийн судалгааг хийсэн Францын мэргэжилтнүүд өөрсдийн судалгааны үр дүнг албан ёсоор танилцуулсан. Тэр уулзалтын дараа нэг хэсэгтээ оросууд энэ талаар ярихаа байсан. Харин оросын буриадууд Эгийн голын усан цахилгаан станцын далан эвдэрвэл Улаан-Үд хот усанд живнэ гэдэг шинэ домог хүртэл гарган ярьж эхэлсэн. Хэрвээ үнэхээр баригдсан станцын далан нурлаа гэж бодоход Улаан-Үдээс өмнө Монголын тал хэсэг живнэ биз дээ. Гэхдээ ийм зүйл болохгүй. Энэ бүгд уран зөгнөлт зохиолын нэг хэсэг гэдгийг хүн болгон ойлгож байгаа. Дэлхийн ихэнх улс орон төрөл бүрийн далан бариад сурчихсан. Усан цахилгаан станцаа байгаль экологид хоргүйгээр ашигладаг туршлагатай болсон гэдгийг хүн бүр мэддэг болсон.

Та нар дэлхийн улс оронд байдаг бүх усан цахилгаан станцуудын байршлын зургийг гаргаад харвал хаана хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжилтэй улс байна, тэнд усан цахилгаан станц нь олон байгааг харж болно. Зөвхөн Байгал нуураас гарч байгаа Ангар мөрөн дээр дөрвөн том усан цахилгаан станц барьж ашиглаж байгаа. Усан цахилгаан станц тийм л их байгаль орчинд хортой юм бол өндөр хөгжилтэй европын улс орнууд АНУ, Канад, Азийн хүчирхэг гүрнүүд яагаад жил бүр шахуу шинээр усан цахилгаан санц бариад байгаа юм бэ. Энэ бүгдээс харахад манай хойд хөрш дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр бидний барих гэж төлөвлөж буй усан цахилгаан станцыг эсэргүүцэж байгаа арга нь л тэр.

-ОХУ-ын Шадар сайд хатагтай В.Абрамченко сая ирэхдээ цахилгаанаа манайхаас ав гэх маягийн шахан тулгалт үзүүлэх шиг болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Тодорхой хэмжээгээр ашиг сонирхол байдаг л байлгүй дээ. Намайг Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хийж байх үед манай улс жилдээ 20 гаруй сая ам.долларын эрчим хүч хойд хөршөөс импортоор худалдан авдаг байсан. Одоо энэ тоо 64 тэрбум болсон гээд ярьцгаах болж. Өвөл эрчим хүчний оргил ачааллын үед яалт ч үгүй тохируулгын эрчим хүчийг авдаг. Тэгэхгүй бол Монгол Улс чинь хөлдөнө шүү дээ. Энэ эрчим хүчээ Гусиноозёрскийгоос ирж байгаа ганц шугамаар авч байгаа. Гэвч аль 1970-аад оны үед барьсан шугам болохоор хуучирсан, шаардлага хангахааргүй болсон. Дамжуулах чадварынхаа дээд түвшинд аль эрт хүрсэн. Жил ирэх тусам манай улсын эрчим хүчний хэрэглээ өсч байгаа болохоор импортын цахилгааны хэмжээ нь дагаад өснө. Ийм л аюулын байдалд орчихсон байгаа. Тэр утгаараа манайх эрчим хүчний хувьд Оросоос хараат байдалд байна. Импортоор авч байгаа эрчим хүч дотоодын үйлдвэрлэж байгаа эрчим хүчнээс өндөр үнэтэй. Төлөвлөгөөт бус байдлаар авбал торгууль төлдөг системтэй. Монголын тэр дундаа төвийн эрчим хүчний систем Оросоос хамааралтай нь үнэн.

-Эгийн голын усан цахилгаан станц баригдчихвал энэ хамаарал багасах уу?

-Бүрэн утгаараа хамаарлаас гарч чадахгүй. Манай оргил ачааллын зөрүү 300 мВт-аас илүү гараад явчихсан учраас асуудал хүнд. Эгийн голоос гадна ядаж дахиад хэд хэдэн усан цахилгаан станц барьж байж тохируулгын хараат байдлаас гарч чадна. Ер нь Монгол Улсад эрчим хүчний хөгжил түрүүлж явах ёстой байтал энэ байдал алдагдаад удаж байна. Хэрэглээнийхээ хойно үйлдвэрлэл нь яваад байгаа. Цаашид Тавдугаар цахилгаан станц гээд бусад эрчим хүчний эх үүсвэрүүдээ яаралтай барихгүй бол тун удахгүй эрчим хүчний хямрал руу орох нь ойлгомжтой болжээ.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийх айлчлалын тов гарсан. Үүний өмнө Эгийн голын асуудал хөндөгдсөн нь улс төрийн агуулгатай гэж харах хүмүүс байгаа. Засгийн газрын хувьд энэ төслийг явуулах тал дээр дорвитой хөдлөхгүй байх шиг...

-Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Оросын Шадар сайд ирж шуугиан дэгдээсэн мэдэгдэл хийх нь өөрсдөд нь хэр ашигтай байдаг юм бол доо. Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд оросуудтай уулзахдаа Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг сайн ярьдаг байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд ч ялгаагүй энэ станцыг барихгүй гээд оросуудад буугаад өгчихсөн юм ярьж байгаагүй. Бага ч гэсэн асуудлыг тавьж, ярьж л байсан. Усан цахилгаан станцыг барих тухай асуудлыг зөвхөн Орос ч биш, өөр бусад орнуудтай ярьж хэлэлцэж байсан юм билээ. Ер нь Эгийн голын усан цахилгаан станцын ажилд Ерөнхийлөгчид санаачилга муу гаргаж байна гэж үзэхгүй байна. Харин бүтээн байгуулалтын төслүүдийг хариуцдагийнхаа хувьд Засгийн газрын ажил хангалтгүй байна гэж боддог. 2016 онд төслийг зогсоосноос хойш таван жил өнгөрчихөөд байхад энэ ажлыг хэрэгжүүлэх талаар тууштай, зоримог, ухаалаг алхмууд хийгдэлгүй өдий хүрлээ. Одоо бүр амаа асуулгаад сууж байгаа нь харамсалтай.

-Бүтээн байгуулалт ямар шатандаа явж байсан билээ?

-Бид Хятадын ЭКЗИМ банкны нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг амжилттай явуулж, хоёр улсын засгийн газраар гарын үсэг зуруулж, УИХ-аар соёрхон батлуулсан юм. Энэ зээлээр Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр бүх түвшинд гарсан байдаг. Ингээд хятадын компани төслийн дэд бүтцийн ажил буюу Сэлэнгэ мөрөн дээгүүр барих том гүүрийг барьж эхэлж байгаад гэнэт зогссон юм. Үүнээс хойш ажил явсангүй. Хятадын талын ажлыг зогсоох нөлөөллийг Оросын тал хийснийг бид олж тогтоосон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.40.9)
    Эхлээд Сэлэнгэ мөрний эко систем дараа нь Байгаль нуурын эко систем алдагдана. Муйхарлахаа болимоор юм даа. Усны эх дээр байгаа улс шүү дээ бид!
    2021 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.238)
    Eniig barilaa geed Erchim xuchnii xamaarlaas garaxgui yum baina. Angarskiinx bol baigali nuuraas gardag us yum baina. Egiin gol bol yag ex ni yum baina sh dee. Mongold us, Baigali orchin sudlaliin Tom mergeshsen sain Institute baixgui yum baina. Tegeed uls turchid ingeed yarixaar itgexed unexeer xetsuu yum baina daa.
    2021 оны 12 сарын 02 | Хариулах
  • баяр (66.181.161.102)
    Нэг их том хүн болх гж бгд млнглыг минь битгий хоролчхрой оросуудын уурыг хүргж болхгүй бензинээ өгөхгүй гэвл бид ёстий балрна шүү бас манай төмр замын тал н оросуудын мэдлд бга
    2021 оны 11 сарын 30 | Хариулах
    • Ухаанаа уралдуулах хэрэгтэйдээ
      2021 оны 11 сарын 30
    • Идэрээ
      Аймхай арчаагүй тэнэг мал байна чи
      2021 оны 11 сарын 30
    • ........
      hahaha
      2021 оны 11 сарын 30
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 17 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top