x

Х.Ганхуяг: Инфляцийг 6.5 хувь байхаар тооцоолсон нь ямар ч боломжгүй зүйл

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж байна. Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсөв нэлээн тэлэлттэй батлагдсан. Зээлийн хүү болон хадгаламжийн хүү нэлээн буурсан үзүүлэлттэй байхад мөнгөний бодлогын хүү доогуур байна. Мөнгөний бодлогоос харвал инфляцийн түвшин байгаа хэрхэн онилж байгаа нь чухал байдаг. Ирэх онд инфляцийг 6-6.5 хувь байхаар тооцоолсон байна лээ. Шулуухан хэлэхэд, энэ бол ямар ч боломжгүй. Инфляцийг зургаан хувиар тооцоолно гэдэг бол мөнгөний бодлогын хүүг ихээхэн доогуур барьж байна гэсэн үг. Инфляци өсөхөд бараа бүтээгдэхүүний импорт ихээхэн нөлөөлдөг. Гэтэл манай улс импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс нэлээд хамааралтай байгаа энэ үед бид инфляцийн түвшингээ онилж чадахгүй л дээ.

Магадгүй хагас жилийн дараа мөнгөний бодлогын хүүг өсгөж байж л инфляцийг барих болов уу гэсэн таамаг байна. Төрөөс баримтлах ирэх жилийн мөнгөний бодлогод энэ тооцоолол харагдахгүй байна. Төв банкнаас мөнгөний бодлогын хүүг тогтвортой барих үүрэг хүлээж байгаа ч төлөвлөсөн хэмжээнд барихын тулд томоохон сорилтуудыг давна гэсэн үг.

-Харин төгрөгийн ханшийг тогтвортой барих чиглэлд ямар бодлого баримтлахаар байна?

-Сүүлийн хэдэн сард манай улсын валютын нөөц нэлээн багасч байгаа харагдсан. Ер нь Засгийн газар болон Төв банк экспортлогчдыг дэмжих бодлого явуулах ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд 10 их наяд төгрөгийн санхүүжилт Засгийн газраас гаргасан. Гэхдээ уг зээл экспортлогчиддоо очихгүй бол дараа дараагийн хүндрэл гарахаар байна. Тиймээс боомтын асуудлыг богино хугацаанд шийдэхгүй бол валютын нөөц ч хэцүү, мөнгөний бодлогыг тооцоолсон хэмжээнд барина гэдэг ч хэцүү. Дээрээс нь улсын төсвийг бүрдүүлэхэд ч хэцүү болчихоод байна.

-Ирэх онд инфляцийг 6.5 хувьд барьж чадахгүй гэдгийг мэдсээр байж мөнгөний бодлогодоо ингэж тусгасан нь ямар учиртай юм бол?

-Инфляцийн түвшнээ зургаан хувьд барьж чадахгүй нь ойлгомжтой. Инфляци “импортлогдож” байгаа нөхцөлд мөнгөний бодлогын хүү өндөр байх ёстой болчихож байгаа юм. Бодлогын хүүгээ өсгөвөл, зээлийн хүү дагаад өснө. Тэгэхээр дотоодын эдийн засгийн идэвхжил байхгүй болчихно. Гол сорилт нь үүнд тулчхаад байгаа юм. Хоёрдугаарт, цар тахлаас үүдэн манай улсын эдийн засгийн идэвхжил хүссэн хэмжээнд хүрэхгүй байна.

Жишээлбэл, 2021 онд барилгын салбар үндсэндээ сул зогсолт хийчихлээ шүү дээ. Учир нь барилгын материалын үнэ дунджаар 70-80 хувь өссөн. Барилгын нэг метр.кв өртөг хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ороод 36 хувиар өсчихсөн байгаа юм. Барилга маш өндөр өртөгтэй баригдахаар байна. Хил гааль хаагдсантай холбоотойгоор бараа материал, түүхий эдийн хомсдол үүсч барилгын салбар нь ч, экспорт нь ч гацчихсан. Тэгэхээр 2022 оны хувьд бид их олон сорилттой тулгарсан жил болох гээд байна л даа.

-Төсөв, мөнгөний бодлого хоёр хэрхэн яаж уялддаг юм бэ. Манайх төсвөө баталчихаад мөнгөний бодлогоо баталдаг. Зарим оронд мөнгөний бодлогоо тодорхойлсныхоо дараа төсвөө баталдаг юм байна лээ?

-Төсвийн бодлогоо харж байгаад Төв банк мөнгөний бодлогоо оруулж ирэх ёстой. Төв банк бие дааж шийдвэр гаргах эрхтэй институци. Тиймээс Төв банкны үйл ажиллагаанд бид оролцоотой байх нь зохимжгүй. Ийм ийм асуудлаа харсан уу гэж ярихаас инфляцийг онилж байгаа арга хэрэгслийг бид хэлээд явах нь зохимжгүй. Төвбанкны хараат бус бие даасан байдлыг хангах нь чухал.

-Мөнгөний бодлого батлахдаа бид юуг анхаарах ёстой юм бэ?

-Төвбанкны гол бодлого нь төгрөгийн үнэ цэнэ. Энэ юуг илэрхийлдэг вэ гэхээр нэгдүгээрт, инфляци. Хоёрдугаарт, ханш. Валютын нөөц нь хязгаарлагдмал байдаг учраас ханшийг тэр бүр барих боломжгүй. Тиймээс гол анхаарал хандуулж байгаа асуудал нь инфляци.

-Энэ жил инфляцийн түвшинг 6.5-д барина гэсэн боловч одоо бодит байдал дээр инфляци нь 12-13 хувьд хүрчихсэн байгаа гээд байна шүү дээ?

-Тийм л дээ. Ирэх жил том цохилтууд ирнэ. Тухайлбал, Засгийн газраас үзүүлж байгаа цахилгаан, дулаан, усны төлбөрийн тэглэлт зогсоно. Аж ахуйн нэгжүүдийн даатгалын хөнгөлөлтүүд байхгүй болж, хэвийн төлөлтүүд эхэлнэ. Хүүхдийн мөнгөний 50 хувь бэлнээр олгогдож эхэлнэ. Дээрээс нь хилийн боомтууд хаалттай хэвээрээ байх нь. БНХАУ-аас гаргаж байгаа мэдээллийг харахад дараа жил боомтуудыг хаалттай хэвээр байлгах байр суурьтай байна. Бидэнд өвлийн олимпоос хойш нээчих болов уу гэсэн хүлээлт байсан. Гэхдээ ирэх жил хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал сайжрахгүй нь гэсэн үг. Тиймээс аль болох богино хугацаанд хилийн боомтын асуудлаа шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хятад улс ямар бодлого баримтлах нь манайд шууд хамааралтай байгаа. Жишээлбэл, гангийн экспортоо зогсоочихсон. Хөөсөнцрийн үйлдвэрлэлийг зогсоосон. Учир нь химийн ямар нэгэн бодисыг дотооддоо тээвэрлэхийг хориглосон. Нэр заасан хоёр, гуравхан боомтоор л гаргаж байгаа. Түүнчлэн ихэнх үйлдвэрүүд нь бүрэн хүчин чадлаараа бус 30-60 хувийн хүчин чадлаар ажиллаж байна. Дэлхий даяар нөхцөл байдал ийм байна. Манайх ч ялгаагүй. Түүхий эдийн хомсдолд орох магадлал энэ хэвээр үргэлжлэхээр байна. Түүхий эдийн хомсдолтой байна гэдэг бол үнэ өртөг өндөр байна гэсэн үг. Түүнээс улбаалаад манай улсын инфляцийн түвшин өснө гэсэн үг. Иргэдийн орлого, ажлын байр тэр хэмжээгээр бий болохгүй бол эдийн засаг нэлээн хүндэрнэ л гэсэн үг.

-“Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү буурахгүй байна. Ард түмнийг шулсан энэ асуудалд гишүүд яагаад мэдрэмжгүй хандаад байдаг юм бэ” хэмээн олон нийт ихээхэн шүүмжилж байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Хадгаламжийн хүүг бууруулсан шалтгаан нь зээлийн хүүг дагаж бууруулах байсан. Үүнтэй холбогдуулж Банкны хуульд нэмэлт өөрчлөлт ч орсон. Хүссэн үр дүндээ хүрсэн үү гэвэл хүрсэн. Найман их наяд төгрөгийн хадгаламжийн мөнгө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын зах зээл хайж эхэлсэн. Үүний үр дүнд койн руу хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдчихсэн. Энэ нь зөв хөрөнгө оруулалт байсан эсэх нь дараагийн асуудал.

Гэхдээ иргэд хадгаламжид мөнгөө байлгахаас илүү хөрөнгө оруулалтын чиглэлийг илүү сонирхдог болж эхэлсэн гэсэн үг. Энэ жил хөрөнгийн бирж дээр гаргасан бүх IPО-ууд бүгд амжилттай борлуулагдсан. Энэ нь сайны дохио юу гэвэл тийм. Гэхдээ хоёр их наяд төгрөг койн руу оруулчихаар дараа нь эдийн засаг болон хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлд ямар өөрчлөлт авч ирэх вэ гэдэг эрсдэлээ одооноос тооцох л хэрэгтэй. Энэ мөнгийг гадагшаа гаргаад явчихгүй дотооддоо барьж байвал уг нь гайгүй байх. Гэхдээ эргээд том эрсдэлийг авч ирнэ гэж харж байгаа.

-Богд Зонхов цогцолборын төслийг төсөв батлагдахаас өмнө та харсан уу. Энэ мэт 100 гаруй төсөл байна гэж байгаа шүү дээ. Ер нь энэ жилийн төсвийн төсөл дээр хэр тогтож суув?

-Би төсвийн төслийн боловсролын ажлын хэсгийг ахалж ажилласан. Ний нуугүй хэлэхэд, яг энэ чиглэлдээ л гол анхаарлаа төвлөрүүллээ. Энэ жилийн боловсролын төсөв 690 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Энэ жил боловсролын төсөв их сайн төсөв болсон. Тухайлбал, дөрвөн жилийн хугацаанд бүх ЕБС-ын лабораторийн асуудал 100 хувь шийдэгдэнэ. Өмнө нь тоног төхөөрөмжтэй холбоотой зардал ЕБС-иудад байдаггүй байсан. Тойргоос сонгогдсон гишүүд ганц хоёр компьютер, тоног төхөөрөмж тарааж өгдөг байсан нь нууц биш. Одоо ийм зүйл шаардлагагүй болсон гэсэн үг. Компьютер, хими, физикийн лабораторийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Сургуулиудын урсгал зардал, нэг хүүхдэд оногдох хувьсах зардлаар нь дамжуулж олгох боломжтой болчихсон. Зөвхөн энэ чиглэлд 68 тэрбум төгрөг тусгагдсан.

-Ирэх жилийн төсвийг 18 их наяд төгрөг байхаар баталчихлаа. Ерөнхий сайд хэлэхдээ “Хөгжлийн төсөв”, ХНХ-ийн сайд “Халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв” хэмээн тодотгож байгаа. Бодит байдал дээр халамжаас хөдөлмөрт шилжсэн, хөгжлийн төсөв болж чадав уу?

-Төсөвтэй уялдуулж хэд хэдэн хуулийн төслийг маш яаралтай батлах ёстой. Тухайлбал, Зөвшөөрлийн хууль. Энэ хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Иргэдийн бизнес, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нээх, төрийн хүнд суртал, элдэв хязгаарлалтуудыг аль болох богино хугаанд арилгах ёстой. Зөвшөөрлийн хуулийн ажилтай холбоотойгоор саяхан Гүрж улсад айлчлаад ирсэн. Бид баар, рестарон, караоке ажиллуулахад хүртэл зөвшөөрөл авдаг. Ингэхдээ зөвхөн хуульд заасан зөвшөөрлийг авдаг байх ёстой. Хуульд зааснаар 358 зөвшөөрөл байна. Гэтэл бүх шатны ИТХ-ын тогтоол, сайдын тушаал, журам гэх мэтчилэн 1600-гаад зөвшөөрөл олгож байна. Эдгээрийн цаана хүнд суртал байдаг. Манай ажлын хэсгээс жилд хэдэн аж ахуйн нэгжид хэдэн зөвшөөрөл, ямар зардлаар, ямар хугацаанд өгдөг талаарх тооцоо судалгааг хийж байна. Энэ судалгаа гарчихвал зөвшөөрөлтэй холбоотойгоор эдийн засагт бодитоор учруулж байгаа хүндрэлийг харах боломжтой болно. Ирэх жил эдийн засгаа тэлнэ гээд данхайсан төсөв баталлаа. Иргэдэд бизнес хийх боломжийг нь нээж өгч, зөвшөөрөл авахад тулгардаг хүнд суртлыг багасгахгүй л бол бид халамжаас хөдөлмөрт шилжиж чадахгүй. Одоогийн нөхцөлд халамжийн бодлого явуулахгүй л бол саяны ярьсан инфляцийн шокноос гарч чадахгүй. Тиймээс хууль эрх зүйн орчноо хамт сайжруулах ёстой. Эдийн засгийг сэргээх хууль удахгүй өргөн барина гэж байсан. Тэр хууль нь төсөв, мөнгөний бодлоготойгоо яаж уялдсан байна гэдгийг харахгүй бол шууд төсөв хараад эдийн засаг сайхан болчихно гэж бодож болохгүй.

Гэхдээ одоогийн нөхцөлд эдийн засгаа тэлсэн төсөв тавихгүй бол бүх зүйл гацчихсан, “судсаар” мөнгө гүйхгүй байна шүү дээ. Ийм үед бага төсвөө багаар төсөвлөчихвөл бүр л хүнд байдалд орно. Дэлхийн бүх оронд Засгийн газар хамгийн том худалдан авагч байдаг. Хамгийн гол нь тендер нь зөв шалгарч, гүйцэтгэл нь сайн байх ёстой. Төсвөө тавихдаа улсын төсвийг эрэмбэлэх ёстой. Жишээлбэл, Богд Зонхов”-цогцолбор эрэмбэний хэддүгээр байх ёстой вэ гэдгээ харах ёстой л доо.

-Улсын төсвийг том тавих ёстой гэлээ. Олж байгаа орлогын хэмжээнээс хэт давсан төсөв төлөвлөх нь эргээд алдагдалд орж, зээл тавих үндэслэл болно биз дээ?

-Зээл авах үндэслэл болох нь болно. Гэхдээ өөр гарц байна уу гээд харахаар төсвийн бодлогоор ийм л гарц байгаа юм. Төсөв тэлж байж бизнесийн идэвхжилийг бий болгодог. Үүнийхээ хажуугаар харин бизнес, хувийн хэвшлийнхний ажил хийх боломжийг нэмэгдүүлж өгөх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 11 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top