x

Голомт банк бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Голомт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгж, компаниудад шаардлагатай санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, цогцоор нь үзүүлэн ажилладаг. Энэ хүрээнд харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бизнест нь эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Үүний нэг жишээ нь Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан FMC /Financial Manager’s Convention/ болон Business Conference арга хэмжээнүүд юм. 

Голомт банк нь анх 2019 онд FMC, 2020 онд Business Conference арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн ба үүнээс хойш жил бүр уламжлал болгон явуулсаар иржээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засаг, Хөрөнгийн зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, тэрхүү өөрчлөлтөд  нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирээдүйн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.

Харин энэ жил бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн FMC-2021, Business Conference-2021 арга хэмжээг “Build Back Better” буюу “Илүү сайнаар бүтээе” уриан дор тус тус амжилттай зохион байгууллаа. Энэ жил тус 2 арга хэмжээнд Монголын бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй манлайлагч, аж ахуй нэгжийн төлөөллүүд зочдоор уригдаж, оролцсон байна. Ковидоос үүдсэн шинэ хэв маягийг хадгалан цар тахлын дараах илүү сайн ирээдүйг бүтээж, хөгжихийн төлөө юу хийх ёстой вэ гэдгийг хамтран хэлэлцэх нь энэ жилийн арга хэмжээний гол зорилго байлаа. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулагчийн зүгээс энэ удаагийн үйл ажиллагааг явуулахдаа зочдыг  цар тахлын эрсдэлээс хамгаалж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бүрэн авч ажилласан байна. 

Нэмж дурдахад Голомт банкийг олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй сэтгүүл болох “Global Banking & Finance Review”-ээс “2021 оны Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк”-аар өргөмжилжээ. Уг шагналыг дэлхийн санхүүгийн нийгэмлэгийн хүрээнд нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, амжилт, стратеги, дэвшилтэт технологи зэрэг олон шалгуурыг үндэслэн олгодог юм.

Голомт банк ийнхүү Монгол Улсын байгууллагын банкны салбарт тэргүүлж, харилцагч аж ахуй нэгж, байгууллагуудын итгэлийг хүлээн ажиллаж байна.

#BestCorporateBankingInMongolia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 8 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top