x

О.Балжинням: Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна

Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ.

Тэгвэл Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох зорилготой “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаад Голомт банкны зүгээс нийт 102 азтай харилцагчийг тодруулахаар төлөвлөсөн юм.

Харин 2021.11.06-ны өдөр энэхүү аяны супер хонжворын эзнийг Боловсрол сувгаар шууд дамжуулан тодруулсан ба азтаны шагнал болох “Nissan–Leaf” цахилгаан автомашиныг гардуулан өглөө. Супер азтан О.Балжинням нь УБТЗ-д ажилладаг ба гэр бүлийн хүрээнд хуримтлалыг зуршил болгож чадсан нэгэн юм. Бид азтантай уулзаж, түүнтэй хэдэн хором ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.

О.Балжинням: Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна

-Супер хонжворын эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Азтан болсноо мэдээгүй байхад гэнэтийн, сайхан үйл явдал тохиолоо. Маш их баяртай байна. Манай гэр бүлийн хувьд том бэлэг болж байна.

-“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?

-Анх 2 сарын өмнө хадгаламж нээлгэж, байрныхаа мөнгийг хадгалж байсан юм. Тэр үед урамшуулалт аянд оролцох эрх үүсэж байгаа гэж хэлж байсан. Гэхдээ үнэхээр азтан болно гэж төсөөлсөнгүй ээ.

-Хуримтлуулах зуршлыг тань урамшуулсан байна шүү дээ. Хуримтлал үүсгээд удаж байна уу?

-Би Голомт банктай харилцаад 20-иод жил болж байна. Энэ удаа шинээр хадгаламж нээлгээд байрныхаа мөнгийг хийсэн ч хуримтлал бол эртнээс үүсгэж эхэлсэн. Хүүхдүүдийнхээ нэр дээр ч тус бүр хадгаламжтай. Манай гэр бүл ч анхны машин, байраа хуримтлалаараа худалдан авч байсан түүхтэй. 

-Хуримтлалыг зуршил болгож чадсан хүний хувьд хуримтлалын давуу талыг юу гэж хардаг вэ?

-Хуримтлалтай хүн ямар нэг гэнэтийн асуудал гарахад санхүүгийн эрсдэлгүй даван туулах боломжтой байдаг. Хуримтлуулж байгаад амьдралдаа шаардлагатай том зүйлээ худалдан авна, чухал зорилгоо биелүүлнэ, дээрээс нь хүүгээ нэмж авна гээд давуу тал ихтэй. Гэр бүл болон хүүхдийн маань хувьд ирээдүйн санхүүгийн баталгаа гэсэн үг шүү дээ. Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна.

-Таны хувьд хуримтлуулж сурсан өөрийн гэсэн арга бий юу?

-Манай гэр бүлийн хувьд анх нэг хүний цалингаа сарын хэрэгцээндээ зарцуулаад, нөгөө хүний цалингаа хадгаламждаа хийдэг байлаа. Хүүхдүүдийнхээ төлөө гээд тэгж хадгалдаг байсан нь хуримтлуулж сурахад их нөлөө үзүүлсэн гэж боддог.

-Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

-Цаг үе ороо бусгаа ийм үед хүн бүр хуримтлалтай, хадгаламжтай байх хэрэгтэй гэж би боддог. Ийм зөв зүйлийг уриалж, дээрээс нь урамшуулж, том бэлгээр шагнаж буй “Витамин ₮” урамшуулалт аян болон үүнийг зохион байгуулж буй Голомт банкны хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байна.

-Супер шагналын эзэн болсон азтай харилцагч танд дахин баяр хүргэе. Цаашдаа ч бас хуримтлуулж, санхүүгийн дархлаатай иргэн байгаараа гэж хүсье.

Маш их баярлалаа. “Витамин ₮” аян бол үнэнч, шударгаар азтанаа тодруулж, олон хүнийг баярлуулдаг юм байна. Энэхүү аянд оролцож буй бусад хүмүүст ч бас амжилт хүсье. Та бүхэн ч бас дараагийн автомашины эзэн болох боломжтой шүү. Та бүхнийг ч бас аз ивээх болно оо гэж хэлмээр байна.



Нэмж дурдахад “Витамин ₮” урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд супер хонжворын 2 азтаныг тодруулах юм. Бид сүүлийн супер азтаныг тодруулах тохирлын арга хэмжээг ирэх оны 1-р сард Боловсрол сувгаар шууд дамжуулан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаар дэмждэгийн нэгэн адилаар харилцагч та ч бас “Витамин ₮” аянд оролцож санхүүгийн дархлаатай болох хөдөлгөөнд нэгдээрэй.

Хэрэв та Голомт банкнаас гаргадаг хугацаатай хадгаламжуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

#СанхүүгийнДархлаагааДэмжье

#Витамин₮

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 35 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top