x

Ц.Магалжав: Хурандаа Б.Ууганбаяр нэр төрд минь халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө

МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Монгол бахархлын өдөр”-ийн бөхийн барилдаан боллоо. Цаашид МҮБХ-ны зүгээс цаг үетэйгээ дасан зохицоод барилдаануудаа зохион байгуулаад явахаар болж байна уу?

-Монгол үндэстэнг дэлхийд тунхагласан мянганы суут хүн, Их Чингис хаан бол монгол хүн бүрийн бахархах эрхэм зүйлийн оргил манлай нь. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн энэ өдөр бүх нийтээр амарч, үндэсний бөхөө барилдуулан тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн барилдаан маань ч сайхан боллоо.

-Барилдааны өмнө МҮБХ болон УОК-ын хооронд үл ойлголцол байв уу. Таныг бөхөө барилдуулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн талаар УОК-оос гаргасан мэдээлэлд дурдаж байна лээ.

-Би барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайв гэдгийг бүрэн эхээр нь үзлээ. Харамсалтай байна. Энэ тухай үнэн зөвөөр тодруулж тайлбар хийхээс аргагүй болж байх шиг байна. Б.Ууганбаяр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэлээ хангаагүй учраас намайг өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцалъя” гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын ерөнхий газрын ажилтнаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс хоёр секундийн өөрт ашигтай хэсгийг тасдан аваад, түүнийгээ олон нийтэд шууд лайв хийж үзүүлэхдээ намайг “Өөдөөс харж сууж ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаар ташаа мэдээллийг яаран дамжуулсанд харамсаж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтнаасаа үнэн бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай. Гэтэл Шадар сайд бөхийн холбооны тэргүүн “... бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан...” гээд худал мэдээлэл гаргасан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаяр тусгайлан бэлдүүлж хийлгэсэн гэх тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтнаас авч бүрэн сонссон бол тэгж гоомой мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим иргэд лайв хийдэг үзэгдэл ихэд дэлгэрч. Үүнийг одоо УОК-ынхон даган дуурайж, үүндээ Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж үндэслэлгүй гүтгэж байгаа нь тун таагүй байна.

Б.Ууганбаярын хэлснээр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэл ажлаа хангаагүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Холбооны зүгээс 30 жил зохион байгуулаад ирсэн, бидний бүрэн чадах үндсэн ажил маань шүү дээ. Харин барилдах бөхчүүд ба үзэгчид вакцины хэдэн тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх эсэх талаарх ямар шийдвэр цаасан дээр байгаа, зарим шийдвэр бодит амьдралд огт авцалдахгүй байгааг би тэр уулзалт дээр хэлсэн. Вакцины гуравдугаар тун, шинжилгээтэй холбоотой асуудлаас болж УОК-ынхонд энэ барилдааныг явуулахад хүндрэл байсан байх.

Иймд надаас тэд эхэлж “Барилдааныг цуцалж болох уу” гэж асуусан би “болно...” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “...заа баярлалаа...” гэж хоёул зэрэг хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас байгаа. Би үргэлжлүүлээд ярихдаа “барилдаан цуцлах мэдээллээ оруулахдаа вакцины гуравдугаар тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж ойлголоо, тиймд энэ тухай мэдээлэлдээ оруулж бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “Хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ...” гэсэн. УОК-оос эргэж буцсан буруу шийдвэр олныг гаргадаг. Дараа нь Бөхийн холбоо буруутан нь болдог учир би хэлсэн ёсоороо л мэдээлэл оруулсан. Ингээд уулзалт нь тарах шиг болж би гарсан. Тэд хоорондоо юу ярилцаж үлдсэнийг мэдэхгүй. Удалгүй над руу танихгүй олон дугаар залгасан, мөн манай дархан аварга Г.Өсөхбаярт ч тэд дарамт үзүүлсэн бололтой “...мэдээллээ авчих гээд нөхдүүд яриад байна...” гэж хоёр удаа надтай ярьсан. Иймд би утсаа салгасан.

Хэсэг хугацааны дараа тэд лайв хийж миний яриаг тасдаад олон нийтэд тараан, маш ажил хэрэгчээр хандан сууж байсныг хараад ой гутан, Бөхийн өргөө дээр ирсэн сэтгүүлчдэд тайлбарыг өгсөн. Манай холбооны мэдээллийн дараахан Шадар сайдын Ажлын албаны дарга Ц.Уртнасан надтай холбогдож “Өглөө барилдааныг зохион байгуулах талаар уулзаж шийдвэрлэе” гэсэн. Нэг ч гэсэн төрийн албан хаагч ийм шуурхай хандаж байсан нь харин сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Барилдааны өмнө Б.Ууганбаяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, мэргэжлийн хяналтын ажилтан н.Алтантуяа, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Болд нарын албан хаагчид бөхийн өргөөнд ирсэн. Тэдний хамт байсан манай холбооны ажлын албаны хүмүүсийн дэргэд би Б.Ууганбаярт хандан “...чи миний яриаг тасдаж улмаар жудаг ёсгүй хандлаа гэх мэтээр худал мэдээлэл олон нийтэд тараасан тул чамайг шүүхэд өгнө...” гэж би хэлсэн, үүнийхээ дагуу Б.Ууганбаярыг шүүхэд өгч байгаа. УОК-ын шуурхай штабын уулзалт дээр миний ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн хоёр секундийн яриаг тасдан авч зохион байгуулалттайгаар намайг гүтгэж олон нийтэд тараасан.

Иймд олон нийтэд зөв мэдээллийг хүргэж нэр төрөө сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албан хаагч хүн цар тахлыг даван туулах талаарх ажлаа зөв зохион байгуулж ажиллахын оронд иргэн миний яриаг ТЕГ-ын ажилтнаар бичүүлэн аваад дараа нь хэсэгчлэн тасдан, мэдээллийг гуйвуулж тараан, ажил хийж байгаа дүр эсгэн сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Дахин хэлэхэд, би МҮБХ -ны мэдээллийг Шуурхай штабын ажилтнуудад өөрсдөд нь хэлж байгаад оруулсан.

-Барилдааны өмнө УОК-ын Штабын дарга Б.Ууганбаяр та хоёрын гар барьж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр явж байсан шүү дээ.

-Гар барих бол өөр асуудал. Хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдан, гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байна гэдэг бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шүү дээ.

Ер нь болж байгаа бүх зүйлийг үгүйсгэдэг залуу үеийн хэсэг бий болсон. Тэд ард түмэн, төр засаг, үндэсний өв соёл гээд бүх л зүйлийг харлуулж байхад шийдвэр гаргагчид сул дорой хандан буулт хийж эхэлдэг. 3 сая илүү хүнтэй улс 30 хүн жагсахад л өв соёл, бахархал, бусдаас ялгарал болох наадмаа ч хийж чадахгүйд хүрсэн. Бөхийн холбоог удирдаж байгаагийн хувьд бухимдал байна. Нэгдүгээр сард Цагаан сар, зургадугаар сард наадам болно гэж бэлтгэл ажлыг хангуулж байгаад гэнэт больдог, бид тоглоомын байгууллага биш. Өөрсдөө 3000 хүн цуглуулаад намын хурлыг, шоуг бол хийчихэж байна. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болсон АН-ын хурал дээр дурын иргэн гаднаас хурал руу нь ороод лайв хийгээд хоорондоо хэрэлдэж, зодолдоод гарцгааж байна. Тэнд УОК-ынхон хаана нь байна. Гуравдугаар тун шалгаж байгаа, бас шинжилгээ авч байна уу? Үгүй л байхгүй юу. Очихоос айж байгаа. Тэд ч хөөгөөд явуулна. Очих албан тушаалтан ч байхгүй. Харин үүнээс 20 дахин бага хүнтэй спортын уралдаан тэмцээн гэхээр элдэв зүйл шаарддаг. Шаардсан шигээ цар тахлаа хумьсан уу гэвэл үгүй. Урсгалаараа л өвдөөд, эдгээд байцгааж байна.

Одоо төрийн ихэнх албан хаагчид нь шат шатандаа дээд дарга нартаа таалагдах, тэднээсээ айх айдаст автсан мөн зөвхөн нэр алдар, өнөө маргаашийг аргацааж ажиллаж байгаа учир ковид цар тахал эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд эргэж буцсан ба буруу шийдвэр маш олныг гаргаж байгаад олон нийт бухимдаж байна.

Иргэд, залуучууд хэн нэгний хийрхэл, жагсаал цуглаан, үймээн самууныг л сошиалаас үзэж түүнд автаж, дасан зохицож байна. Гэтэл нийгэмд маш их эерэг нөлөө үзүүлэх спорт, урлаг соёлын арга хэмжээг ялгавартай хандаж, зохион байгуулж болохгүй байна. Бүгдэд ижил тэгш хандах ёстой байх. Үүнийг л залуучууд эсэргүүцэж жагсан “No double standart” буюу монголоор алагчлал, өөрсдөдөө бусдаас илүү боломж битгий олго гээд байна даа.

-Допинг илэрсэн гэх дөрвөн бөх "В" сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгсөн үү?

-Одоогоор өгөөгүй байна. Мэдэгдлийг өгснөөс хойш 10 хоногийн дотор хариугаа өгөх журамтай. Маргааш тэр хугацаа нь дуусна. Гурван бөх Допингийн эсрэг үндэсний төвөөс хориглосон ямар эм бэлдмэл илэрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч байгаа байх. Нэг бөх аваагүй байна. Допингийн шинжилгээ авах, зөрчил гаргасан талаарх мэдээлэл өгөх, "В" сорьц өгөх эсэх талаарх мэдээлэл, хариуг зарлах зэрэг процессыг журмын дагуу шийдвэрлэж, асуудал үүсгэхгүй нягт нямбай байх хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 15 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top