x

Шинэ хэв маягийг монголд нутагшуулсанд баярлалаа, СU

ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ОНЦЛОХ ТӨСЛҮҮД

ШИНЭ ХЭВ МАЯГИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛСАНД БАЯРЛАЛАА, СU

“Сайн байна уу, CU-д тавтай морил” хэмээн мэндчилж угтдаг найрсаг хамт олонтой Монголчууд танилцаад хэдийнээ гурван жил өнгөрчээ. Цоо шинэ соёл, хандлага, төвлөрсөн үйлчилгээг Монголд амжилттай нутагшуулж байгаа СU энэ өдрүүдэд хөгжлийн дараагийн шат руу орж буйгаа зарлалаа. Өөрөөр хэлбэл СU хөрөнгийн зах зэл дээр IPO гаргаж эхлэх гэнэ. Энэ нь өдөр бүр үйлчлүүлдэг дэлгүүрийнхээ эзэн нь болж, хувь эзэмшиж, ногдол ашиг хүртэх боломж монгол хүн бүрт нээгдлээ гэсэн үг.

CU хувьцаат компани болон шилжиж буй энэ үед тус сүлжээ дэлгүүрийн талаар илүү гүнзгий мэдээллийг судалж үзэхээр шийдлээ. ТҮЦ, дэлгүүрүүд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тав тухтай үйлчилгээг үзүүлж чаддаггүй байсан үетэй харьцуулахад өнөөдөр CU Монгол Улсын сүлжээ дэлгүүрийн салбарт шинэ хандлага, шинэ стандартыг нэвтрүүлээд байна. Үүгээр ч зогсохгүй их хотын иргэдэд хүртээмжтэй байдал нь CU-ийн маш том давуу тал юм.

Халуун хоол, кофегоор түргэн шуурхай үйлчилдэг, нэг цэгээс бүх хэрэгцээт үйлчилгээг авах боломжтой, хог хаягдлыг стандартын дагуу ангилан хаях соёлыг нийтэд түгээдэг, байгальд ээлтэй материалаар сав, баглаа боодлоо хийдэг, хамгийн гол нь их хотын хаа сайгүй, хэзээ ямагт онгорхой байдаг гээд энэ сүлжээ дэлгүүрийн үйлчилгээнд давуу тал их бий. Харин хэдхэн жилийн өмнө л ТҮЦ онгойхыг хүлээж цонхыг нь тогшиж зогсдог байсан үетэй харьцуулахад бид үйлчилгээний соёл, стандарт гэдэг зүйлийг мэдрээд эхэлжээ. Тиймээс л  “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компанийнхан БНСУ-ын СU брэндийн франчайзыг сонгон Монголдоо нэвтрүүлсэн байна.

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Г.Чинзориг: Манайхны дунд нэг буруу ойлголт байдаг нь франчайз бизнесийг шууд гаднын компани эх оронд маань ирээд бизнес эрхлээд, олсон ашиг орлогоо гадагшаа шууд гаргаад байдаг гэж ойлгодог. Энэ бол маш ташаа ойлголт. Манай компани бол 91% Монголын хөрөнгө оруулалттай, Монгол компани. Бид Монголдоо үнэ цэн бүтээж, дэлхийн бизнесийн туршлагыг суралцаж, бизнесийн хурдаа илүү нэмэгдүүлж, олон улсын туршлагаас суралцаж залуусынхаа оюунд хөрөнгө оруулж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлдэг.

Зөвхөн дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүсээс гадна хоол үйлдвэрлэл, түгээлтийн төгс систем ажиллаж байж конвиниенс дэлгүүрүүд оршин тогтнодог. CU ч мөн адил энэ бүхнийг Монголдоо нэвтрүүлсэн бөгөөд өдгөө 1300 орчим ажилтантай болсон байна. Олон улсын стандартыг хангасан шинэлэг, шуурхай үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд хөрөнгө оруулалтад ч маш их мөнгө зарцуулсан гэдгийг Г.Чинзориг захирал онцолсон. Тэрээр “Өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчид маань 60 гаруй тэрбум төгрөгийг энэ бизнест оруулаад байгаа нь яаж ийгээд энэ бизнесийг Монгол Улсад босгоод авъя, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл тэмүүлэл нь гэж хардаг" хэмээн хэлжээ.

Нэг шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, нэг шинэ соёл дэлгэрүүлэх, нэг шинэ ажлын байр бий болгох нь өөрөө Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр. Иймд, Монгол Улсад ноу хау нэвтрүүлж буй бизнесүүдийг “Голомт” банк үргэлж дэмжиж, бат найдвартай санхүүгийн ар тал нь болсоор ирсэн байдаг. Тийм ч учраас эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй CU-тэй эхнээс нь түншилж ажилласан юм байна. “Голомт” банк нь CU-ийн 100 салбар дэлгүүрийн санхүүжилтийг олгож, Монголын анхны нэг чиглэлийн урсгалтай нийтийн хоолны үйлдвэрийг байгуулахад нь мөн дэмжиж ажиллажээ.

Зөвхөн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгөөр “Голомт”, “Сэнтрал Экспресс Си Ви Эс”-ийн хамтын ажиллагаа хязгаарлагдахгүй аж. Тун удахгүй СU-ийн хэрэглэгчид ашиглах эрх бүхий, CU аппликэйшн дээр суурилсан дижитал зээлийн картын үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ бол Монголын хөгжилд хувь нэмэр болохуйц нийгмийн дэд бүтцийг бүрдүүлж буй хэлбэр юм. Аргагүй л дижитал банкны салбарт тэргүүлж буй Голомт банкны хэрэгжүүлэх ажил мөн аж. Гадны орнуудад, тэр дундаа Тайвань, Япон, Солонгос зэрэг улсуудад конвиниенс дэлгүүр нь зөвхөн дэлгүүрийн үйлчилгээнээс гадна нийтийн тээврийн карт авах цэнэглэх, галт тэрэгний тасалбар захиалах, такси дуудах гэх мэт үйлчилгээ үзүүлдэг нийгмийн дэд бүтэц болтлоо төлөвшсөн байдаг. CU ч мөн энэ жишгийг нэвтрүүлэхээр хичээн ажиллаж байна.

Нэмж дурдахад, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компани өөрийн франчайз хөтөлбөрийг ч хэрэгжүүлж эхлээд байна. Үүнийг салбар дэлгүүрүүдээ иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх үйл явц ч гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Одоогоор СU-ийн 137 салбар дэлгүүрийн 23 нь франчайзаар ажиллаж байгаа юм байна. Дэлхийн стандарт, орчин үеийн хэв маягт нийцсэн конвиниес дэлгүүрийн соёлыг Монголд нэвтрүүлж, нутагшуулсан CU-ийнхэндээ баярлалаа гэж хэлье. Баярлалаа, CU.

Г.ХУЛАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 34 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top