x

Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар онгоцыг музей болгоно

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа энэ өдрүүдэд Хатгал тосгонд үргэлжилж байгаа билээ. Тус онгоцыг 1954 онд тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд, инженерүүд тусламжтайгаар 1954 онд Ханх суманд угсарчээ. Гуч гаруй жил Ханх сумаас Хатгал хүртэл бараа тээврийн чиргүүл чирэх ажлыг тус онгоцны тусламжтайгаар хийсэн бөгөөд баруун гурван аймгийг бараа таваараар хангадаг байжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар онгоцыг татан гаргах ажлын хэсэг байгуулагдаж, ОБЕГ-ын шумбагчид өмнө нь хэд хэдэн удаа шумбалт хийж байсан юм. Ингээд хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасан ба доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн байдалтай, зэврэлт бага байгааг тогтоосон байдаг. Харин одоогийн байдлаар онгоцыг босгож чадсан бөгөөд ойрын хэдэн өдөр элдэв асуудал гарахгүй бол эрэг дээр нь бүрэн гаргахаар ажиллаж байгаа юм байна. Уг онгоцыг гарган ирж, сэргээн засварлан музей болгохоор яригдаж байгаа ажээ.

"А.Баттүшиг: Цаг агаар гайгүй, элдэв саадгүй бол 4-5 хоногт Сүхбаатар онгоцыг татан гаргана"

Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажлыг Зэвсэгт хүчин, Онцгой байдал, орон нутгийн онцгой байдлын албаныхан хийж байгаа юм. Энэ талаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч А.Баттүшигээс тодрууллаа.

-Живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажил өнөөдөр/өчигдөр/-ийн байдлаар ямар шатандаа явж байна вэ?

-Яг одоогоор бүтнээр нь эрэг дээр гаргаж ирээгүй байна. Гэхдээ хөлөг онгоцны дээд талын хоёр давхарыг уснаас ил гаргасан байдалтай байгаа.

-Татан гаргах ажилд ямар хүмүүс оролцож байгаа вэ?

-Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба, орон нутгийнхан хамтраад хийж байна. Тэр тусмаа манай Хатгалын Онцгой байдлын албаны алба хаагчид оролцож байгаа.

-Татаж гаргах ажлыг ямар байдлаар хийж байгаа вэ?

-Цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Шумбагчид маань усны гүнд орж оосорлоод эргээс нь техникийн хүчээр татаж байгаа юм билээ.

-Хэд хоногийн хугацаанд татаж гаргах вэ. Орон нутагт цаг агаарын нөхцөл байдал хэр байна вэ?

-Цаг агаарын хувьд өдөртөө дулаахан ч шөнөдөө хүйтэн хонож байна. Энэ нь цаашдаа тооцоолоогүй нөхцөл байдал үүсгэж магадгүй. Одоо 4-5 хоногийн хугацаанд ер нь дуусгачих төлөвлөгөөтэй байгаа. Мөн эрэг рүүгээ дөхөөд хайргадаад ирэхээр техникийн хувьд эвдрэл гэмтэл үүсэх зэрэг асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. 

-Сүхбаатар онгоцыг гаргасны дараа ямар зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа вэ?

-Орон нутгаас тавьж байгаа саналаа эрэг дээр нь гаргаад хүмүүс очиж үздэг, зураг хөргөө татуулдаг, музей хэлбэрээр ашиглая гэж өгсөн. Ингэхийн тулд дотор өрөө, тасалгаанууд, гадна талыг нь сэргээн засварлах зардал нэлээд гарах байх. Гэвч тухайн онгоцыг сэргээн засварласны дараагаар музей байдлаар ашиглах нь илүү оновчтой шийдэл гэж бодож байна.

-Эрэгт гаргаад яг хаана байршуулах вэ?

-Хатгал тосгоныхоо дээд хэсэгт, хуучин Нефть баазын орчимт байршуулна. Нэг ёсондоо яг л живсэн газрынх нь тушаа эрэгт гэсэн үг. Одоо байгаа усан зогсоолд байршуулах газар байхгүй. Дээрээс нь усаар юмуу хуурай газраар тээвэрлэж дахин эрсдэлд оруулахгүй.

-Та татан гаргах үеэр тухайн орчмын хүмүүсийг гэрээсээ гарахгүй байх, бичлэг, зураг авахгүй байх гэдэг захирамж гаргасан байсан. Энэ ямар учраас гаргасан шийдвэр вэ?

-Манай батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэн татан гаргаж байгаа. Гэтэл ямар нэгэн эрсдэл гарч болзошгүй. Тросс нь тасрах, үнэхээр техник, хүн хүчний боломжгүйгээс татан гаргаж чадахгүй бол үүнийг нь олон нийтийн сүлжээгээр ил тод тавьчихвал Монгол Улсын Батлан хамгаалах салбарын нэр хүнд, гадаад нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт, тэр орчинд хамгаалалт гаргасан нь олон нийтийн аюулгүй байдлыг л хангах зорилготой. Ийм хүрээнд л гаргасан захирамж байгаа юм.

-Энэ онгоцноос гадна живсэн машин их бий. Тэдгээрийг гаргах ажлыг цаашид хийх үү?

-Одоогоор нэг тээврийн хэрэгслийн байршлыг тогтоочихсон байгаа. Мэргэжлийн хүмүүс нь хэзээ татан гаргах тал дээр шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ эхний ээлжинд энэ онгоцоо гаргах нь чухал. Машин бол энэ онгоцны хувьд хэтэрхий жижигхэн зүйл. Сүхбаатар онгоц маань 300-400 тонн жинтэй, Хөвсгөл нуурт живсэн хамгийн том тээврийн хэрэгсэл юм.

"Л.Бадамдорж: Живсэн Сүхбаатар онгоцны залуурчин хийж байлаа"

Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцны залуурч хийж явсан, сүүлд одоогийн Сүхбаатар хөлөгт онгоцны капитанаар ажиллаж байсан Л.Бадамдоржоос дараах тодруулгыг авлаа.

-Энэ Сүхбаатар хөлөг онгоц хэдэн онд живсэн бэ?

-Тэр онгоц 1985 оны арванхоёрдугаар сарын 12-ны үед живсэн санагдаж байна. Дөнгөж зогсоолд нь тавьчихсан байсан юм. Ханх сумруу явах гээд чадалгүй тэнд нь гацаагаад, нааш нь авч ирж чадалгүй орхисон байсан.

-Гадны нөлөөтэй живсэн гэнэ лээ гэсэн яриа байдаг шүү дээ?

-Тэр үед нь капитан, механикаар ажиллаж байсан хүмүүс шүүх хурлаар зөндөө явсан. Гэсэн ч нэгэнт усны гүнд живчихсэн учраас учрыг нь олж чадаагүй байх. Ер нь ч ашиглалтын хугацаа нь дуусчихсан байсан даа. Нийтдээ 30 жил явсан, одоогийн Сүхбаатар хөлөг онгоц ч бүтээгдчихсэн байсан үе л дээ. Яг живсэн тэр зун нь хоёр онгоц зэрэг явж байсан юм.

-Ямар хүчин чадалтай онгоц байсан бэ?

-Уурын хөдөлгүүртэй онгоц байсан юм. Модоор гал түлж явдаг байсан. Одоо байгаа ачааны гурван чиргүүлээ чирэх зориулалттай байсан. Тухайн үед аялал жуулчлал гэж байгаагүй болохоор ачаа тээврээ л чирнэ. Хойд хил Ханх сумаас ачаа тээвэрлэж баруун гурван аймгийг хангадаг байсан. Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай хамтран хийсэн байдаг. Анх Ханх суманд 400 морины хүчин чадалтай уурын хөдөлгүүртэй 60 тонн даацтай, 40 хүний суудалтай онгоцыг угсарсан гэдэг шиг санагдаж байна. Нийт хугацаандаа 400 орчим мянган километр зам туулсан байх шүү.

-Та яг живэх үед нь ямар ажил хийж байсан бэ?

-Би 1980 оноос энэ онгоцыг живэх хүртэл нь хөлөг онгоцны залуурчнаар таван жил ажилласан. Сүүлд 2001 онд шинэ Сүхбаатар онгоцны капитан болсон доо.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 32 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top